1 RESOURCE-RICH MONGOLIA FACES POLITICAL UNCERTAINTY AFTER THE PRIME MINISTER RESIGNS WWW.APNEWS.COM PUBLISHED:2025/06/04      2 WHY MONGOLIA’S PRIME MINISTER RESIGNED WWW.TIME.COM PUBLISHED:2025/06/04      3 MONGOLIA PM RESIGNS AFTER SON'S LUXURY HOLIDAY STIRS PUBLIC FURY WWW.BBC.COM PUBLISHED:2025/06/04      4 MONGOLIAN PM OUSTED AMID CORRUPTION PROTESTS WWW.ALJAZEERA.COM PUBLISHED:2025/06/04      5 THE BANK OF MONGOLIA PURCHASES 1014.3 KILOGRAMS OF PRECIOUS METALS IN MAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/04      6 BASE TARIFF FOR THE TRANSPORTATION OF PETROLEUM PRODUCTS BY RAIL TO BE HALVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/04      7 FIRE BREAKS OUT IN GENERATOR AT TPP-3 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/04      8 MONGOLIA PM FACES LIKELY CONFIDENCE VOTE AMID CORRUPTION CLAIMS WWW.AFP.COM PUBLISHED:2025/06/02      9 RIO TINTO FINDS ITS MEGA-MINE STUCK BETWEEN TWO MONGOLIAN STRONGMEN WWW.AFR.COM PUBLISHED:2025/06/02      10 SECRETARY RUBIO’S CALL WITH MONGOLIAN FOREIGN MINISTER BATTSETSEG, MAY 30, 2025 WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/06/02      ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛОХ МАН-ЫН БАГА ХУРАЛ МАРГААШ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     Н.УЧРАЛ: ТӨК-ИЙН ЗАХИРГААНЫ ОРОН ТОО, ТУЗ-ИЙН ТООГ БУУРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ 103 МЯНГАН ЭЗЭМШИГЧ БАЙНА, БАРАГДУУЛААГҮЙ ТОХИОЛДОЛД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ОХУ-ААС 128 САЯ ГАРУЙ СЭЖИГТЭЙ ХАНДАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     Б.ЛХАГВАСҮРЭН: ААН-ҮҮД "ОЮУТОЛГОЙ" КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭ БАРЬЦААЛААД ЗЭЭЛ АВЧ БАЙГАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ӨМНӨХ ЭДИЙН ЗАСГИЙН СОРИЛТУУД WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     "МАНАЙ УУЛ УУРХАЙН САЛБАР ГУРВАН ТУЛГУУРТАЙ БОЛСОН НЬ НҮҮРС, ЗЭС, БУСАД АШИГТ МАЛТМАЛ ЮМ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, С.БЕРДЫМУХАМЕДОВ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     Н.НОМТОЙБАЯР: ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ТОДРОХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛСОН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     Л.ТӨР-ОД МҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Х.БАТТУЛГЫН ХҮНИЙГ ЗҮТГҮҮЛЭХ ҮҮ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02    

Л.Төр-Од МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар Х.Баттулгын хүнийг зүтгүүлэх үү www.eguur.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Төр-Од өнгөрсөн өвөл арваннэгдүгээр сард Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг "өрсөлдөгчөө хориулж байгаад, ерөнхий сайдын ивээлээр бизнес эрхлэгчдийн ТББ-ыг толгойлохоор болчихлоо" гэж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлж байв.
Л.Төр-Одын хувьд томилогдсон цагаасаа хойш зургаан сарын хугацаанд гурван ч удаа Гүйцэтгэх захирлаа сольжээ. Тодруулбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэхдээ Ерөнхий менежерээр Л.Батсайхан гэгчийг дагуулан ирж, томилон ажиллуулсан байдаг. Мөн Б.Саруул гэх эмэгтэйг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилон ажиллуулжээ. 2025 оны нэгдүгээр сард дээрх хүмүүс энэхүү албан тушаалуудаараа үйл ажиллагаанд оролцож байсан юм.
Гэвч Гүйцэтгэх захирал А.Амартөгсийг халагдсаны дараа түр орлон гүйцэтгэгчээр Л.Батсайханыг тавьсан. Энэ үеэр АТГ-аас шалгаж эхэлсэн. Цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч, шүүх хүлээж аваагүй тул гадуур шалгаж буй тухай мэдээлэл бий. Чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь тодорхойгүй. Ямартай ч Л.Батсайхан ажилдаа үзэгдэж, харагдахгүй таг чиг болсон гэгддэг. Улмаар түүний оронд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилоод байсан юм.
Тэгвэл дөрөв дэх удаагаа гүйцэтгэх захирлаар Х.Баттулгыг ерөнхийлөгч байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан Ц.Эрдэнэбатыг томилохоор яаравчилж байгаа тухай эх сурвалж хэлж байна.
Хөшигний ард Л.Төр-Од өөрөө МАН-ын бага хурлын гишүүн бөгөөд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх байсан атлаа Гүйцэтгэх захирлаараа "Женко"-гийн зөвлөхийг ЭЗХЯ-ны газрын даргаас нь чөлөөлүүлэн томилуулах гэж байгаад танхимын удирдах зөвлөлийн гишүүд дургүйцэж буйгаа илэрхийлж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, төрөөс хараат бус байх ёстой бизнесийн байгууллагыг улс төрийн, тэр тусмаа Х.Баттулгын хараат болгох гэж байна гэх байр суурийг танхимын гишүүд илэрхийлж байгаа юм байна. Энэ асуудлыг өнөөдөр 11 цагаас хурлаар оруулна гэлээ.



Нийтэлсэн огноо2025-06-02