1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 50 хувь нэмэгдэх эрсдэлтэй www.eagle.mn

Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнг танилцууллаа.
Төслийн хүрээнд үндэсний замын судалгаа хийж, Улаанбаатар хотын зорчигч тээврийн нөхцөл байдлыг тодорхойлсон байна. Түүнчлэн нийтийн тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга зам, нүүрстөрөгч багатай тээврийн төрлүүдийн туршлага солилцох чиглэлд ажиллажээ. Судалгаагаар одоо байгаа суурь үзүүлэлтээс харахад хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 50 хувь нэмэгдэнэ. Харин зөв бодлого хэрэгжүүлбэл 2015 оны түвшнээс 40 хувь хүртэл багасгах боломжтой гэж гаржээ. Түүнчлэн нийслэлд өнөөгийн тогтсон загвараа хэрэглэсээр байх нь утааны ялгарлыг харьцангуй багасгах үр дүнтэй ч 2050 онд тавьсан утааны зорилтодоо хүрч чадахгүй гэж дүгнэсэн байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Нүүрсхүчлийн хийг эрчим хүч болон тээврийн салбар хамгийн их ялгаруулж байна. Зам, тээврийн хөгжлийн яамны хийсэн судалгаагаар 22 орчим хувийн нүүрс хүчлийн хийг тээврийн салбар гаргаж байна гэх дүгнэлт гарсан. Иймд нүүрс хүчлийн хийг бууруулах нь чухал болоод байна.

Бодлогын хувьд томоохон шийдвэрүүд гаргасан. Жишээлбэл, байгалийн хийн цахилгаанаар ажилладаг, байгаль орчинд ээлтэй, экологийн шаардлагуудыг хангасан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг импортлоход гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвараас бүрэн чөлөөлсөн.

Мөн бид Дугуйт тээврийн хэрэгсэл, түүнд тавигдах ерөнхий шаардлага конценцод нэгдэн орж байгаа. Энэ конвенцод нэгдэж орсноор Монгол Улсад машин үйлдвэрлэвэл ямар шаардлага хангасан байх вэ, импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэлд ямар шаардлага тавих вэ гэдэг нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний аюулгүй байдал, экологид талдаа маш өндөр шаардлага тавьж байгаа.

Энэхүү төслийн цаашид үргэлжилнэ. Төслөөс гарсан зөвлөмжүүдийг салбартаа хэрэгжүүлж, тээврийн салбар дахь хүлэмжийн хийг бууруулна” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр ОУТФ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким гадаад орнууд хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад ямар бэрхшээл тулгарч байгаа талаар хэлсэн юм. Тэрээр “Монголчуудын хүн амын 50-иас илүү хувь нь Улаанбаатар хотод төвлөрч амьдардаг тул эхний ээлжинд төвлөрлийг сааруулах шаардлагатай. Дараагийн асуудал нь энэ салбарын санхүүжилт бага байгаа бөгөөд санхүүжилтийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн Засгийн газраас олон улсын нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг ч зорилгоо тодорхойлохын тулд Улаанбаатар хоттой хамтран хот төлөвлөлтдөө анхаарах хэрэгтэй байна. Дараа нь бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь зүйтэй" гэв. Тэр мөн дээд албан тушаалтнууд бүгд нэгдсэн саналд хүрч, тууштай хэрэгжүүлэхгүй бол хэрэгжилт хангалтгүй болох талаар онцолсон юм.

Ташрамд дурьдахад, Улаанбаатар хотод Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 онд гэхэд тээврийн хэрэгслээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал 22.7 хувь бууруулах амлалт авсан. Иймд 2021 онд 50 гаруй цахилгаан автобус, 2022-2023 онд сүүлийн үеийн 80 автобус оруулж иржээ. Ирэх онд энэ тоог 800 болгохоор зорьж байгаа. Ингэснээр нийтийн тээврийн хүлэмжийн хийн ялгарал харьцангуй багасах боломжтой аж.



Нийтэлсэн огноо2023-03-23