1 HOW A CUP OF TEA LED TO THE UK HEADING UP THE FIRST METRO SYSTEM IN MONGOLIA WWW.METRO.CO.UK PUBLISHED:2025/08/11      2 MINISTRY OF FAMILY, LABOR, AND SOCIAL PROTECTION TO IMPLEMENT PROJECTS WITH ADB WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/11      3 “NOMADS” WORLD CULTURAL FESTIVAL TO BE HELD ON AUGUST 22–24 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/11      4 ADVANCED WATER PURIFICATION PLANT READY TO BE COMMISSIONED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/11      5 MONGOLIA'S INFLATION DECLINES SLIGHTLY TO 8.1 PCT IN JULY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/11      6 60 COMPANIES ADOPT RESPONSIBLE MINING CODEX WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/11      7 IMPORTS INCREASE BY 1.1 PERCENT FROM LAST YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/11      8 TMK ENERGY STRIKES THICK COAL IN LATEST MONGOLIA GAS PILOT WELL WWW.SMH.COM.AU PUBLISHED:2025/08/08      9 MONGOLIA AND WLGA DISCUSS CURRENT STATE OF GAS FUEL SECTOR IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/08      10 102 KM OF FLOOD PROTECTION EMBANKMENTS AND FOUR RESERVOIRS TO BE BUILT IN 22 LOCATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/08      АЛТАНБУЛАГ БООМТЫН ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     ТҮЦ-ҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛСӨН ХЭСЭГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     "ОНТРЭ"-ГИЙН ЛИЦЕНЗ ШИЛЖҮҮЛЭЛТ ЗОГССОНООС ҮҮДЭН ШИНЭ МАРГААН ШҮҮХ ДЭЭР ҮҮСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     МОНГОЛЫН АНХНЫ УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     ЧЕВНИНГИЙН 2026–2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     ЕБС-ИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     ИМПОРТ ӨМНӨ ОНЫ МӨН ҮЕЭС 69.6 САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     БАЯНХОНГОР-ШАРГАЛЖУУТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/08     УЛААНБААТАРЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ САЛБАР ТӨМӨР ЗАМЫГ ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ТАВЬЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/08     ОХУ-ЫН ТАЛААС МАНАЙД ТОГТМОЛ НИСЛЭГЭЭ СЭРГЭЭХ САНАЛЫГ ДАХИН ТАВЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/08    

ТҮЦ-үүдийг чөлөөлсөн хэсэгт олон улсын стандартын дагуу ногоон байгууламж барина www.itoim.mn

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж, өргөтгөл барьсан зөрчлийг үе шаттай арилгаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нар Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчимд ажиллалаа.
Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийтийн эзэмшлийн зам талбайг үе шаттайгаар чөлөөлж эхэлсэн. Эдгээр чөлөөлсөн хэсгүүдэд хэрхэн зөв оновчтой, иргэдэд хэрэгцээтэйгээр төлөвлөх асуудалд дүүргүүд хамтран ажиллаж буй. Өнөөдрийн ирсэн байршил буюу  Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчим нь хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж. Иймд тохирсон төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Ногоон байгууламж, олон нийтийн байгууламжийг зөвхөн мод тарих гэж ойлгох нь өрөөсгөл. Цогцоор нь хийх бүтээн байгуулалтуудыг төлөвлөж, тухайн орчны иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож хамтран ажиллаж байна” гэв.
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин “Цаашдаа бид ТҮЦ-үүдийг чөлөөлсөн хэсгүүдэд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Сүхбаатар дүүрэг, Багшийн дээд орчим, зуслангийн бүс дагуух олон байршилд ТҮЦ-үүдийг чөлөөлсөн. Эдгээр байршилд ногоон байгууламж байгуулснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх боломжтой. Ингэхдээ олон улсын стандартын дагуу ногоон байгууламжийг барина” гэлээ.



Нийтэлсэн огноо2025-08-11