1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ХХААХҮЯ: Нийт экспортын 5 хувь нь уул уурхайн бус салбарынх байна www.bloombergtv.mn

Монгол Улс жилд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийдгээс дунджаар таван хувь нь л уул уурхайн бус салбарт ногддогийг ХХААХҮЯ мэдээллээ.
Энэхүү таван хувийн дийлэнхийг түүхий эдийн экспорт эзэлдэг. Уул уурхайн бус салбарын нийт экспорт ерөнхийдөө ноолуурын салбар дээр тогтож байна. Тухайлбал: энэ оны дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр нийт 2.7 тэрбум ам.долларын гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортолжээ. Үүний 95 орчим хувь нь эрдэс бүтээгдэхүүний экспорт байгаа бол үлдсэн нь түүхий эдийнх байна.
Тэр дундаа 78.1 сая ам.долларыг ноос, ноолуурын төрлийн бараа, бүтээгдэхүүний экспорт бүрдүүлжээ. Эндээс харахад үнийн дүнгийн хувьд эзлэх хувь хэмжээгээр төдийлөн өсөлт гаргаагүй гэж дүгнэж болохоор байгаа юм.
Бэлэн бүтээгдэхүүний экспортын хувьд ноос, ноолууран хувцас, хэрэглэлээс бусад салбарын хөгжил, өрсөлдөх чадвар тун сул байна.
Сүүлийн гурван жилийн мэдээнд шинжилгээ хийхэд Монгол Улсын уул уурхайн бус экспортын 97 хувийг 150 орчим аж ахуйн нэгж дангаараа хийж байгааг ХХААХҮЯ мэдээллээ. Гаалийн ерөнхий газрын дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр нийт экспортын 82.2 хувийг БНХАУ-д, 11.7 хувийг Швейцар, үлдсэнийг нь ОХУ, Сингапур, Италид гаргажээ. Үүний дийлэнхийг ноос, ноолуур эзэлж байгаа аж. Үлдсэн 20 хувийн бүтээгдэхүүнийг 60 гаруй улсад гаргаж байна.
2020 онд ХХААХҮЯ-наас хийсэн экспортын саад бэрхшээлийн судалгааг 233 аж ахуйн нэгжийг хамруулан хийж байжээ. Үүнд 80 хувь нь “Зах зээлээ тэлэх”, 70 хувь нь “Орлогоо сайжруулах шаардлагатай” гэж хариулж байсан байна. Гол саад бэрхшээлд хууль зүйн орчин бодлого хангалтгүй, хөрөнгө санхүүжилт хангалтгүй зэрэг багтсан байна.
Эдгээр статистик мэдээллээс харахад экспортын бэлэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, экспортлогч улсынхаа тоог нэмэх, бараа, бүтээгдэхүүнээ тэдгээр орнуудад таниулах нь шаардлагатай байгаа гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.


Нийтэлсэн огноо2022-05-19