1 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      2 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      3 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      4 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      5 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      6 CONSUMER LOAN DEFAULTS STABILIZE IN RECENT MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      7 GOVERNMENT APPROVES MAJOR RESTRUCTURING OF ERDENES MONGOL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      8 CAPITAL MARKETS MONGOLIA SUCCESSFULLY HOSTS INAUGURAL MONGOLIA INVESTMENT FORUM IN SHANGHAI WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/05/27      9 NATIONAL GREEN LAB SHORTLISTS TOP PROJECTS FOR COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      10 MONGOLIA INTRODUCES IDENTIFICATION SIGNS FOR PREGNANT WOMEN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/27      ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ӨМНӨХ САРААС 4.8 ХУВИАР ӨССӨН БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     УИХ-ЫН ЧУУЛГАНААР ӨНӨӨДӨР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2026/05/28     Б.АЛТАНГЭРЭЛ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР 30 САРЫН ДАРАА АШИГЛАЛТАД ОРЖ, КАТОДЫН ЦЭВЭР ЗЭС ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     РУССОФОБИ: ТӨВ АЗИ ТҮҮХЭЭ ЭРГЭН ХАРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "РИО ТИНТО"-ТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХТЭЙ ЗЭРЭГЦЭН Г.ДАМДИННЯМ ЗЭСИЙН АМНАТ-ИЙГ БУУРУУЛАХ ХУУЛЬ ЗҮТГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

VIII сард СБД-т хуучин орон сууцны үнийн өсөлт шинэ орон сууцныхыг давжээ www.bloombergtv.mn

Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх хуучин орон сууцны дундаж үнэ шинэ орон сууцны дундаж үнээс давж, м² нь 3.74 сая төгрөг болоод байна
Наймдугаар сард орон сууцны үнэ өмнөх сараас 2.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өссөн байна. Задлаад харвал Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хуучин орон сууцны үнийн өсөлт шинэ орон сууцныхаас давжээ.

Хэдийгээр олон улсад орон сууцны үнэ буурч байгаа ч Монголд хил, боомтын нөхцөл байдал, инфляцаас шалтгаалсан барилгын материалын үнийн өсөлт шинэ орон сууцны үнэд нөлөөлж буйг үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Үүнээс гадна ипотекийн зээл олголтын эх үүсвэр хумигдаж байгаа нь орон сууцны эрэлт буурах үндсэн шалтгаан болж байна гэж үзэж байна. Цаашид ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, барилгын салбарын эцсийн бүтээгдэхүүний борлуулалтыг Төрийн бодлогоор дэмжихэд анхаарах хэрэгтэйг Эдийн засагч Б.Наранчимэг онцоллоо.

Орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсөхөд хуучин орон сууцны үнэ 25.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн бол шинэ орон сууцны үнэ 13.4 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Нийслэлийн зургаан дүүргийн шинэ орон сууцны үнийг дундажлан тооцоход наймдугаар сард м² нь 3.32 сая төгрөг байсан нь өмнөх сараас 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн болов. Үүнээс Сүхбаатар дүүрэгт байрлалтай шинэ орон сууцны дундаж үнэ м² нь 3.6 сая төгрөг буюу хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 2.34 сая төгрөг буюу хамгийн хямд байна.

Энэ оны хоёрдугаар сард м² нь 2.94 сая төгрөг байсан хуучин орон сууцны дундаж үнэ тасралтгүй өссөөр наймдугаар сард 3.13 сая төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Оны эхэн үед Чингэлтэй дүүрэгт байрлалтай хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр байсан бол наймдугаар сард Сүхбаатар дүүргийнх 3.74 сая төгрөг болж өсжээ. 



Нийтэлсэн огноо2022-09-21