Метро барих төслийг гүйцэтгэхээр саналаа өгсөн Монголын гурван компани www.eagle.mn
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар метроны шугамын урт нь 19,4 км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэнэ. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж буй бөгөөд зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой.Нэгдүгээр шатны тендерийг энэ сарын 28-ны өдөр нээлээ. Уг тендерт 7 улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Эдгээр компаниуд нь Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд юм.
Метро барих төслийг гүйцэтгэхээр саналаа өгсөн Монголын гурван компани
Үүнд,
China Railway 20th Bureau Group Co., Ltd
ALSTOM Transport SA
"Norinco International Cooperation"
Woojin Industrial Systems Co Ltd
China Railway Group Limited
China State Construction Engineering Corp.,Ltd
Kolon Global Corporation
Максрөүд ХК
Акционерное общество «Дороги и Мосты»
CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
Power construction corporation of China, Ltd
Poly Changda Engineering Co Ltd
Samsung C&T Corporation
Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
Shandong Luqiao Group Co., Ltd
Daeati Co.,Ltd
LS ELECTRIC Co Ltd
Hyundai Rotem Company
Crrc Dalian Co., Ltd
Аржкапитал
Dawonsys Co Ltd
STraffic Co., Ltd.
Ilsung construction Co.,Ltd
Larsen & Toubro Limited
Си Эм И Си инженеринг ХХК
China Second Metallurgy Group Co.,Ltd
Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК зэрэг компани багтаж байна.
27 компаний гурав нь Монголын компани. Тодруулбал, "Максрөүд" ХК, "Аржкапитал" ХХК, "Авангард Уран Дизайн энд Инженеринг" ХХК-иуд юм. "Авангард Уран Дизайн энд Инженеринг" ХХК нь Монгол, Их Британийн хамтарсан компани аж. Тендерт хүсэлтээ хүргүүлсэн Монголын компаниудын талаарх мэдээллийг хүргэе.
"Максрөүд" ХК нь "Макс" группийн салбар компани
"Максрөүд" ХК компани нь 2010 онд Макс группийн охин компани болон байгуулагдсан бөгөөд авто зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Харин улсын бүртгэл дэх гэрчилгээнд хүнд машин механизмийн тоног төхөөрөмжийн түрээс, менежментийн зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн бүртгүүлжээ. Эцсийн өмчлөгч нь Г.Дарйимаа, гүйцэтгэх захирал нь Г.Ганзориг, ТУЗ-ийн дарга нь Д.Тунгалаг. 2024 оны арванхоёрдугаар сард компанийн удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулжээ.
"Макс Рөүд" ХХК нь нийт 438 гаруй ажилтан, 115 гаруй машин механизм, 17 үйлдвэртэйгээр авто зам барилгын ажлыг гүйцэтгэдэг гэжээ. Одоогоор хурдны болон улсын чанартай, технологийн болон тусгай зориулалтын хүнд даацын, нийслэлийн болон орон нутгийн нийт 890 гаруй километр хатуу хучилттай авто замын ажлуудыг амжилттай гүйцэтгэн улсад хүлээлгэн өгсөн тухайгаа өгүүлжээ.
https://opendatalab.mn/-д дурдсанаар дараах тендерүүдэд өрсөлдөөд хасагдаж байжээ.
Үйлдвэрлэл технологийн паркийн авто зам барьж байгуулах ажил
Наадамчдын авто замаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн барилгын ажил нэгдүгээр хэсэг /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо/
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын гүүрийн барилга 780 у/м
Эрхийн төрөл
2.8.2.1.3 15 км болон түүнээс дээш хатуу хучилттай авто зам барих,
2.8.2.2 Хайрган хучилттай зам барих,
2.8.2.3 Бүх төрлийн гүүр, туннель, үерийн хамгаалалтын далан барих,
2.8.2.4 Авто зам, замын байгууламжийн барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл,
2.8.2.5.1 Бүх төрлийн авто замын арчлалт, урсгал засвар, ээлжит засварын ажил,
2.8.2.5.2 Бүх төрлийн гүүр, туннель, газар доогуур нүхэн гармын арчлалт, урсгал засвар, ээлжит засварын ажил,
2.8.2.6 Авто машины зогсоол, талбайн тохижилтын ажил хийх, засварлах,
2.8.2.7 Авто замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил
"Арж капитал" ХХК нь мөн "Макс" группийнх
"Арж капитал" ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд анх аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр байгуулагджээ. 2016 оноос хайрган болон хатуу хучилттай авто зам барих, гүүр барих, зам засвар тохижилтын ажил гүйцэтгэх болсон хэмээн бүртгүүлсэн байна. Эцсийн өмчлөгч нь Б.Мөнхбат бөгөөд 2021 оноос хойш өөрчлөгдөөгүй.
Харин "Макс" группийн танилцуулгад дурдсанаар "Авто зам, гүүрийн барилга угсралтын “Арж Капитал” ХХК-д техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэр, машин механизм, технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтын он жилүүд эхэлсэн билээ. “Арж Капитал” ХХК болон “Макс Рөүд” ХХК нь нэгдэж, 438 гаруй үндсэн ажилтан, 115 гаруй машин механизм, 17 үйлдвэртэйгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Мянганы сорилтын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын EXIM банк, Монгол Улсын хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын шалгуурыг хангаж бүс нутгийг болон орон нутгийг холбох зам, хүнд даацын ачаа тээврийн зам, хурдны зам, төмөр бетон гүүр, ус зайлуулах хиймэл байгууламжийн төслүүдийг хийж гүйцэтгэн авто замын салбарын тэргүүлэх хэмжээний үндэсний компани болтлоо хөгжсөн" хэмээжээ.
Сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт:
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто зам
Тосон уул 19-р талбай-Баянхошуу боомт чиглэлийн 104,6км хатуу хучилттай авто зам
Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн 3.2км хурдны хатуу хучилттай авто зам
Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам
Улаанбаатар-Дархан чиглэлийн 82.7км хатуу хучилттай авто зам
2023 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 800км хатуу хучилттай авто зам тавив.
| 4 чулуу бутлуур | 3 асфальто бетон хольцын үйлдвэр
| 3 цемент бетон хольцын үйлдвэр | 1 тээрмийн үйлдвэр
| 2 гүүр хоолойн үйлдвэр | 2 бетон зуурмагийн үйлдвэр
| 2 эмульсны төхөөрөмж |
Мөн тус компани алдарт Дархан-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар багцын ажлыг гүйцэтгэсэн.
Энэ бүхнээс харвал “Макс Рөүд” болон "Арж капитал" ХХК нь "Макс" группийн эзэмшил болж таарч байна.
Эрхийн төрөл
2.8.2.1.3 15 км болон түүнээс дээш хатуу хучилттай авто зам барих
2.8.2.2 Хайрган хучилттай авто зам барих
2.8.2.3 Бүх төрлийн гүүр, тунель, үерийн хамгаалалтын далан барих
2.8.2.4 Авто зам, замын байгууламжийн барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл
2.8.2.5.1 Бүх төрлийн авто замын арчлалт, урсгал засвар, ээлжит засварын ажил
2.8.2.5.2 Бүх төрлийн гүүр, туннель, газар доогуур нүхэн гармын арчлалт, урсгал засвар, ээлжит засварын ажил
2.8.2.6 Авто машины зогсоол, талбайн тохижилтын ажил хийх, засварлах
2.8.2.7 Авто замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил
"Авангард уран дизайн энд инженеринг" 2021 онд байгуулагдсан
"Авангард уран дизайн энд инженеринг" ХХК нь 2021 онд байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэл нь
Хүнд машин механизмын худалдаа
Мод, бут, сөөг тариалах
Хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа
Бизнесийн зөвлөгөө өгөх
Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
Цэцэрлэгжүүлэлт хэмээн бүртгүүлжээ.
Эцсийн өмчлөгч нь Н.Билгүүн бөгөөд 2024 оны аравдугаар сард өөрчлөлт оруулжээ. Гадны компанитай хамтарсан компани гэх боловч хамтран эзэмшигчийн талаарх мэдээлэл алга.
Эрхийн төрөл
Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах аж.
Нийтэлсэн огноо2025-04-30