1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс ирэх жилүүдэд АХБ-наас $655 саяын хөнгөлөлттэй зээл авах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байна www.bloombergtv.mn

Б.Жавхлан: Азийн хөгжлийн банктай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь олон улсын гэрээ бөгөөд УИХ-аар зайлшгүй соёрхон батлах шаардлагатай тул хуулийн төслийг боловсруулж оруулж ирж байна.Монгол Улс 33 жилийн хугацаанд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон талт хөгжлийн байгууллагуудтай зээлийн харилцаанд орж тэдгээрээс нийт 7.7 тэрбум ам.долларын зээл авсан байна. Үүнээс 5.1 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй байгаагаас Азийн хөгжлийн банкны зээл 2.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хамгийн том зээлдүүлэгч нь Азийн хөгжлийн банк байжээ.

Эдгээр зээлийн 66 хувь нь Монгол Улсад биет байдлаар хөрөнгө оруулалт болж барилга, тоног төхөөрөмж болж үлдсэн бол 34 хувь нь нийгмийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт зарцуулагджээ.

Ирэх жилүүдэд Монгол Улс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт Азийн хөгжлийн банкнаас хуваарилах боломжтой 655 сая ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг хоёр тал хамтран боловсруулж, бэлтгэл ажлаа хангаж буйг Сангийн сайд танилцууллаа.

Хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг холбогдох байнгын хороод зөвшилцөн дэмжсэнээр талууд гарын үсэг зураад байгаа юм байна.

Сангийн сайд Б.Жавхлан

“Азийн хөгжлийн банктай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь олон улсын гэрээ бөгөөд УИХ-аар зайлшгүй соёрхон батлах шаардлагатай тул ийнхүү хуулийн төслийг боловсруулж оруулж ирж байна. Тус хөтөлбөрийг УИХ-аар соёрхон батлуулснаар хөтөлбөрийн эх үүсвэрийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд энэ нь зээлийн гэрээ биш юм. Харин хөтөлбөрийг Улсын Их Хурлаар соёрхон баталсан тохиолдолд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллах боломжтой болно” гэж онцолж байна.

Санхүүжилтийн хөтөлбөрт:

1. Төсвийн дэмжлэг хэлбэрээр гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 200 орчим сая ам.долларыг төсөвлөжээ. Үүнд:

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын арга хэмжээг дэмжих төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар
Төсөв, санхүү, эдийн засгийг бэхжүүлэх төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар
2. Шинэ сэргэлтийн бодлого болон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 400 орчим сая ам.доллар

Хилийн үр бүтээмжийг сайжруулж, тогтвортой худалдааг дэмжих төслийн хүрээнд 100 сая ам.доллар
Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалын төслийн III шатны санхүүжилтийн хүрээнд 150 сая ам.доллар орчим
Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай цахилгаан дамжуулах агаарын шугамын төслүүд багтаж байна.
3. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 50-55 сая ам.долларын хүрээнд Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн II үе шат багтжээ.

4. Одоо хэрэгжиж буй төслийн нэмэлт санхүүжилт хэлбэрээр 10-15 сая ам.долларыг буюу эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанарыг сайжруулахад зарцуулахаар төлөвлөсөн байна.



Нийтэлсэн огноо2023-06-08