1 OECD UPGRADES COUNTRY RISK CLASSIFICATION OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      2 AIR CHINA C909 MAKES INTERNATIONAL DEBUT FLIGHT ON MONGOLIA ROUTE WWW.CHINADAILY.COM.CN  PUBLISHED:2025/07/02      3 PRIME MINISTER OF MONGOLIA HIGHLIGHTS ITS COMMITMENT TO STABLE AND RELIABLE EXTERNAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      4 MONGOLIA’S STRATEGIC SHIFT TOWARD CENTRAL ASIA WWW.CASPIANPOST.COM PUBLISHED:2025/07/02      5 MONGOLIAN FILMMAKERS TAKING STEPS TOWARD PRESENTING THEIR PROJECTS TO INTERNATIONAL PRODUCERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      6 7 BILLION MNT LOST TO TELEGRAM SCAMS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/02      7 A TOTAL OF 12 WILDFIRES EXTINGUISHED THROUGHOUT MONGOLIA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/07/02      8 WORLD BANK APPOINTS NEW COUNTRY DIRECTOR FOR PAKISTAN WWW.WORLDBANK.ORG PUBLISHED:2025/07/01      9 MONGOLIAN NATIONAL APPOINTED AS UN RESIDENT COORDINATOR IN KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      10 MONGOLIA AND EURASIAN ECONOMIC UNION SIGN INTERIM FREE TRADE AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ САЙЖИРСАН 10 БУУДЛЫН НЭГ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ТЭЦ-5 ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОХ УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТАД ДОТООД, ГАДААДЫН 8 ААН ОРОЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     #1: ₮6.3 ТЭРБУМЫГ ҮРСЭН БАРИМТ: НӨЛӨӨЛӨГЧ АВЧРАХ, ФЕСТИВАЛЬ, ХУРАЛ ХИЙХ МӨНГИЙГ БОАЖЯ-НЫ ТНБД С.ЦОГТГЭРЭЛ ГАНЦ ХОЛБООНД ӨГЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАМИРЧДАД ГАВЬЯАТ ЦОЛ ОЛГОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     Н.НАНДИНХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, NCAA-Д ТОГЛОХООР БОЛЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДАД МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ БАГА ЗЭРЭГ НЭМЭГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ШИНЭ ТОЙРОГ АВТО ЗАМ ТӨСЛИЙН I ТОЙРОГ ЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ БАТАЛЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ДЭЛХИЙН БАНКНЫ ПАКИСТАН ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР МОНГОЛ ХҮН ТОМИЛОГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ, НАЙДВАРТАЙ ГАДААД ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ БУЙГ ТОДОТГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     Х.НЯМБААТАР ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС БОСГОСОН 500 САЯ ДОЛЛАРЫН БОНДОО АРИЛЖААНЫ БАНКУУДАД БАЙРШУУЛЖ, 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГИЙН АЛДАГДАЛД ОРЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01    

Өрийн дарамт өндөр буй энэ үед төсвийн зарлагын өсөлт орлогын өсөлтөө давж байна www.bloombergtv.mn

Өрийн дарамт өндөр буй энэ үед төсвийн зарлагын өсөлт орлогын өсөлтөө давж байна
I-VIII сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ₮899.7 тэрбумын алдагдалтай гарлаа
2022 оны эхний найман сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Алдагдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан ч цар тахлын өмнөх үеийн түвшинд очоогүй байна.

“Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна” хэмээн Дэлхийн банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэж байсан юм.

Оны эхний найман сарын хугацаанд татварын орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг нийгмийн даатгал болон НӨАТ-ын хувь хэмжээ өссөн бол орлогын албан татварын орлого 15.7 хувиар буурсан дүнтэй гарчээ.
Харин нийт орлого бүрдэлтийн 6.6 хувийг бүрдүүлж буй автомашин, нефтийн бүтээгдэхүүн, архи тамхинд ногдуулдаг онцгой албан татварын орлого 16.6 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурчээ. Энэ нь импортоор худалдан авч буй зарим төрлийн нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэсэн, импортын тоо хэмжээ буурсан зэрэг нь онцгой албан татвар буурахад нөлөөлсөн байна.

Нөгөө талаас улсын нэгдсэн төсвийн зарлага тэлэлттэй буюу өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өссөн нь голлон нөлөөлсөн гэж Сангийн яам мэдээллээ. "Өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна" гэж Дэлхийн банкнаас өнгөрсөн 4 дүгээр сард зөвлөж байв.

Улсын төсвийн тэлэлт нь инфляцыг өдөөх, Монголбанкны мөнгөний бодлого зайлшгүй хатуурах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул анхаарч үзэх шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна.



Нийтэлсэн огноо2022-09-21