1 RESOURCE-RICH MONGOLIA FACES POLITICAL UNCERTAINTY AFTER THE PRIME MINISTER RESIGNS WWW.APNEWS.COM PUBLISHED:2025/06/04      2 WHY MONGOLIA’S PRIME MINISTER RESIGNED WWW.TIME.COM PUBLISHED:2025/06/04      3 MONGOLIA PM RESIGNS AFTER SON'S LUXURY HOLIDAY STIRS PUBLIC FURY WWW.BBC.COM PUBLISHED:2025/06/04      4 MONGOLIAN PM OUSTED AMID CORRUPTION PROTESTS WWW.ALJAZEERA.COM PUBLISHED:2025/06/04      5 THE BANK OF MONGOLIA PURCHASES 1014.3 KILOGRAMS OF PRECIOUS METALS IN MAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/04      6 BASE TARIFF FOR THE TRANSPORTATION OF PETROLEUM PRODUCTS BY RAIL TO BE HALVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/04      7 FIRE BREAKS OUT IN GENERATOR AT TPP-3 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/04      8 MONGOLIA PM FACES LIKELY CONFIDENCE VOTE AMID CORRUPTION CLAIMS WWW.AFP.COM PUBLISHED:2025/06/02      9 RIO TINTO FINDS ITS MEGA-MINE STUCK BETWEEN TWO MONGOLIAN STRONGMEN WWW.AFR.COM PUBLISHED:2025/06/02      10 SECRETARY RUBIO’S CALL WITH MONGOLIAN FOREIGN MINISTER BATTSETSEG, MAY 30, 2025 WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/06/02      ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ТОМИЛОХ МАН-ЫН БАГА ХУРАЛ МАРГААШ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     Н.УЧРАЛ: ТӨК-ИЙН ЗАХИРГААНЫ ОРОН ТОО, ТУЗ-ИЙН ТООГ БУУРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ 103 МЯНГАН ЭЗЭМШИГЧ БАЙНА, БАРАГДУУЛААГҮЙ ТОХИОЛДОЛД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ОХУ-ААС 128 САЯ ГАРУЙ СЭЖИГТЭЙ ХАНДАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     Б.ЛХАГВАСҮРЭН: ААН-ҮҮД "ОЮУТОЛГОЙ" КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭ БАРЬЦААЛААД ЗЭЭЛ АВЧ БАЙГАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ӨМНӨХ ЭДИЙН ЗАСГИЙН СОРИЛТУУД WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     "МАНАЙ УУЛ УУРХАЙН САЛБАР ГУРВАН ТУЛГУУРТАЙ БОЛСОН НЬ НҮҮРС, ЗЭС, БУСАД АШИГТ МАЛТМАЛ ЮМ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/04     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, С.БЕРДЫМУХАМЕДОВ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     Н.НОМТОЙБАЯР: ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ТОДРОХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛСОН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     Л.ТӨР-ОД МҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Х.БАТТУЛГЫН ХҮНИЙГ ЗҮТГҮҮЛЭХ ҮҮ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02    

Нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.6 сая төгрөг байна www.montsame.mn

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал /ҮХЭХЗ/-ын байгууллагуудаас ирүүлсэн тайлангаар нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.6 сая төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцны 1 м.кв дундаж үнэ 7.1 сая төгрөг байна.
Эдгээр байгууллагын худалдсан худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн (ҮХЭХ)-ийн 54 хувийг газар, 41.8 хувийг орон сууц, 3,4 хувийг арилжааны зориулалтай ҮХЭХ, 0.3 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХЭХ байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулсан ҮХЭХ-ийн үнийн дүнгийн 86 хувийг орон сууц эзэлсэн аж. Борлогдсон орон сууцны хувьд 50-иас доош м.кв бүхий нь 20.3 хувийг, 51-100 м.кв хүртэлх нь 46.6 хувийг, 101-ээс 200 м.кв хүртэлх нь 20.4 хувийг, 201 м.кв-аас дээших нь 12.8 хувийг эзэлж байна.
Мөн түрээслэх, түрээслүүлэх үйлчилгээний ҮХЭХ-ийн талбайн 63.1 хувийг орон сууц, 26.7 хувийг арилжааны зориулалтай ҮХЭХ, 9.8 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХЭХ, 0.4 хувийг газар эзэлжээ. Гэхдээ түрээслэх, түрээслүүлэхэд зуучлуулсан орон сууцны хувьд 50-иас доош м.кв бүхий нь 19.4 хувийг, 51-100 м.кв хүртэлх нь 35 хувийг, 101-200 м.кв хүртэлх нь 19.8 хувийг, 201 м.кв-аас дээших нь 25.8 хувийг эзэлсэн байна.
ҮХЭХЗ-ын байгууллагууд 2203 хэлцлээр 3162 мянган м.кв талбай бүхий ҮХЭХ-ийг, 538.5 тэрбум төгрөгөөр зуучлан худалдан шилжүүлжээ. Энэ нь 2024 оныхоос талбайн хэмжээ 9.1 хувиар, үнийн дүн 5.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Харин ҮХЭХЗ-ын байгууллагууд 1912 хэлцлээр 150.8 мянган м.кв талбай, 58.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий ҮХЭХ-ийг түрээслүүлэхэд зуучилжээ. Энэ нь 2024 оныхоос түрээсэлсэн талбайн хэмжээ 4.8 хувиар буурч, үнийн дүн 13.4 хувиар өссөн байна. ҮХЭХЗ-ын 80 байгууллага 7.9 тэрбум төгрөгийн ашигтай, 122 нь 3.4 тэрбум төгрөгийн алдагдалтай, 90 нь ашиг, алдагдалгүй ажиллажээ.
Энэ салбар оны эхний улиралд 56.8 тэрбум төгрөгийн орлоготой, 53.3 тэрбум төгрөгийн зарлагатай 3.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарсан аж. Салбарын нийт хөрөнгө 225.5 тэрбум төгрөг байна. Түүний 162.4 тэрбум төгрөг нь эргэлтийнх, 58.1 тэрбум нь эргэлтийн бус хөрөнгө юм.
Эх үүсвэрийн 177.8 (80.6 хувь) тэрбум төгрөг нь өр төлбөр, 42.7 (19.4 хувь) тэрбум төгрөг нь эздийн өмч юм.  Нийт хөрөнгийн 75 хувийг 15 компани, 94 хувийг 60 компани бүрдүүлжээ. Нэг байгууллага дунджаар 1 брокер, 4 агенттай ажиллаж байна.
ҮХЭХЗ-ын байгууллагуудын 441 хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгө 7.1 тэрбум төгрөгт хүрчээ. Хувьцаа эзэмшигчдийн 94 хувийг иргэд, 4.6 хувийг хуулийн этгээд, 2.4 хувийг иргэн, хуулийн этгээд хамтран эзэмшиж байгаа аж.
Тусгай зөвшөөрөлтэй ҮХЭХЗ-ын 302 байгууллага 2025 онд үйл ажиллагаа явуулжээ. Энэ нь 2024 оныхоос наймаар буурчээ хэмээн  Санхүүгийн зохицуулах хорооны нэгтгэсэн тайланд онцолжээ.



Нийтэлсэн огноо2025-06-02