8 их наядын төсөвтэй метро барих тендерт Хятад, Орос, тэргүүтэй 27 компани материалаа ирүүлжээ www.eguur.mn
2024 оны 10-р сарын 03-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барих төслийн бүтээн байгуулалтын ажил” нэртэйгээр тендер шалгаруулалтыг зарласан билээ.
Тендерийн эхний үе шатын төсөвт өртөг 4 их наяд 548 тэрбум, үүнээс 2025 онд 133 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх юм. Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх 181 тэрбум 935 саяын төсөвт өртөгтэй тендерт БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd шалгарсан бөгөөд үүнээс 2024 онд 54 тэрбум 580 сая төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан байсан билээ.
Хоёр үе шаттай уг уг төслийн нийт төсөвт өртөг нь 8 их наяд 174 тэрбум төгрөгийн өртөгтэй. Тендерт оролцохоор нийт 27 компани материалаа ирүүлсэн байна.
China Railway 20th Bureau Group Co. Ltd
China Second Metallurgy Group Co. Ltd
LS Electric Co. Ltd
Poly Changde Engineering Co. Ltd
Hyundai Rotem Company
CRRS Dalian Co. Ltd
Акционерное общество "Дороги и Мосты"
Power Construction Corporation of China Co. Ltd
Макс рөүд ХХК
Dawonsys Co. Ltd
Samsung C and T Corporation
Larsen and Toubro Limited
Арж Капитал ХХК
STraffic Co. Ltd
Kolan Global Corporation
Ilsung Construction Co. Ltd
China Railway Group Limited
China Gezhouba Group Company Limited
Daeati Co. Ltd
Си Эм И Си инженеринг ХХК
ALSTOM Transport SA
Norinco International Cooperation
Woojin Industrial Systems Co. Ltd
China First Highway Engineering Company Limited
China State Construction Engineering Corp. Ltd
Барилга Уран Дизайн энд Инженеринг ХХК
Shandong Luqiao Group Co. Ltd
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-04-29