Өтгөрүүлсэн болон хуурай сүүний импорт 24%, жимс, самарных 81% өсжээ www.ikon.mn
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 2022 оны эхний хагас жилд 9.3 тэрбум ам.долларт хүрч, 2021 оныхоос 25% өссөн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн.
Үүнд экспорт 5.3 тэрбум ам.долларыг эзэлж байгаа бол импорт 3.9 тэрбум ам.доллар ба гадаад худалдаа эерэг гараад байна.
Манай улс дэлхийн 144 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос
БНХАУ-д 34.7 хувь
ОХУ-д 30.7 хувь
Япон-д 8.5 хувь
БНСУ-д 4.9 хувь
АНУ-д 2.3 хувь
ХБНГУ-д 2.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.2 хувийг эзэлж, импорт өнгөрсөн оныхоос 21.1 хувиар өсжээ.
Үүнээс импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг харвал өтгөрүүлсэн болон хуурай сүү, самар, жимсний импорт хамгийн өсөлттэй байна. Харин улаанбуудай, хүнсний ногоо, ургамлын тосны импорт өнгөрсөн оны хагас жилийн түвшнээс буурчээ.
Нийтэлсэн огноо2022-07-07