1 PRIME MINISTER OYUN-ERDENE VISITS EGIIN GOL HYDROPOWER PLANT PROJECT SITE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/30      2 ‘I FELT CAUGHT BETWEEN CULTURES’: MONGOLIAN MUSICIAN ENJI ON HER BEGUILING, BORDER-CROSSING MUSIC WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2025/04/30      3 POWER OF SIBERIA 2: ECONOMIC OPPORTUNITY OR GEOPOLITICAL RISK FOR MONGOLIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/04/29      4 UNITED AIRLINES TO LAUNCH FLIGHTS TO MONGOLIA IN MAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/29      5 SIGNATURE OF OIL SALES AGREEMENT FOR BLOCK XX PRODUCTION WWW.RESEARCH-TREE.COM  PUBLISHED:2025/04/29      6 MONGOLIA ISSUES E-VISAS TO 11,575 FOREIGNERS IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/29      7 KOREA AN IDEAL PARTNER TO HELP MONGOLIA GROW, SEOUL'S ENVOY SAYS WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM  PUBLISHED:2025/04/29      8 MONGOLIA TO HOST THE 30TH ANNUAL GENERAL MEETING OF ASIA SECURITIES FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/29      9 BAGAKHANGAI-KHUSHIG VALLEY RAILWAY PROJECT LAUNCHES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/29      10 THE MONGOLIAN BUSINESS ENVIRONMENT AND FDI: CHALLENGES AND OPPORTUNITY WWW.MELVILLEDALAI.COM  PUBLISHED:2025/04/28      849 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ "ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД" БООМТЫН ТЭЗҮ-Д ТУРШЛАГАГҮЙ, МОНГОЛ 2 КОМПАНИ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     ХУУЛЬ БУСААР АШИГЛАЖ БАЙСАН "БОГД УУЛ" СУВИЛЛЫГ НИЙСЛЭЛ ӨМЧЛӨЛДӨӨ БУЦААВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     МЕТРО БАРИХ ТӨСЛИЙГ ГҮЙЦЭТГЭХЭЭР САНАЛАА ӨГСӨН МОНГОЛЫН ГУРВАН КОМПАНИ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     "UPC RENEWABLES" КОМПАНИТАЙ ХАМТРАН 2400 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХААР БОЛОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     ОРОСЫН МОНГОЛ УЛС ДАХЬ ТОМООХОН ТӨСЛҮҮД ДЭЭР “ГАР БАРИХ” СОНИРХОЛ БА АМБИЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/30     МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     Ц.ТОД-ЭРДЭНЭ: БИЧИГТ БООМТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДВАЛ БУСАД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ЭХЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     MCS-ИЙН ХОЁР ДАХЬ “УХАА ХУДАГ”: БНХАУ, АВСТРАЛИТАЙ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ БАРУУН НАРАНГИЙН ХАЙГУУЛЫГ УЛСЫН ТӨСВӨӨР ХИЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИЖ 3595 ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29    

Оросын Монгол Улс дахь томоохон төслүүд дээр “гар барих” сонирхол ба амбиц www.eguur.mn

ОХУ сүүлийн жилүүдэд Монгол дахь эдийн засгийн түншлэлийн амбицаа тэлсээр буй. Ардчилсан улсын статусаар манай улс гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлж эхэлснээр дан ганц хоёр хөршөөсөө олон талт байдлаар хамааралтай байгааг саармагжуулах бүхий л арга замыг илэрхийлсээр байгаа.
Гэсэн ч ОХУ-ын хувьд манай улсын эдийн засаг, улс төр, нийгмийн томоохон бүтээн байгуулалт, хэлэлцээр, хөрөнгө оруулалт зэрэгт өөрсдийн оролцоог гээлгүй явсаар байна.
Монголын анхны бага оврын Цөмийн цахилгаан станцыг барьж өгөх ашиг сонирхол
Шинэ Хархорум хотод ОХУ-ын төрийн өмчит “Росатом” компани 220-330 мВт хүчин чадалтай бага оврын, газарт суурилсан цахилгаан станц барихаар Монгол-Оросын хамтарсан гэрээг энэ оны эхний хагаст үзэглэхээр болсон. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын төрийн өмчит тус компанийн салбар Монголд үйл ажиллагаагаа явуулаад жигдрэх шатандаа орчихсон бөгөөд гэрээ үзэглэгдсэний дараа төслийн дараагийн шатны процессууд үргэлжлэх тов бий.
Монголын талаас “Мон Атом”-ын хамтралаар хэрэгжих бөгөөд одоогоор нийт төсөвт өртөг тодорхой болоогүй. Техникийн баримт бичгээ батлаж, Хархорумд баригдах агуулга дээр хэдий тогтсон ч Цөмийн цахилгаан станцын загвар, төрөл хэрэглээнээс хамаарч тухайлбал, усан хөргөлтийн системийг ашиглана гэвэл тухайн байршилд хэд хэдэн гүний усны нөөц бий. Харин үүн дээр тулгуурлан хөргүүрийн системээ шийдвэрлэх эсэхийг манай талаас сайтар судалсны дараа байршлыг эцэслэхээр хэлэлцэгдэж яваа.
Оросын хувьд хэд хэдэн ЦЦС барьсан туршлагатай гэдэг агуулга дээр голчилж, манай талд ч мөн уг бүтээн байгуулалтыг хийж өгөх сонирхлоо илэрхийлсэн бөгөөд хоёр орны төрийн тэргүүн нарын түвшинд яригдсан асуудал гэдгээрээ Оросын талд уг төслийг гүйцэлдүүлэх сонирхол өндөр.
500 орчим мянган хүн ам бүхий Өвөрхангай, Архангай аймгийн нийт 189 мянган га газрыг хамарсан шинэ Хархорум хотыг дагалдуулан "Росатом"-ын зүгээс 24/7 ажиллах хэрэгжүүлж өгье гэдгээ Оросын тал төрийн тэргүүнээрээ хэлүүлээд авсан.
Оросын “бойкот”-д орсон Эгийн гол буюу ДЦС-3-аар зөрүүлэх нь
Монголд үр өгөөжтэй Эгийн голын усан цахилгаан станцын асуудал өнөөг хэр яригдсаар байгаа ч олигтой урагшилдаггүй. Энэ бол Оросын талаас манайхтай огтын ойлголцол үүсгэж чаддаггүй ганц цэг гэж болно. Эгийн гол Сэлэнгэ мөрнөөр дамжиж
Байгал нуурт цутгадаг бөгөөд ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол хүртэл гаргаж, манай талаас байгаль орчны үнэлгээгээ олон улсын томоохон компаниар гаргуулах шаардлага үүссэн юм.
Францын компанийн зүгээс Эгийн голын УЦС барих нь Байгал нуурын урсацад онцын нөлөөгүй гэдэг дүгнэлт гаргасан нь ОХУ-ын талд таалагдаагүй юу, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг дахин гаргуулах, ингэхдээ өөрсдийн эрдэмтэн судлаач, багтай хамтран гаргуулах асуудлыг удаа дараа тавьсны эцэст хамтарсан ажлын хэсэг байгуулсан.
Хэдийгээр мөн л улс төрийн дээд түвшинд Эгийн голын УЦС-ыг урагшлуулах агуулга дээр хамтрахаар тохиролцсон ч Оросын талаас тийм ч нааштай бус байр сууриас хандсан хэвээр. Ингэхдээ Оросын талаас манайд ДЦС-3 барьж өгье дараа нь байгаль орчны үнэлгээгээ гаргаад, асуудлыг авч үзье гэдэг. Засгийн газраас Эгийн голын УЦС-аа барина гэж 3.7 их наяд төгрөгийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2032 он хүртэл хэрэгжүүлнэ гээд энэ оны төсөвт багтаачихсан.
Нэгэнт 33 жил гацаасан төслөө хэрэгжүүлэх нь тусгаар улсын хувьд хамгийн чухал зорилт гэдэг утгаараа засаг ч энэ агуулга дээр хүч хаяж, Оросын талтай хэлэлцэж “найр тавих” нөхцөл үүсгэсний хариуд манай улсад ДЦС-3 барих, ингэхдээ 50 мВт-ын дулааны цахилгаан станцыг 1.4 тэрбум еврогоор гүйцэтгэж өгье гэдэг санал тулгав. Тулгав гэдгийг учир нь энэ өртөг өөр улсад барьж өгсөн ДЦС-ын төслүүдээ өндөр өртөгтэйдөө орж буй.
“Интер РАО”, “Ротек” холдинг зэрэг хамтарсан компаниуд төслөө боловсруулж, ТЭЗҮ-г нь баталчихсан. Б.Чойжилсүрэнгийн толгой дээр унасан энэ бойкотыг өөрөө хамгаалж, оросоос өөр компани санал өгөөгүй хэмээн тайлбарлаж байв.
Манайд урьд барьж өгсөн бүтээн байгуулалтуудаа дурдаж, энэ зэргийн туршлага өөрсдөд нь бий гэх хандлагаа ил илэрхийлдэг нь үеийн үед Монголын талаас аль нэг дарга сайд оччихсон санал тавиад явж байдагтай ч холбоотой. Уг асуудал дээр Оросын талд Монголоос санал тавьсан тул нийт өртгийг тооцож ийн өндөр өртөг тулгасан байдаг.
Евроазийн эдийн засгийн холбооны шинэ хөрс Монгол болох нь
Шадар сайд С.Амарсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон үүнээс урьд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хөөцөлдөж ирсэн Евроазийн эдийн засгийн холбоотой Монгол Улс чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудлыг 10 жил манай талаас барьж гүйсний эцэст гүйцэлдүүлэхээр болчихсон.
Өмнө нь уг асуудлыг Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайд байхдаа 2022 оны 9 дүгээр сард ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудлыг хөндсөн. Монголын талаас экспортын гарц муу байна, сайжруулъя гэдэг шалтгаанаар ОХУ-тай гурван бүлэг бараа бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй гаргах асуудлыг ярилцаж эхлүүлсэн байдаг.  
Яг одоогийн бодит нөхцөл байдлаа харвал Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын дунд геополитикийн үзэл баримтлалын маргаан бишгүй хөвөрдөг.
Армени болон Беларус улсын төрийн тэргүүн нарын хооронд өрнөсөн маргаан нь Армени улс барууны орнуудтай ойртохыг эрмэлзэж буй байр суурийг нь шүүмжилсэн бөгөөд үүнээс үүдэн Узбекистан улс гишүүнээр элсэхээс татгалзсан юм. Өөрөөр хэлбэл дан ганц эдийн засгийн ашиг сонирхлоор энэ холбоо нэгдээгүйг эндээс харж болно.
Тус холбооны гол бодлого тодорхойлогч нь ОХУ өөрөө бөгөөд манай талаас зөвхөн экспортын орлого гэдэг дээр төвлөрч, олон нийтэд мэдээлэл өгч байна. Гэтэл үүний цаана геополитикийн эрсдэл учирвал яах вэ гэдэг агуулга огт хөндөгдөөгүй.
Эдийн засгийн хамгийн том талбар гэдэг утгаараа холбооны шийдвэр гаргалтын түвшин бусад улс орнуудаас илүү бөгөөд гишүүн орнуудаасаа тэгш бус харилцааны шүүмжлэл ч багагүй авдаг.
Эдийн засгийн бүтцийнхээ хувьд ч өөр өөр учраас Евроазийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнууд яг ижил тэгш ашиг хүртдэг үү гэдэгт бодит хариулт байхгүй.
Монголд өнөөдөр дотоодын томоохон үйлдвэрлэгчдийн орон зайг шахах чанаргүй, хямд бараа бүтээгдэхүүний урсгал орж ирвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар арвыг сэргээгээд ч нэмэргүй болно. Бид өөрсдөө дотоодынхоо баялаг бүтээгч байх боломжоо алдана гэсэн үг. Эргээд бид экспортлогч орон байя гэхэд 198 сая хэрэглэгчийн зах зээл рүү тасралтгүй нийлүүлэх үйлдвэрлэлийн хүчин чадалтай улс мөн үү гэдэг асуулт.
Тэгэхээр бид ердөө тус холбооны гишүүн орнуудын экспортын гол суваг болох л зураглал харагдаж буй юм.
Хүч тэнцвэргүй амлалт буюу Роснефтийн 20 жилийн гэрээ
Монголд агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх зах зээлд дангаар ноёлж ирсэн Роснефть энэ давуу байдлаа 20 жилээр сунгаж, Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудлын шатахуун цэнэглэх цогцолборт үйл ажиллагаагаа явуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл Оросын ашиг сонирхлын голлох агуулгуудын нэг.
Роснефть манайд 2009 оноос 16 жилийн турш онгоцны түлш борлуулан, нийлүүлж байгаа бөгөөд цаашид шинээр баригдах цогцолборт ийн үргэлжлүүлэн тус компани 75 хувийг нийлүүлж орж ирэх сонирхлоо 2022 онд манай талд анх гаргасан байна.
Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нарын хариуцаж, урагшлуулахаар зүтгээд байгаа гэрээг С.Амарсайхан, УИХ-ын дарга асан Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд асан Г.Ёндон нар аль аль нь "Роснефть"-ийн талтай уулзаж гүйж явснаар ийн өнөөдөр хэрэгжих, хэрэгжихгүйдээ тулчихаад буй.
Роснефтийг санал тавьсан даруйд, Монголын талаас УИХ-ын дарга нь өөрөө холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт оруулуулж, хөрсийг нь бэлдэж өгсөн байдаг. Оросын төрийн өмчит компанид давуу байдал үүсгэж байгаагийн хариуд "Орост ямар ч нөхцөл үүссэн шатахуунаа битгий таслаарай" гэдэг гуйлт л байв.
Анх санал тавьсан Оросын тал өнөөдөр өөрсдийн эрх, Монголын үүрэг бүхий уртаас урт жагсаалттай гэрээний шаардлага тавьсныг хүлээн зөвшөөрөх эсэх нь өнөөдөр парламентийн өмнө тулж ирээд байна.
Орос хэзээнээс шатахууны нийлүүлэлт дээр цор ганц манай улс гэлтгүй төв азийн хэд хэдэн улсад "хэмжээгүй эрхтэй" билээ.
Бээжин, Москвагийн өрсөлдөөн, Оросын нэн чухал сонирхол буюу хийн хоолой
Оросын хамгийн том хүч хаяж буй агуулга бол "Сибирийн хүч-2" хийн хоолойг Монголоор дайруулах. Яагаад олон жил манайхыг Хятад, Орос хоёр хөгжлийн галт тэргэндээ суулгалгүй энэ хүрсний дараа гэнэтхэн эдийн засгийн хувьд Орост төдийлөн ашиггүй хувилбарыг сонгох болов.
Өмнө нь Казахстанаар дайруулах нь Орост очих орлого, өгөөж илүү гэх албан бус тооцоолол явж, дотоодынх нь улс төрчид ч мөн Монголоор дайруулах нь хүн ам бага учир хэрэглээ болоод худалдан авалтын хувьд бүтээн байгуулалтын зардлаа ч нөхөхгүй хэмээн ярьж байсан билээ.
2019 онд Путины үүрэг чиглэлийн дараа ОХУ-ын төрийн өмчит "Газпром" компанитай манай Засгийн газраас байгалийн хий дамжуулах хоолой барих хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд 2021 оны эхээр зураг төсөл, судалгааны ажил, ТЭЗҮ-ийг боловсруулахаар "Газопровод Союз Восток" компанийг Монголд байгуулсан.
Монголын талаас олон жил яригдсан уг асуудал дээр бид өөрсдөө "Манайхаар дайруулаач" гэдэг саналыг удаа дараа Оросын улс төрийн дээд түвшинд илэрхийлсэн бөгөөд 2022 онд Шадар сайд С.Амарсайхан "Газпром"-ын УЗ-ийн орлогч дарга Маркелов, УЗ-ийн дарга Миллер нартай холбогдож хийн хоолойн төслийн үргэлжлэл болж тавигдах "Союз Восток" -ийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн протколд гарын үсэг зурахаар болцгоож байсан билээ.
Геополитик талаасаа Монголоор дайруулах хийн хоолойн төслийг Оросын "Газпром" бүтээн байгуулалтыг нь дангаараа хийх нь Бээжинд таалагдаагүй. Тийм ч учраас Оросын талын улайран зүтгүүлж буй уг саналд Ши Жиньпин огтын хариулт өгөхгүй байж гэдийсээр ирсэн. Үүний цаана Бээжинд өөр сонирхол байв.
Монголын талаас Оростой хийн хоолойн төслийн ажлыг урагшлуулах тал бүрийн лобби хийсээр байсан бөгөөд эцэст нь Бээжин хийн хоолойн төслийн бүтээн байгуулалтад өөрсдийн Үндэсний томоохон корпорац болох CNPC-г хамтран оролцуулах дээр Оростой тохиролцож чадсан. Мөн “CNPC”-ийн зүгээс ОХУ-ын дотоодын зах зээлийн ханштай ижил үнээр хий худалдаж авах хүсэлтээ ч тулгасан бөгөөд Орост энэ санал тийм ч тааламжтай байгаагүй ч тэдэнд бүтээн байгуулалтын зардлыг Хятадын тал үүрэлцэх нь боломжийн тохироо болсон. Оросын тал алхам алхмаар урагшилсаар байсан билээ.
Учир нь Орос улс Казахстан, Узбекистан, Тажикстан зэрэг төв Азийн орнуудад олон талт байдлаар үүрэг рольтой бөгөөд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евроазийн эдийн засгийн холбоо зэрэг Оросоор ахлуулсан хамтын байгууллагуудад төв азийн ихэнх орнууд гишүүн.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд Оросын үүрэг мэт хариуцаж ирсэн Төв азийн орнуудын бүс нутгийн бүрэн эрхт, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Ши Жиньпин дэмжихээ илэрхийлсэн нь өөрөө нэн шинэ үзэгдэл юм.
Иймд Монгол бол Оросын хуучин бөгөөд шинэ амбицын нэгээхэн чухал талбар мөнөөсөө мөн хэвээр буюу Оросын хувьд эдийн засгийн түншлэл, ашигтай ашиггүйн тухай ойлголтоос илүү "найрсаг хөрш" байх хүсэл эрмэлзлэл нь өөр агуулга хэвээр. Энэ бол Бээжингийн урд гишгэх тухай юм...
Т.БАТСҮРЭН
Үргэлжлэл бий...



Нийтэлсэн огноо2025-04-30