1 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      2 CONSUMER LOAN DEFAULTS STABILIZE IN RECENT MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      3 GOVERNMENT APPROVES MAJOR RESTRUCTURING OF ERDENES MONGOL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      4 CAPITAL MARKETS MONGOLIA SUCCESSFULLY HOSTS INAUGURAL MONGOLIA INVESTMENT FORUM IN SHANGHAI WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/05/27      5 NATIONAL GREEN LAB SHORTLISTS TOP PROJECTS FOR COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      6 MONGOLIA INTRODUCES IDENTIFICATION SIGNS FOR PREGNANT WOMEN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/27      7 ROAD CONSTRUCTION FOR COP-17 TO BE COMPLETED BY JULY 1 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/27      8 B.PUREVDAGVA APPOINTED GOVERNOR OF THE CAPITAL CITY AND MAYOR OF ULAANBAATAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/27      9 INTERIM TRADE AGREEMENT TO DIVERSIFY EXPORT STRUCTURE, MARKETS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      10 TOWARD A US-MONGOLIA CRITICAL MINERALS PARTNERSHIP WWW.NATIONALINTEREST.ORG PUBLISHED:2026/05/26      "РИО ТИНТО"-ТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХТЭЙ ЗЭРЭГЦЭН Г.ДАМДИННЯМ ЗЭСИЙН АМНАТ-ИЙГ БУУРУУЛАХ ХУУЛЬ ЗҮТГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-Т АЖИЛЛАЖ БАЙХДАА ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛЬ АВСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ Б.ТЭЛМҮҮН УДИРДАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ НЭГДЭЛ" НЭРЭЭ ӨӨРЧИЛЖ, ХӨРӨНГӨ УДИРДАХ ЧИГЛЭЛД ТӨВЛӨРНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     УС, ДУЛААНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛДӨГГҮЙ ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     ЗҮТГҮҮРИЙН ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРИЙГ МОНГОЛДОО ЗАСДАГ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     БАНКНЫ САЛБАР ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭС УРТ ХУГАЦААТ ЭХ ҮҮСВЭР ТАТАХЫГ ДЭМЖИХ ШИЙДВЭР ГАРГАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     МАНАЙ УЛС АМИА ХОРЛОЛТЫН ТООГООР ДЭЛХИЙД ХОЁРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     ЗӨВЛӨМЖ: НАС БАРСАН ИРГЭНИЙ 1072 ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЖ, НОГДОЛ АШИГ АВАХ 5 АЛХАМ, БУСАД ЗААВАРЧИЛГАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     БАНКНЫ САЛБАР 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГООН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Рио Тинто"-той хэлэлцээ хийхтэй зэрэгцэн Г.Дамдинням зэсийн АМНАТ-ийг бууруулах хууль зүтгүүллээ www.eguur.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашиг малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.

Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хэт өндрөөр тогтоосон нь Монгол Улсад шинээр зэсийн ордыг ашиглалтад оруулах нөхцөлийг бууруулж байна гэж тайлбарлаж буй.

Иймд “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч хүдэрт 0-15 хувь, баяжмалд 0-5 хувь, бүтээгдэхүүнд 0-2.5 хувиар ногдуулан өөрчлөх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн танилцуулгын өмнө, Монголд зэсийн АМНАТ 21.6 хувь буюу хэт өндөр байна хэмээн гэх агуулгыг багагүй хөндөж харагдсан. Гэтэл энэ хувь бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлдөг АМНАТ-ийн хэмжээ.

Өнөөдөр манай улс суурь АМНАТ 5 хувь дээр олон улсын зах зээл дээрх зэсийн ханштай уялдуулж, тухайлбал зэс тонн нь 5000 ам.доллар бол суурь 5 хувь, 5001-6000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 16 хувь, 6,000–7,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 17 хувь, 7,000–8,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 18 хувь, 8,000–9,000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 19 хувь, 9,000-аас дээш бол суурь 5 хувь дээр 20 хувь, зэсийн цэвэр катод бол суурь 5 хувь дээр 15 хувь гэх байдлаар тогтоосон байдаг. Гэхдээ энэ өсөлт Оюу Толгой төсөлд буюу Рио Тинто-д хамаагүй.

Харин Оюу Толгой ордын хувьд АМНАТ-ийг 5 хувьд тогтворжуулсан. Тогтворжуулсан гэдэг нь АМНАТ өсөн нэмэгдэх боломжгүй гэсэн үг. Ийм алдааг "Орано майнинг"-тай хийх гэрээн дээр давталгүй, олон улсын жишгийг дагах үүднээс АМНАТ-ийн 5 хувийг таазыг тухайн үед өөрчилж байв. Ингэхдээ олон улсын жишгээр ураны үнэ дэлхийн зах зээл дээр өсөх бүрд суурь 5 хувь дээр 19 хувь хүртэл нэмэгдэх боломжийг нь тусгаж өгсөн юм. Оюу Толгой дээр 5 хувиар Рио Тинто-той тогтворжуулах гэрээ хийсний ард олон улсын ийм гэрээ нь дотоодын хуулийг давдаг учраас өнөөг хэр Монголын тал тогтворжуулах гэрээг өөрчилж чадахгүй хэвээр буй.

Учир ийм, 2009 онд Монгол Улсын Засгийн газар Канадын “Туркоиз Хилл Ресурс”-тэй Оюу Толгойн гэрээг байгуулсан бөгөөд 2011 онд 2008 оны УИХ-ын 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоолыг сайжруулсан гэгддэг. ТЭЗҮ-ийг 2010 онд батлаж, 2015 онд дахин шинэчлэн батласан бөгөөд Ашигт малтмалын хуулиараа 5 жил тутамд уг нь батлах ёстой байдаг.

2020 онд Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 228 сая ам.долларын Нөхөн ногдуулалтын актыг Оюу Толгой ХХК-д өгч байсан удаатай. Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өр үүссэн хэмээх асуудал хөндөгдсөн нь роялти буюу АМНАТ-өө өсгөөд явсан бол ийм асуудал үүсэхгүй байсан ч гэж эдийн засагчид хэлдэг. Ингээд өрийг АМНАТ-т оруулах хувилбар яригдаж эхэлсэн юм.

Монгол Улс АМНАТ-ийн төлбөрөөр ойролцоогоор жилд нэг их наядын орлого төвлөрүүлдгээс Оюу Толгой ХХК 2022 онд 81 сая ам.доллар, 2023 онд 91 сая ам.доллар буюу орлогын дийлэнхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ эзэлдэг байна.

Өөрөөр хэлбэл дотоодын ТӨҮГ дээрх өсөн нэмэгдэх шатлалаар АМНАТ төлдөг бол Оюу Толгой 5 хувийн тогтворжуулах гэрээний хувьд зэсийн ханш яаж өсөж, галзуурсан үүнээс ирэх АМНАТ-ийн өгөөж нь Рио Тинто-д ердөө 5 хувь хэвээр. Одоогийн Рио Тинто-той хийж буй хэлэлцээ дунд энэхүү АМНАТ-ийг өсөн нэмэгдүүлэх гэсэн агуулга даанч байхгүй.

Ингэхээр яагаад салбарын сайд нь Рио Тинто групптэй хэлэлцээ хийхээсээ хагас жилийн өмнө АМНАТ-ийг бууруулах хуулийн лобби хийж эхэлсэн бэ гээд харвал одоогийн Монголын Засгийн газрын хэлэлцээ хийж буй агуулгад "Онтрэ"-гийн эзэмшлийн Жавхлант, Шивээ толгойн талбайд Оюу Толгойн бүлэг ордын зэсийн 24 хувь, алтны 42 хувь, молибденийн 94 хувь, мөнгөний 29 хувь нь багтдаг буюу асар их нөөцтэй энэ талбайг “Туркоиз хилл Ресурс” болон “Антре Ресурс” 2004 онд хоорондоо ашиг хуваах болон хамтран ажиллах гэрээ байгуулан тусгай зөвшөөрлийг нь өөрийн болгон авсан байдаг.

Энэ нь Монголын Засгийн газар "Онтрэ"-гийн энэ хоёр талбайд 34 хувь эзэмшинэ, ингэхдээ АМНАТ-өөр орлуулна гэж яригдаж байгаа энэ үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэлцээнээс урьтаж УИХ руу АМНАТ-ийн, тэр дундаа зэсийн АМНАТ-ийг бууруулах хуулийг УИХ руу оруулж ирлээ. "Онтрэ ресурс" саяхан жилийн тайлангаа гаргахдаа Монголын талд 34 хувийг эзэмшүүлэхдээ нээлттэй байх болно зэргээр ихэд уриалгахан хандсаны ард АМНАТ-ийг бууруулах хуулийн төслийг хүлээж байжээ гэж харагдахаар.

Хэрвээ уг хууль дэмжигдвэл бид Оюу Толгой дээр тогтворжуулах гэрээгээр 5 хувийн АМНАТ авсаар ирсэн алдаагаа засах нь байтугай улам дордуулж байгаа хэлбэр.

Рио Тинто 2030 он хүртэл зэсийн олборлолтоо нэмэгдүүлнэ хэмээн зарласан энэ үед цаашид ч дэлхийн зах зээл дээр ханш нь өсөх боломжтой энэ талбарт Монголын төр, Засгийн газар ингэж найр тавьж, Баялгийн санд хуримтлагдах өгөөжийг бууруулж болохгүй. УИХ энэ хуулийг сайтар нягтлах нь зүйтэй.

Т.БАТСҮРЭН



Нийтэлсэн огноо2026-05-27