Өнгөрсөн сард гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө ₮1 их наяд болж, өмнөх сараас ₮38 тэрбумаар өсөв www.ikon.mn
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 996.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 27.3 (2.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 330.4 (1.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд,
Төгрөгийн харилцах 565.9 (12.9%) тэрбум төгрөгөөр
Валютын харилцах 1.3 (56.9%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Бага мөнгө (M1) 2022 оны дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 9.2 (0.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 496.4 (9.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 5.0 (86.7%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 759.5 (13.3%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Гадаад цэвэр актив дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 388.6 (31.9%) тэрбум төгрөгөөр өссөн аж. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.
Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тус сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 38 (3.8%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 52.1 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсныг онцоллоо.
Нийтэлсэн огноо2022-05-19