1 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      2 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      3 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      4 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      5 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      6 CONSUMER LOAN DEFAULTS STABILIZE IN RECENT MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      7 GOVERNMENT APPROVES MAJOR RESTRUCTURING OF ERDENES MONGOL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      8 CAPITAL MARKETS MONGOLIA SUCCESSFULLY HOSTS INAUGURAL MONGOLIA INVESTMENT FORUM IN SHANGHAI WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/05/27      9 NATIONAL GREEN LAB SHORTLISTS TOP PROJECTS FOR COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      10 MONGOLIA INTRODUCES IDENTIFICATION SIGNS FOR PREGNANT WOMEN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/27      Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ӨМНӨХ САРААС 4.8 ХУВИАР ӨССӨН БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     УИХ-ЫН ЧУУЛГАНААР ӨНӨӨДӨР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2026/05/28     Б.АЛТАНГЭРЭЛ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР 30 САРЫН ДАРАА АШИГЛАЛТАД ОРЖ, КАТОДЫН ЦЭВЭР ЗЭС ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     РУССОФОБИ: ТӨВ АЗИ ТҮҮХЭЭ ЭРГЭН ХАРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "РИО ТИНТО"-ТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХТЭЙ ЗЭРЭГЦЭН Г.ДАМДИННЯМ ЗЭСИЙН АМНАТ-ИЙГ БУУРУУЛАХ ХУУЛЬ ЗҮТГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-Т АЖИЛЛАЖ БАЙХДАА ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ Б.ТЭЛМҮҮН УДИРДАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Эрдэнэс Оюу толгой" компанийг удирдахаар болсон Б.Тэлмүүн гэж хэн бэ www.eguur.mn

"Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудлаар АТГ-ын овоо хараанд орж, 48 цаг хоригдож суллагдахдаа хилийн хориг тавиулсан Э.Ганхүүгийн оронд Б.Тэлмүүнийг томиллоо.

Сонгон шалгаруулалтад нийт 10 нэр дэвшигч материалаа ирүүлж, материалын бүрдэл, мэргэжлийн болон тусгай шалгуур, ярилцлага гэсэн 3 үе шаттай үнэлгээ хийж, Б.Тэлмүүнийг томилсон болохоо "Эрдэнэс Оюу толгой" ХХК-аас мэдээлэв.

Гэвч Б.Тэлмүүн бол Сангийн яамны "бүтээгдэхүүн". "Эрдэнэс Оюу толгой" ХХК бол бодлогын, менежментийн салбар атал санхүүгийн чиглэлийн хүн томилогдсонд салбарынхан нь шүүмжлэлтэй хандаж байна.

Б.Тэлмүүн нь МУИС, СЭЗИС болон АНУ-ын Корнеллийн их сургууль төгссөн. Олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын эрх зүй, нийтийн удирдлагын магистрын зэрэгтэй. Эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн. Оксфорд, Дюк, Сидней, Гриффитийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж, “Оюу толгой”, “Орано” зэрэг стратегийн төслүүдийн санхүү, татварын хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож ирсэн. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Төрийн банк” ХК зэрэг төрийн өмчит компаниудын ТУЗ-д ажилласан туршлагатай.

Б.Тэлмүүн нь одоогоор Азийн хөгжлийн банкны Төрийн санхүүгийн удирдлага, засаглалын газарт ахлах шинжээчээр ажиллаж байгаа аж. Удахгүй "Эрдэнэс Оюу толгой" компанийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээн авна.

Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,

Өөрийн орлого: ₮72 сая
Гэр бүлийн орлого: ₮7.3 сая
Хоёр орон сууц, хоёр автозогсоолтой: ₮1.2 тэрбум
Суудлын жижиг машин,Toyota, RAV 4- 1: 60 сая
Дөрвөн газартай: 48 сая
Дотоодын банканд 3.6 сая, гадаад банканд 5.6 сая төгрөгийн хадгаламжтай
Авлага: 127 сая
Зээл: 665 сая
Анод ХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Сэнртал Экспресс Си Ви Эс ХК, Жениус групп ХК, Нвидиа ХК, Эс эн Пи Траст ИТФ ХК-д хувьцаа эзэмшдэг
Г.МИШЭЭЛ



Нийтэлсэн огноо2026-05-28