1 PROTECTION ZONES TO BE ESTABLISHED FOR CEMETERY COMPLEXES OF THE HUNNU NOBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      2 MINISTERS INSTRUCTED TO ADVANCE POWER PLANT PROJECTS AHEAD OF WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      3 VEHICLE TRAFFIC TO BE REGULATED BY EVEN, ODD LICENSE PLATE NUMBERS FROM AUGUST 15 TO SEPTEMBER 12 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/30      4 NATIONAL GUARD OFFICER ADMITS USING GOVERNMENT TRAVEL CARD TO SUPPORT SECRET SECOND WIFE WWW.STRIPES.COM PUBLISHED:2026/07/30      5 CAREC SECRETARIAT BRIEFS COMMERCE MINISTER ON REGIONAL TRADE AGENDA, MONGOLIA MINISTERIAL CONFERENCE WWW.APP.COM.PK PUBLISHED:2026/07/30      6 FROM READINESS TO ACTION: MONGOLIA'S CARBON MARKET JOURNEY WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/07/30      7 ANCIENT IRRIGATION SYSTEM FOUND IN MONGOLIA SHEDS NEW LIGHT ON EARLY TURKIC FARMING WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/07/30      8 MONGOLIAN YOUTH SHOWCASE NATIONAL HERITAGE AT INTERNATIONAL CULTURAL EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      9 ROYAL ACADEMY SIGNS MONGOLIA MOU TO BOOST RESEARCH AND DEVELOPMENT TIES WWW.THESTAR.COM PUBLISHED:2026/07/29      10 TRADE BALANCE REACHES USD 4.5 BILLION SURPLUS, INCREASING 4.2 TIMES YOY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/29      ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “ДУЛААН ШИЙДЭЛ II” ТӨСӨЛ 2022-2026 ОНЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     АМГТГ: УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 БЕНЗИНИЙ 17, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ 23 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: НАЙМДУГААР САРЫН 15-НААС АВТОМАШИНЫГ ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     Б.ПҮРЭВДАГВА: ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛЧҮҮД ХАГАС КОКС БОЛОН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     УЛСТӨРЧДИЙН ЭЕРЭГ РЕЙТИНГИЙГ У.ХҮРЭЛСҮХ, СӨРӨГ РЕЙТИНГИЙГ Н.УЧРАЛ ТЭРГҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     БОРЖИН БРОДЮРЫН ШИНЭЧЛЭЛ АУДИТЫН ШАЛГАЛТАД БҮДЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙГ ХАМТРАН ШАЛГАХ АЖИЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/30     300 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     COP17-Г ЗОХИОН БАЙГУУЛАХАД 250 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, 150-170 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29     ШАТАХУУНЫ 22 АГУУЛАХ САВ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хөдөлмөрийн зах зээлд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ www.eagle.mn

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн 2024 оны судалгаагаар дотоодын хөдөлмөрийн зах зээлд 2025 онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэхээр тооцоо гарчээ.
Ажиллах хүчний хамгийн их эрэлт бөөний болон жижиглэн худалдааны салбарт үүснэ
Судалгааны үр дүнгээр улсын хэмжээнд 2025 онд нийт 83.7 мянган ажлын байранд ажилтан авах хэрэгцээ бий болох бөгөөд энэ нь өмнөх оны мөн дүнгээс буурах төлөвтэй байгаа аж. Ажиллах хүчний эрэлт нь 2025 онд хамгийн их байх салбар нь бөөний болон жижиглэн худалдаа, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбар болж байна. Бөөний болон жижиглэн худалдааны салбарт жилийн нийт эрэлтийн 37.2 хувь буюу 31.1 мянган ажиллах хүчний эрэлт, барилгын салбарт 15.0 хувь буюу 12.5 мянга нь, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7.7 мянга буюу нийт эрэлтийн 9.2 хувь бий болох төлөвтэй байна. Барилга болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарын ажиллах хүчний эрэлт өмнөхөөс буурах төлөвтэй бөгөөд харин бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажиллах хүчний эрэлт өсөх төлөвтэй байгааг танилцууллаа.
Энэ оны /2025/ хөдөлмөрийн зах зээлд бий болох хүлээгдэж буй ажиллах хүчний нийт эрэлтийн 60.2 хувь буюу 50.4 мянга нь Улаанбаатар хотод, 39.8 хувь нь орон нутагт бий болох төлөвтэй бөгөөд үүний 49.0 хувь нь шинэ ажлын байр байна. Орон нутгийн ажиллах хүчний эрэлтэд голлох хувийг эзэлж буй гурван салбарын эрэлт мөн гол нөлөөг үзүүлж байна. Тухайлбал, бөөний болон жижиглэн худалдааны салбарт орон нутгийн ажиллах хүчний эрэлтийн 35.1 хувь, барилгын салбарт 20.2 хувь, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 8.6 хувь нь тус тус бий болох төлөвтэй байна. Энэ удаад худалдаа үйлчилгээний ажилтан, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын ажилтан, контор үйлчилгээний ажилтан бүлэгт хамаарах ажил мэргэжлийн эрэлт өсөх бөгөөд менежер бүлгийн ажиллагчдын эрэлтэд эзлэх хувийн жин 9.1 пункт, суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч бүлгийн ажиллагчдын эрэлт 4.9 пунктээр тус тус өсөх үр дүн гарчээ. Гэвч тусгайлсан мэргэжил, боловсрол, ур чадвар шаардахгүй энгийн ажил мэргэжлийн багагүй хувийг эзэлдэг хэвээр байна.
Үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан хамгийн эрэлттэй
Ажиллах хүчний нийт эрэлтийн 11.0 хувийг үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан, 2.1 хувийг дэлгүүрийн туслах ажилтан, 1.2 хувийг барилгын туслах ажилтан, 1.9 хувийг цэвэрлэгч, үйлчлэгч зэрэг ажил мэргэжлүүд эзэлж байна. Түүнчлэн мэргэжлийн боловсролын хүрээнд бэлтгэгддэг жолооч, операторч, оёдолчин, барилга угсралтын мужаан, тогооч, зөөгч, гагнуурчин, засалчин, шаварчин зэрэг ажил мэргэжлийн эрэлт их байгаа бол дээд боловсролын хувьд нягтлан бодогч, менежерүүд, барилгын инженер, цахилгааны инженер зэрэг ажил мэргэжлүүд эрэлттэй ажил мэргэжлийн хүрээнд нэрлэгдэж байна. Энэ жилийн хувьд удирдах буюу менежер түвшний ажил мэргэжилтэй ажиллах хүчний эрэлт нэмэгдэх үр дүн гарсан.
Сүүлийн 12 сарын хугацаанд аж ахуйн нэгжүүдийн 11.8 хувь нь шинээр ажилтан авсан нь өмнөх оны үзүүлэлтээс 9.2 пунктээр буурсан төдийгүй, ажилд орсон иргэдийн хувь мөн буурсан байна. Сүүлийн 12 сарын хугацаанд аж ахуйн нэгж байгууллагын 11.8 хувь нь шинэ болон сул ажлын байрандаа 47.4 мянган ажилтан авч ажиллуулсан бөгөөд эдгээр ААНБ-ын 9.5 хувь нь барилга, 9.4 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, тус бүр 6.1 хувь нь мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт харьяалагдаж буй бол 36.8 хувийг бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажил олгогчид эзэлж байна.
Ажлаас гарсан ажиллагчдын 45.0 хувь нь өөрийн хүсэлтээр ажлаа орхисон
Шинэ ажилтан авсан нийт ажил олгогчдын 90.2 хувийг 30 хүртэлх ажилтантай жижиг аж ахуйн нэгжүүд эзэлж бүрдүүлж байгаа бол эдгээрийн 76.3 хувь нь байнгын үйл ажиллагаатай аж ахуйн нэгжүүд байна. Байршлын хувьд 49.6 хувь нь Улаанбаатар хотод, 17.7 хувь нь Төвийн бүсэд, 15.3 хувь нь Хангайн бүсэд хамаарах аж ахуйн нэгжүүд байна. Судалгааны мэдээлэл цуглуулалтын үеэс өмнөх 12 сарын хугацаанд 42.3 мянган ажиллагчид ямар нэг шалтгаанаар ажлаас гарсан үр дүн гарчээ. Ажлаас гарсан ажиллагчдын 45.0 хувь нь өөрийн хүсэлтээр ажлаа орхисон бөгөөд 55.0 хувь нь хөдөлмөрийн гэрээ дуусах, халагдах, цомхотголд орох гэх мэт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлт нь дуусгавар болсон байна.
Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан иргэдийн 43.8 хувь нь, ажил олгогчийн санаачилгаар ажлаас гарсан ажиллагчдын 45.9 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар харвал нийт ажлаас гарсан иргэдийн 32.2 хувийг бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклын засвар үйлчилгээний салбар, 12.8 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 9.2 хувийг барилга, 7.5 хувийг тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбараас ажлаас гарсан ажиллагчид нийт ажиллагчдын 61.7 хувийг бүрдүүлж байна.
16.2 мянган ажиллах хүчний хомсдол үүссэн
Өнгөрөгч онд аж ахуйн нэгж байгууллагын 5.5 хувь нь шаардлагатай мэргэжилтэй ажилтан олдоогүйн улмаас төлөвлөсөн ажилтнаа авч чадаагүй буюу ажиллах хүчний хомсдолд өртсөн нь өмнөх оны мөн дүнгээс 18.1 пунктээр буурсан үзүүлэлт болжээ. Ажиллах хүчний хомсдолыг тархааж үзвэл дээрх ажил олгогчдын хүрээнд жилийн хугацаанд 16.2 мянган ажиллах хүчний хомсдол үүссэн нь өмнөх оны дүнгээс буурсан үзүүлэлт байна. Улаанбаатар хотын ажил олгогчдын 2.1 хувь нь ажиллах хүчний хомсдолд өртсөн ба эдгээр ААНБ-уудад 4.3 мянган ажлын байр байсан нь нийт хомсдолтой ажиллах хүчний 26.5 хувийг эзэлж байна. Ажиллах хүчний хомсдолыг ажил мэргэжлийн бүлгийн хувьд авч үзвэл мэргэжилтэн, худалдаа, үйлчилгээний ажилтан, үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, энгийн ажил мэргэжлийн бүлгүүдийн ажиллагчдын хомсдол 75.5 хувийг бүрдүүлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тухайлбал, үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан, барилгын туслах ажилтан худалдагч, цэвэрлэгч, үйлчлэгчийн ажлын байрууд болон засалчин, шаварчин, жолооч, оёдолчин, мужаан, тогооч, зөөгч, гагнуурчин, цахилгаанчин, сантехникч, нягтлан бодогч зэрэг эрэлттэй ажил мэргэжлүүдээр нэрлэгдсэн ажил мэргэжлүүдийн хүрээнд хомсдол буюу ажиллах хүчний дутагдал үүссэн байна.
Шинээр ажилтан авахад маш хүндрэлтэй
Ажил олгогчдоос шинэ ажиллагч авахад хүндрэлтэй байсан эсэхийг тодруулахад ажил мэргэжил бүрийн хувьд өөр өөр байгаа хэдий ч нийт ажилтан авсан тохиолдлын 35.8 хувь нь хүндрэлтэй, маш хүндрэлтэй гэж үзсэн бол 44.0 хувь нь хялбар биш ч хүндрэл гараад байдаггүй гэж үзсэн байна. Ажилтан авахад хүндрэлтэй тохиолдлуудын 27.1 хувь нь ажил горилогчид бидний санал болгосноос илүү цалин хөлс шаарддаг гэсэн 32 шалтгаан нь хүндрэлтэй байгаа гол үзүүлэлтээр нэрлэгдсэн бол 22.0 хувь нь ажил орох хүсэлт гаргасан хүн байхгүй эсвэл цөөн тооны анкет ирсэн, 16.1 хувь нь ажилд горилогчдын ажлын туршлагагүй байдал нь хүндрэл болсон гэжээ.


Нийтэлсэн огноо2025-02-07