1 RESOURCE-RICH MONGOLIA FACES POLITICAL UNCERTAINTY AFTER THE PRIME MINISTER RESIGNS WWW.APNEWS.COM PUBLISHED:2025/06/04      2 WHY MONGOLIA’S PRIME MINISTER RESIGNED WWW.TIME.COM PUBLISHED:2025/06/04      3 MONGOLIA PM RESIGNS AFTER SON'S LUXURY HOLIDAY STIRS PUBLIC FURY WWW.BBC.COM PUBLISHED:2025/06/04      4 MONGOLIAN PM OUSTED AMID CORRUPTION PROTESTS WWW.ALJAZEERA.COM PUBLISHED:2025/06/04      5 THE BANK OF MONGOLIA PURCHASES 1014.3 KILOGRAMS OF PRECIOUS METALS IN MAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/04      6 BASE TARIFF FOR THE TRANSPORTATION OF PETROLEUM PRODUCTS BY RAIL TO BE HALVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/04      7 FIRE BREAKS OUT IN GENERATOR AT TPP-3 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/04      8 MONGOLIA PM FACES LIKELY CONFIDENCE VOTE AMID CORRUPTION CLAIMS WWW.AFP.COM PUBLISHED:2025/06/02      9 RIO TINTO FINDS ITS MEGA-MINE STUCK BETWEEN TWO MONGOLIAN STRONGMEN WWW.AFR.COM PUBLISHED:2025/06/02      10 SECRETARY RUBIO’S CALL WITH MONGOLIAN FOREIGN MINISTER BATTSETSEG, MAY 30, 2025 WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/06/02      ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛОХ МАН-ЫН БАГА ХУРАЛ МАРГААШ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     Н.УЧРАЛ: ТӨК-ИЙН ЗАХИРГААНЫ ОРОН ТОО, ТУЗ-ИЙН ТООГ БУУРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ 103 МЯНГАН ЭЗЭМШИГЧ БАЙНА, БАРАГДУУЛААГҮЙ ТОХИОЛДОЛД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ОХУ-ААС 128 САЯ ГАРУЙ СЭЖИГТЭЙ ХАНДАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     Б.ЛХАГВАСҮРЭН: ААН-ҮҮД "ОЮУТОЛГОЙ" КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭ БАРЬЦААЛААД ЗЭЭЛ АВЧ БАЙГАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ӨМНӨХ ЭДИЙН ЗАСГИЙН СОРИЛТУУД WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     "МАНАЙ УУЛ УУРХАЙН САЛБАР ГУРВАН ТУЛГУУРТАЙ БОЛСОН НЬ НҮҮРС, ЗЭС, БУСАД АШИГТ МАЛТМАЛ ЮМ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, С.БЕРДЫМУХАМЕДОВ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     Н.НОМТОЙБАЯР: ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ТОДРОХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛСОН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     Л.ТӨР-ОД МҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Х.БАТТУЛГЫН ХҮНИЙГ ЗҮТГҮҮЛЭХ ҮҮ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02    

Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсооно www.eagle.mn

Зам тээврийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 
 Монгол Улсын болон олон улсын стандарт дүрэм журмаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жингийн дээд хязгаарыг “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2025 стандартад заасны дагуу 6 тэнхлэгтэй буюу бодит жин нь 44 тоннтой тээврийн хэрэгслүүд зөвхөн   нийтийн хэрэгцээний замаар замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоосон. Харин нийтийн хэрэгцээний замаар зорчих үеийн тээврийн хэрэгслийн бодит жин нь 44 тонноос дээш даацтай тээврийн хэрэгслүүд нийтийн хэрэгцээний бус зам буюу тусгай зориулалтын замаар хөдөлгөөнд оролцоно. Сүүлийн жилүүдэд уул уурхайн болон газрын тосны /шатахуун/ бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл нь энэ бүх жингийн даац хэмжээг хэтрүүлж тээвэрлэлт хийж байна. Жишээ дурьдвал цементийн тээвэр хийж буй тээврийн хэрэгсэл 140 тн ачаа тээвэрлэж  холбоотой нийтийн хэрэгцээний авто замын эвдрэл нэмэгдэж байна.
Иймд олон улс, улсын чанартай авто замаар даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцохыг хориглох, түр саатуулах арга хэмжээ авна. Үүнтэй уялдуулан говийн бүсийн чиглэлд хийгдэж байгаа уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт шалгалт хийх болжээ.  
Дээрх хяналт шалгалттай уялдан зарим тодорхой үр дүнгүүд гарч байна. БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг авто замын 7 хилийн боомтоор байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичгийг эдгээр хилийн боомтуудад 1 олголтоор 15 000 ширхгийг хуваарилан олгосон бөгөөд үүнээс экспортын ихэнх хувийг гаргаж байгаа Гашуунсухайт хилийн боомтод 2025 оны 1 дүгээр олголтоор 18598 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс нийт тээвэрлэлтийн ихэнх хувийг эзэлдэг ЭТТ-н тээвэрлэлтэд 26 хувьтай, 2025 оны 2 дугаар олголтоор 15645 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг авах хүсэлт ирүүлснээс нийт тээвэрлэлтийн ихэнх хувийг эзэлдэг ЭТТ-н тээвэрлэлтэд 30.9 хувьтай олголт хийсэн байна.



Нийтэлсэн огноо2025-05-30