1 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      2 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      3 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      4 SACRED RELICS FROM SANCHI STUPA TO BE SENT TO MONGOLIA ON PM MODI’S INITIATIVE WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/05/28      5 CENTRAL BANK INTRODUCES NEW RESERVE RULE FOR FOREIGN BORROWING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      6 CONSUMER LOAN DEFAULTS STABILIZE IN RECENT MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      7 GOVERNMENT APPROVES MAJOR RESTRUCTURING OF ERDENES MONGOL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      8 CAPITAL MARKETS MONGOLIA SUCCESSFULLY HOSTS INAUGURAL MONGOLIA INVESTMENT FORUM IN SHANGHAI WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/05/27      9 NATIONAL GREEN LAB SHORTLISTS TOP PROJECTS FOR COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      10 MONGOLIA INTRODUCES IDENTIFICATION SIGNS FOR PREGNANT WOMEN WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/05/27      ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: НИЙСЛЭЛД АШИГЛАЛТАД ОРОХ 21 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦЫН ИПОТЕКИЙН НӨХЦӨЛИЙГ УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИЙГ УДИРДАХААР БОЛСОН Б.ТЭЛМҮҮН ГЭЖ ХЭН БЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ӨМНӨХ САРААС 4.8 ХУВИАР ӨССӨН БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     УИХ-ЫН ЧУУЛГАНААР ӨНӨӨДӨР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.GOGO.MN  НИЙТЭЛСЭН:2026/05/28     Б.АЛТАНГЭРЭЛ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР 30 САРЫН ДАРАА АШИГЛАЛТАД ОРЖ, КАТОДЫН ЦЭВЭР ЗЭС ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     РУССОФОБИ: ТӨВ АЗИ ТҮҮХЭЭ ЭРГЭН ХАРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     "РИО ТИНТО"-ТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХТЭЙ ЗЭРЭГЦЭН Г.ДАМДИННЯМ ЗЭСИЙН АМНАТ-ИЙГ БУУРУУЛАХ ХУУЛЬ ЗҮТГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Инфляци жолоодлогогүй болж, цаашид ч өсөх эрсдэлтэй байна www.news.mn

Монгол Улс эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаа. Цалин, тэтгэвэр, халамжийн мөнгийг өсгөж төсвийн зарлага түүхэн дээд хэмжээн дээрээ ирсэн. Монголбанкны төсөөллөөр 2025 онд инфляцийг зургаан хувь болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэвч 2025 оны хоёрдугаар сарын байдлаар инфляци есөн хувь давсан үзүүлэлтэд хүрсэн. Тодруулбал, инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны хоёрдугаар сард 6.3 хувь байсан бол 2025 оны хоёрдугаар сард 9.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.3 нэгж хувиар өссөн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан юм. Тэгвэл өнгөрөгч тавдугаар сарын байдлаар инфляцийн түвшин 8.3 хувьтай гарчээ. Энэ нь мөн л 2024 онтой харьцуулахад 3.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Статистикаас харвал улсын инфляцид:
Бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 29.9 хувь
Мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 61.3 хувиар тус тус нөлөөлсөн байна.
Голлон нөлөөлсөн дотоодын бараа, үйлчилгээний үнийн статистикийг харвал:
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувь үүн дотроо согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 12.5 хувь
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувь,
Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14 хувь,
Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Дээрх статистикаас харвал инфляцийн түвшин 8.3 хувьд хүрч өссөнд орон сууцны үнийн өсөлт хамгийн их буюу 21.5 хувиар нөлөөлжээ.
Инфляцийг дундажын дундаж үнэ гэж ярьдаг. Монгол Улс АНУ шиг бүр нэр төрлийн барааныхаа үнийг хэмжиж чаддаггүй. Тийм учраас тодорхой хэмжээний өргөн хэрэглээний барааг сагсалж байгаад инфляцийг тооцдог.
Тэгвэл тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын инфляцийн түвшин 9.4 хувьд хүрч, 130 орчим гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна.
Тухайлбал, Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг  кг махны дундаж үнэ 2025 оны тавдугаар сард 23379 төгрөг болж,  2024 оны тавдугаар сараас 9.2 хувиар, өмнөх сараас хоёр хувь буюу 450 төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2439 төгрөг болж, 49 төгрөгөөр өсчээ.
Хэдийгээр зуны дэлгэр цагт мах, сүүний үнэ буурч инфляци жилийн хамгийн доод түвшиндээ очдог боловч энэ жил ийм байдал огт харагдахгүй байна. Эдийн засагчдын сануулж байсан шиг төсвийн өндөр зардал, иргэдийн нуруун дээр үнийн өсөлт болж ирлээ. Монгол Улсын эдийн засагт заавал улс төрийн эрх ашиг сонирхол орж ирдэг. Иймээс улс төрийн ашиг сонирхлоо хойш тавьж, болдог бол төсвийн зарлагаа багасгаж, инфляцийн хэмжээг бууруулж иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх асуудлыг бодолцмоор байна.



Нийтэлсэн огноо2025-06-12