1 DIVORCE AND DEPRESSION: MONGOLIA’S NEW SOCIAL DILEMMA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/08/12      2 URBAN TRANSFORMATION: 3,157 LAND UNITS CLEARED CITYWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/12      3 TOTAL FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 14.2 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/12      4 MONGOLIA'S FOREIGN POLICY DIRECTIONS PRESENTED AT HELSINKI+50 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/12      5 COP17 TO UNCCD TO BE HELD AT THE NATIONAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/12      6 FIRST CESSNA SKYCOURIER IN MONGOLIA TO JOIN HUNNU AIR FLEET, ENHANCING OPERATIONS IN ASIA-PACIFIC REGION WWW.THEGLOBEANDMAIL.COM PUBLISHED:2025/08/12      7 NEW BIRD-LIKE DINOSAUR FROM MONGOLIA HAD EXTREMELY ROBUST HANDS WWW.SCI.NEWS PUBLISHED:2025/08/12      8 HOW A CUP OF TEA LED TO THE UK HEADING UP THE FIRST METRO SYSTEM IN MONGOLIA WWW.METRO.CO.UK PUBLISHED:2025/08/11      9 MINISTRY OF FAMILY, LABOR, AND SOCIAL PROTECTION TO IMPLEMENT PROJECTS WITH ADB WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/11      10 “NOMADS” WORLD CULTURAL FESTIVAL TO BE HELD ON AUGUST 22–24 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/11      ФРЭЙНЧАЙС БОЛОМЖ (FRANCHISE OPPORTUNITIES) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/08/12     ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 14.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     МОНГОЛД НУУЦ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БНСУ-ЫН ХОЁР ТАГНУУЛЫГ "ЭХ ОРНООСОО УРВАСАН" ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛЛАХААР ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     АЛТ, ЗЭСИЙН ХАРМАГТАЙ ОРДЫН ЭЗЭМШИГЧ "ЗАНАДУ МАЙНЗ"-ИЙГ АВСТРАЛИЙН "BASTION MINING" ХУДАЛДАН АВЛАА НИЙТЭЛСЭН:2025/08/12     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 3157 НЭГЖ ТАЛБАРТ ГАЗАР ЧӨЛӨӨЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     ТЭД БИДНИЙ ТУХАЙ: НЭГ АЯГА ЦАЙ ХЭРХЭН ИХ БРИТАНИЙГ МОНГОЛЫН АНХНЫ МЕТРОНЫ СИСТЕМИЙГ БАРИХАД ХҮРГЭСЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     УЛААНБААТАРТ АЧААЛАЛ ИХТЭЙ 18 БАЙРШЛЫГ ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     АЛТАНБУЛАГ БООМТЫН ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     ТҮЦ-ҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛСӨН ХЭСЭГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     "ОНТРЭ"-ГИЙН ЛИЦЕНЗ ШИЛЖҮҮЛЭЛТ ЗОГССОНООС ҮҮДЭН ШИНЭ МАРГААН ШҮҮХ ДЭЭР ҮҮСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11    

Алт, зэсийн Хармагтай ордын эзэмшигч "Занаду Майнз"-ийг Австралийн "Bastion Mining" худалдан авлаа

2025 оны 6 дугаар сарын 30-нд Занаду компанийн зүгээс Хармагтай ордын зэс, алтны төслийг ахиулах стратегийн санхүүжилтийн боломжуудаа нэмэгдүүлэх талаараа мэдэгдэж байсан билээ. Үүний үр дүнд "Bastion Mining" компанийн зүгээс худалдан авах санал ирж, ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэд уг саналаа хүргүүлсэн байна.
Сүүлд шинэчилсэн тайлангаар Bastion нь Занаду-гийн нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмших болсон бөгөөд үлдсэн бүх хувьцааг худалдан авах мэдэгдлийг гаргажээ.
Занаду 2025 оны 4 дүгээр сарын 7-нд Zijin Mining групптэй онцгой эрхийн шилжүүлэх хэлцэлд орсон. Энэ хугацаа 2025 оны 5 дугаар сарын 5-нд дууссан бөгөөд хяналтын хэлцлийг эцэслээгүй юм.
2025 оны 5 дугаар сарын 19-нд Bastion компанитай Худалдан авах саналын гэрээ байгуулж, ТУЗ-өөс Занаду-гийн бүрэн төлөгдсөн энгийн хувьцаа нэгж хувьцаа бүрд 0.08 австрали доллар бэлнээр худалдан авах зах зээлээс гадуурх саналыг тавьсан.
Энэ санал нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны Занаду компанийн хаалтын үнэ буюу 00.51 австрали доллароос 57 хувиар, мөн уг өдрөөс өмнөх 90 өдрийн дундаж жинлэсэн үнээс (VWAP) 52 хувиар өндөр дүнг санал болгосон байна.
Түр санхүүжилт олгохын тулд Bastion болон Занаду нь хувьцаа захиалах гэрээ байгуулж, Bastion групп нийт 286,829,633 ширхэг Xanadu хувьцааг нэгж бүрийг нь 0.06 австрали доллароор худалдан авч, нийт 17.2 сая австрали доллар татан төвлөрүүлсэн юм.
2025 оны 5 дугаар сарын 26-нд Занаду компани Зижинь групптэй байгуулсан Хармагтайн хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу put option хэрэгжүүлэх саналаа буцаасан.
Bastion групп нь 6 дугаар сарын 24-нд Занаду дахь эзэмшлийн хэмжээ нь 50 хувиас давсны дараа худалдан авах саналаа нөхцөлгүй болгосноо зарласан.
2025 оны 7 дугаар сарын 25-нд Bastion групп нь Занаду-гийн нийт хувьцааны 90 хувиас дээш эрх эзэмшсэнээ зарласан. Үүний дараа Зижинь группийг хувьцааны хувь эзэмшлийн саналаа буцаах эсвэл цуцлах гэсэн саналыг тавьжээ.
Зижинь групп өөрийн хувьцааг Bastion-ы саналаар худалдсаны дараа, тус группийн төлөөлөгч Шаоян Шэнь Занаду группийн ТУЗ-аас огцорсон. Гэхдээ Зижинь групп Хармагтайн хяналтын "Khuiten Metals Pte" компанийн 50 хувийн эзэмшлээ хэвээр хадгалж буй билээ.
Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга Колин Мурхед хэлэхдээ:
“Bastion" групптэй хийсэн энэхүү хэлцэл нь Хармагтайн төсөл болон Занадугийн хувьд чухал ахиц юм. Энэ үйл явдал нь мөн компанийн стратегийг амжилттай хэрэгжүүлж, Занаду-гийн хувьцаа эзэмшигчдэд Хармагтайн төслийн ололт амжилтаас үнэ цэнийг олж авах боломж олгох юм. Төслийн цар хүрээ болоод Хятадын томоохон группийн 50:50 хамтарсан бүтэц зэргээс харвал энэ амжилтаараа ихээхэн бахархаж байна. Багийнхны хүчин чармайлт, хувьцаа эзэмшигчдийн дэмжлэгт талархал илэрхийлье.
Ирээдүйг харвал, Хармагтай нь Монголд баригдах дараагийн том уурхай болж, дэлхийн зэсийн чухал нийлүүлэгч болно гэдэгт найдаж байна. Энэхүү төслийг үйлдвэрлэлд хурдан шилжүүлэхэд Bastion болон Zijin-д амжилт хүсье" гэжээ.
"Bastion Mining" компани нь алтны төслүүдэд хөрөнгө оруулдаг бөгөөд Сингапурын хаалттай компани "Воrоo Pte" болон "Занаду"-гийн захирал Л.Ганбаяр нарын харьяалагдах консорциумыг төлөөлж байна.
Өөрөөр хэлбэл Занаду-гийн 90 хувийн эзэмшлийг "Bastion Mining" 160 сая австрали долларын үнэ хүргэжээ.
Хармагтайн дараагийн үе шат бол төслийн зөвшөөрөл буюу Монголын хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулах явдал юм.
Ийн "Bastion Мining" групп Занаду-гийн шинэ эзэмшигч болж Зижинь Майнинг Групптэй түншлэн ажиллахаар болж байна. Цаашид Зижинь групп Хармагтайн ашиглалтыг хариуцаж, Занаду-гийн хайгуулын үйл ажиллагааны ахиц дэвшилд шаардагдах маш чухал хөрөнгийг санхүүжүүлнэ хэмээн тайландаа дурджээ.
Т.БАТСҮРЭН

 



Нийтэлсэн огноо2025-08-12