1 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      2 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      3 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      4 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      5 PRESIDENT OF MONGOLIA CONFERS THE ORDER OF CHINGGIS KHAAN ON THE MAS WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/09      6 MONGOLIA TO BUILD SECOND AIR NAVIGATION CENTRE IN SAINSHAND BY 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      7 EXPERTS DISCUSS MONGOLIA’S FRESHWATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      8 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      9 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      10 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“TMK Energy”-ийн “Гурвантэс XXXV” төслөөс олборлосон хийн хэмжээ I сард 300 хувиар нэмэгджээ www.bloombergtv.mn

“TMK Energy” олборлосон хийгээ эрчим хүч үйлдвэрлэлд нийлүүлэх тохиролцоонд хүрээд байна
Монголын говьд зургаан цооногоос байгалийн хий олборлож эхлээд буй “TMK Energy” компани нэгдүгээр сард олборлолтоо урьд байгаагүй өндөр түвшинд хүргэснээ зарлалаа.
300 хувийн өсөлт
Өмнөговь аймаг дахь нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслийн талбайгаас нэгдүгээр сард олборлосон хийн хэмжээ нь дээд үзүүлэлтээ эвдэхээр байгааг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” хөрөнгө оруулагчдадаа мэдээлжээ.
Тус компанийн сүүлд нэмэлтээр өрөмдсөн гурван цооногийн туршилтын олборлолт нэгдүгээр сарын 10-нд эхэлжээ. Ингэснээр “Lucky Fox” талбайн зургаан цооногоос өнгөрсөн сарын турш бараг 8000 метр куб хий гарган авсан нь 2024 оны 12 дугаар сартай харьцуулбал 300 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Мөн сарын олборлолтын өмнөх дээд түвшнийг 40 хувиар давжээ.
Хэдийгээр өнгөрсөн сард шинэ цооногуудын ажиллагаа 100 хувь гүйцэтгэлтэй байгаагүй ч ийнхүү маш сайн үр дүн гарсан нь 2025 онд үйлдвэрлэлээ арилжааны түвшинд даацтай нэмэгдүүлэх зорилттой нь нийцэж буйг “TMK Energy” компанийн Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон онцолсон байна.
Хэдий тийм боловч цооногуудын одоогийн хийн урсгал тогтвортой хадгалагдана, эсвэл ойрын хугацаанд нэмэгдэнэ гэж тооцоолоход эрт хэвээр байгааг тус компани мэдэгдэлдээ дурджээ.
Эрчим хүчний алсын хараа
Хямд өртөгтэй, бохирдуулалт багатай түлш байгалийн хийн олборлолт болон түүнд түшиглэсэн үйлдвэрлэлийг Монголд эрчимжүүлбэл эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдалд үлэмж давуу тал авчрах юм.
“TMK Energy”-ийн хувьд олборлосон хийгээ аль хэдийн эрчим хүч үйлдвэрлэлд нийлүүлэх тохиролцоонд хүрээд буй. 12 дугаар сард компани ХБНГУ-ын “Jens Energie”-тэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, ирэх дөрөвдүгээр сараас эхлэн өдөрт 5000-15000 куб метр хий худалдахаар болсныг өмнө мэдээлж байв. Цахилгаан станц, үүсгүүр нийлүүлдэг “Jens Energie” 2025 оны эхээр Германаас байгалийн хийн цахилгаан генератор оруулж ирж, “Гурвантэс XXXV” төслийн талбайд суурилуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Jade Gas Holdings”, “Elixir Energy” компаниудын төсөл дутахгүй ахицтай байна. “Улаан нуур”, “Баруун наран” талбайд өрөмдлөг хийж буй “Jade Gas Holdings” хийн арилжааны стратегиа боловсруулж дуусахад ойртож, худалдан авагчдаас урьдчилсан захиалга авах боломж бүрдсэнээ сүүлд мэдээлсэн юм. Олборлосон хийгээ шингэрүүлж, бүс нутгийн дизель түлшний хэрэглээг орлуулах нь компанийн уг төслийн зорилт аж.
Харин "Номгон” төслийг эзэмшдэг “Elixir Energy” цооногуудын туршилтаа үргэлжлүүлж, нүүрсний давхаргын усыг шавхаж байгаа. Дээрх хоёр компани энэ онд багтаан төслүүддээ хийн тогтвортой урсгал бий болгож магадгүй байна.


Нийтэлсэн огноо2025-02-07