Улаанбаатарт ачаалал ихтэй 18 байршлыг олон түвшний уулзвар болгоно www.eagle.mn
Баруун дөрвөн зам, Саппоро, Гэсэр сүм, МИС, “Монос”, Баянбүрд, 32-ын тойрог, Зүүн дөрвөн зам зэрэг ачаалал ихтэй 18 байршилд олон түвшний уулзварыг шат дараатай хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэл бууруулах хүрээнд хэд хэдэн уулзварыг олон түвшний уулзвар болгоно. Тухайлбал, Баруун дөрвөн зам, Саппоро, Гэсэр сүм, МИС, “Монос”, Баянбүрд, 32-ын тойрог, Зүүн дөрвөн зам зэрэг ачаалал ихтэй 18 байршилд олон түвшний уулзварыг шат дараатай хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Нэн тэргүүнд баруун талд хамгийн их ачаалал авч байгаа “Монос”-ын уулзвар мөн МИС-ийн уулзварыг олон түвшний болгох зураг төслийн ажлыг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулж, хөдөлгөөн зохион байгуулалтын эскиз зураг гарган, холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байна.
Нийтэлсэн огноо2025-08-12