1 OECD UPGRADES COUNTRY RISK CLASSIFICATION OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      2 AIR CHINA C909 MAKES INTERNATIONAL DEBUT FLIGHT ON MONGOLIA ROUTE WWW.CHINADAILY.COM.CN  PUBLISHED:2025/07/02      3 PRIME MINISTER OF MONGOLIA HIGHLIGHTS ITS COMMITMENT TO STABLE AND RELIABLE EXTERNAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      4 MONGOLIA’S STRATEGIC SHIFT TOWARD CENTRAL ASIA WWW.CASPIANPOST.COM PUBLISHED:2025/07/02      5 MONGOLIAN FILMMAKERS TAKING STEPS TOWARD PRESENTING THEIR PROJECTS TO INTERNATIONAL PRODUCERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      6 7 BILLION MNT LOST TO TELEGRAM SCAMS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/02      7 A TOTAL OF 12 WILDFIRES EXTINGUISHED THROUGHOUT MONGOLIA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/07/02      8 WORLD BANK APPOINTS NEW COUNTRY DIRECTOR FOR PAKISTAN WWW.WORLDBANK.ORG PUBLISHED:2025/07/01      9 MONGOLIAN NATIONAL APPOINTED AS UN RESIDENT COORDINATOR IN KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      10 MONGOLIA AND EURASIAN ECONOMIC UNION SIGN INTERIM FREE TRADE AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ САЙЖИРСАН 10 БУУДЛЫН НЭГ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ТЭЦ-5 ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОХ УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТАД ДОТООД, ГАДААДЫН 8 ААН ОРОЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     #1: ₮6.3 ТЭРБУМЫГ ҮРСЭН БАРИМТ: НӨЛӨӨЛӨГЧ АВЧРАХ, ФЕСТИВАЛЬ, ХУРАЛ ХИЙХ МӨНГИЙГ БОАЖЯ-НЫ ТНБД С.ЦОГТГЭРЭЛ ГАНЦ ХОЛБООНД ӨГЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАМИРЧДАД ГАВЬЯАТ ЦОЛ ОЛГОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     Н.НАНДИНХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, NCAA-Д ТОГЛОХООР БОЛЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДАД МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ БАГА ЗЭРЭГ НЭМЭГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ШИНЭ ТОЙРОГ АВТО ЗАМ ТӨСЛИЙН I ТОЙРОГ ЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ БАТАЛЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ДЭЛХИЙН БАНКНЫ ПАКИСТАН ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР МОНГОЛ ХҮН ТОМИЛОГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ, НАЙДВАРТАЙ ГАДААД ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ БУЙГ ТОДОТГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     Х.НЯМБААТАР ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС БОСГОСОН 500 САЯ ДОЛЛАРЫН БОНДОО АРИЛЖААНЫ БАНКУУДАД БАЙРШУУЛЖ, 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГИЙН АЛДАГДАЛД ОРЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01    

Н.Нандинхүсэл мөрөөдлөө биелүүлж, NCAA-д тоглохоор боллоо www.news.mn

Улаанбаатар хотноо болж өнгөрсөн FIBA 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Монголын шигшээ багийн гол тоглогч Н.Нандинхүсэлийн мөрөөдөл биеллээ. Түүний хувьд News.mn сайтад 2023 онд өгсөн ярилцлагадаа "Би АНУ-ын WNCAA-д тоглох мөрөөдөлтэй" гэж байв. Тэгвэл өчигдөр/2025.07.01/ NCAA-ийн хоёрдугаар дивизонд харьяалалтай Флоридагийн технологийн их сургуулийн Пантерс баг Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж буйгаа зарлажээ.
Тус багийн ахлах дасгалжуулагч Эшлигийн мэдэгдэлд "Бид холбон тоглогч Н.Нандинхүсэлийг багтаа нэгтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Тэр бол зүрх сэтгэлээрээ, өндөр IQ-тай тоглодог талбайн зохион байгуулагч төдийгүй Флоридагийн технологийн их сургуулийн соёлд тохирох нэгэн. Тэр саяхан Монголын 3х3 шигшээ багаа манлайлан дэлхийн аваргын мөнгөн медальд хөтөлсөн. Олон улсын тэмцээний туршлагаа багт авчирна. Н.Нандинхүсэлийн олон улсын туршлага, сагсан бөмбөгийн төлөөх хүсэл тэмүүлэл манай багийг талбай дээр болон талбайн гадна өөрчлөх болно. Бид зөвхөн чадварлаг холбон тоглогчийг багтаа нэгтгээд зогсохгүй манай хөтөлбөрийг, хамт олныг бадраах нэгнээр бүл нэмлээ" гэжээ.
Флоридагийн технологийн их сургуулийн сагсан бөмбөгийн эмэгтэй баг нь NCAA-ийн хоёрдугаар дивизоны эмэгтэйчүүдийн тэмцээнд нийт есөн удаа оролцож байсан бөгөөд зургаан удаа Саншайн мужийн конференцийн аварга болж, дөрвөн удаа SSC тэмцээний аварга, нэг удаа NCAA хоёрдугаар дивизоны өмнөд бүсийн аварга хүртэж, 2002 онд хоёрдугаар дивизоныхоо шилдэг найман багийн нэг болж байжээ.
Харин Н.Нандинхүсэлийн хувьд нийслэлийн нэгдүгээр сургуулийг төгсөөд АНУ-ын "SPIRE" академид суралцан өнгөрсөн жил эх орондоо эргэн ирсэн билээ. Түүний хувьд дээд лигийн Улаанбаатар Амазонс багийн бүрэлдэхүүнд хоёр улирал тоглохдоо хоёуланд нь аварга авсан түүхтэй.
Ийнхүү 18 насандаа дахин АНУ-ыг зорьж, коллежийн сагсан бөмбөгт хүч үзэхээр болж байна. Өмнө нь түүн шиг АНУ-ын коллежийн сагсан бөмбөгт өрсөлдсөн монгол эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчин үгүй.



Нийтэлсэн огноо2025-07-02