1 TRUMP’S SON WITH KAZAKH TUNGSTEN TIES LOST IN MONGOLIAN MOUNTAINS WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/09/10      2 MONGOLIA TO HOLD PARLIAMENTARY HEARING ON EPSTEIN FILES IN OCTOBER WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2026/09/10      3 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER SURGES NEARLY 37 PCT IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/10      4 MONGOLIA SIGNS MOU WITH BLACKROCK FMA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      5 MONGOLIA, UAE SIGN ENERGY COOPERATION MOU WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      6 SPEAKERS OF MONGOLIA, VIETNAM HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      7 MONGOLIA AGREES TO PURCHASE 10,000 TONS OF GASOLINE AND 4,000 TONS OF JET FUEL FROM CHINA IN SEPTEMBER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/10      8 ADB SUPPORTS MONGOLIA'S FIRST GREEN-CERTIFIED RESIDENTIAL COMPLEX BUILT BY THE PRIVATE SECTOR WWW.ADB.ORG PUBLISHED:2026/09/09      9 MONGOLIA FINISHES FOURTH WITH 26 MEDALS AT WORLD NOMAD GAMES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/09/09      10 NEW FLIGHT ROUTES EXPLORED WITH HOKKAIDO AIRPORTS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/09      ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛЖ, ГАЗРЫН ТОС, НҮҮРС-ХИМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧДЫНХАА ХУДАЛДАА, ТӨЛБӨР ТООЦООГ ДЭМЖИХЭЭР BANK OF CHINA-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     АНЭУ-ТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МАХ, БЕНЗИНИЙ ҮНИЙН НӨЛӨӨГӨӨР ИНФЛЯЦ 12.5 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     МОНГОЛД ИРЖ БУЙ РИО ТИНТО ГРУППИЙН CEO САЙМОН ТРОТТ ГЭЖ ХЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Ц.БАТБААТАР: ХАТУУ ЗОХИЦУУЛАЛТТАЙ 38 УЛСААС ОРЖ ИРЖ БАЙГАА ЭМҮҮДИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД ХАМРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     Н.УЧРАЛ: МИНИЙ ГЭР БҮЛ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     СЭЛБЭ УХААЛАГ ХОТОД УНДНЫ УСНЫ ЗЭС ХООЛОЙ ШУГАМ УГСАРЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     НАЙМДУГААР САРД ХҮНСНИЙ БҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 21.5 ХУВЬ НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09     ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭХГҮЙН ТУЛД ТӨСӨВТ 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС ТУСГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн долоон байгууламжийг барих гэрээ байгууллаа www.eagle.mn

Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сүүлийн буюу Лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04)-ыг барьж байгуулах ерөнхий гүйцэтгэгч компаниар шалгарсан БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компанид Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний 54 дүгээр тоот тогтоолоор эрх олгосны дагуу Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг өнөөдөр байгууллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжтай байх бөгөөд эдгээрийн долоо нь Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжууд юм. Уг долоон байгууламжийг барих ажлыг дээрх гэрээний дагуу БНЭУ-ын MEIL компани гүйцэтгэхээр болж байна.
Уг багц ажилд хамаарах гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын технологийн лицензээр барьж байгуулах юм. Лиценз эзэмшигч компаниуд өөр өөрийн технологийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж дуусгасан болно.
Устөрөгчийн үйлдвэр (HGU) - Италийн “Kinetics Technology”
Хүхэр ялгах байгууламж (SRU) - Францын “Axens”
Бензин боловсруулах байгууламж (MS Block) - АНУ-ын “UOP Honeywell”
Гидрокрекинг (HCU) - АНУ-ын “UOP Honeywell”
Дизелийн гидроцэвэрлэгээ (DHDT)- АНУ-ын “UOP Honeywell”
Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжууд (LPGU) - АНУ-ын “UOP Honeywell”
Висбрекинг (VBU) - Нидерландын “Shell”
Энэтхэг төдийгүй олон улсад нефть-химийн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг, 34 жилийн туршлагатай MEIL компани нь гэрээнд тусгагдсаны дагуу дээрх долоон байгууламжийг 36-38 сарын дараа барьж дуусгах үүрэг хүлээж байна.
БНЭУ-ын Засгийн газрын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн багц ажлаас бүрдэн хэрэгжиж байна.
EPC 01: Технологийн бус барилга байгууламж
EPC 02: Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд
EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд
Эхний буюу EPC 01 багц ажилд хамаарах иргэний 9 барилга байгууламж, цахилгаан болон ус хангамжийн систем, үйлдвэрийн талбай дахь дэд бүтцийн ажил бүрэн дуусч, 2024 оны арваннэгдүгээр сард улсын комисс хүлээн аваад байна.
EPC 02, EPC 03 багц ажлын хувьд байгууламжуудын шугам хоолойн эстакад, технологийн зуухны суурийн бетон цутгалтын ажлууд дуусч, эстакадын ган бүтээцийн угсралтын ажлыг эхлүүлэх гэж байна. Үйлдвэрийн ДЦС-ын удирдлагын болон дэд станцын барилгын суурийн цутгалтыг хийж, үндсэн бүтээцийн ажил дуусч байна.
Эдгээр багц ажлуудын инженерийн нарийвчилсан зураг төслийн ажилд Испанийн “Intecsa”, Германы “Siemens”, АНУ-ын “Foster Wheeler” зэрэг компаниуд оролцож байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд өнөөдрийн байдлаар Монгол, Энэтхэг, Хятад, Итали, Франц, АНУ, Канад, Нидерланд, Испани зэрэг улс орнуудын мянга гаруй инженер, мэргэжилтнүүд оролцон ажиллаж байна.


Нийтэлсэн огноо2025-02-07