Хөгжлийн банк 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна www.eagle.mn
Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 803.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийгдсэн байна. Үүнээс 714.0 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, хоёр зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.
Хөгжлийн банк нь 2022 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 30.9 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 911 тэрбум төгрөгийн, 69.1 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
Нийтэлсэн огноо2022-12-07