1 DIVORCE AND DEPRESSION: MONGOLIA’S NEW SOCIAL DILEMMA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/08/12      2 URBAN TRANSFORMATION: 3,157 LAND UNITS CLEARED CITYWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/12      3 TOTAL FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 14.2 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/12      4 MONGOLIA'S FOREIGN POLICY DIRECTIONS PRESENTED AT HELSINKI+50 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/12      5 COP17 TO UNCCD TO BE HELD AT THE NATIONAL PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/12      6 FIRST CESSNA SKYCOURIER IN MONGOLIA TO JOIN HUNNU AIR FLEET, ENHANCING OPERATIONS IN ASIA-PACIFIC REGION WWW.THEGLOBEANDMAIL.COM PUBLISHED:2025/08/12      7 NEW BIRD-LIKE DINOSAUR FROM MONGOLIA HAD EXTREMELY ROBUST HANDS WWW.SCI.NEWS PUBLISHED:2025/08/12      8 HOW A CUP OF TEA LED TO THE UK HEADING UP THE FIRST METRO SYSTEM IN MONGOLIA WWW.METRO.CO.UK PUBLISHED:2025/08/11      9 MINISTRY OF FAMILY, LABOR, AND SOCIAL PROTECTION TO IMPLEMENT PROJECTS WITH ADB WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/11      10 “NOMADS” WORLD CULTURAL FESTIVAL TO BE HELD ON AUGUST 22–24 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/11      ФРЭЙНЧАЙС БОЛОМЖ (FRANCHISE OPPORTUNITIES) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/08/12     ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 14.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     МОНГОЛД НУУЦ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БНСУ-ЫН ХОЁР ТАГНУУЛЫГ "ЭХ ОРНООСОО УРВАСАН" ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛЛАХААР ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     АЛТ, ЗЭСИЙН ХАРМАГТАЙ ОРДЫН ЭЗЭМШИГЧ "ЗАНАДУ МАЙНЗ"-ИЙГ АВСТРАЛИЙН "BASTION MINING" ХУДАЛДАН АВЛАА НИЙТЭЛСЭН:2025/08/12     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 3157 НЭГЖ ТАЛБАРТ ГАЗАР ЧӨЛӨӨЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     ТЭД БИДНИЙ ТУХАЙ: НЭГ АЯГА ЦАЙ ХЭРХЭН ИХ БРИТАНИЙГ МОНГОЛЫН АНХНЫ МЕТРОНЫ СИСТЕМИЙГ БАРИХАД ХҮРГЭСЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     УЛААНБААТАРТ АЧААЛАЛ ИХТЭЙ 18 БАЙРШЛЫГ ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     АЛТАНБУЛАГ БООМТЫН ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     ТҮЦ-ҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛСӨН ХЭСЭГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11     "ОНТРЭ"-ГИЙН ЛИЦЕНЗ ШИЛЖҮҮЛЭЛТ ЗОГССОНООС ҮҮДЭН ШИНЭ МАРГААН ШҮҮХ ДЭЭР ҮҮСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/11    

64 сая толгой малтай Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 40 хувийг импортолсоор байна www.bloombergtv.mn

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний импорт оны эхний 10 сард 20 гаруй хувиар өсжээ
64.7 сая толгой малтай, тэр дундаа 5.4 сая үхэр, 29.4 сая хонь, 24.6 сая ямаатай Монгол Улс хэдийгээр сүүнийхээ хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж чадаж байгаа ч сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 40 гаруй хувийг импортоор авсан хэвээр байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал оны эхний 10 сарын байдлаар Монгол Улс 9.7 сая ам.доллароор шингэн сүү, бяслаг, цөцгий, тараг зэргийг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар өссөн дүн болжээ. Харин хуурай сүүний импорт дангаараа 11.4 сая ам.доллар болсон байна.
Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөсөн хэмжээнээс бага байдаг аж. Дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар стандартад анхаарч нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэх шаардлагатайг “Апу Дэйри” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай хэлж байлаа.
Уг нь экспортолж байх ёстой
Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Төрөөс малчин болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд хүйтний улиралд үйлдвэр, цехэд нийлүүлсэн түүхий сүүний литр тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог. 2020 оноос хойш нийт 28.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгосны үр дүнд сүүний нийлүүлэлт гурав дахин нэмэгдсэнийг ХХААХҮЯ мэдээлсэн юм. Сүүний урамшууллын үр дүнд нэг литр түүхий сүүний ханш 3000 төгрөгөөр тогтож байгаа нь тийм ч хямд үнэ биш боловч дунд болон түүнээс том ферм, хоршоод нийлүүлэлтээ тасралтгүй байлгахад анхаарах хэрэгтэйг “Витафит милк” ХХК-ийн захирал тодотгож байв.
Гэхдээ л тоо толгойтой нь харьцуулж харвал Монголын мал аж ахуйн бүтээмж доогуур хэвээр, мөн экспортолж байх ёстой атал гадаадаас хуурай сүү импортолсоор байгаа нь харамсалтайг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра илэрхийлж байлаа. Тиймээс малын тоо толгойгоо бууруулж, тооноос илүү чанарт анхаарах, нүүдэлчин аж ахуйг илүү бүтээмжтэй болгож, ядаж өвлийн улиралд эрчимжсэн мал ахуй эрхлэх нь зүйтэй гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Харин энэ талаар үйлдвэрлэгчдийн байр сууринаас харахад анхан шатнаас ирж буй түүхий эдийн чанар, ариун цэвэрт онцгой анхаарах нь зүйтэй гэж үзэж буй.


Нийтэлсэн огноо2024-11-13