1 JAPAN EMPEROR, EMPRESS ARRIVE IN MONGOLIA WWW.NIPPON.COM PUBLISHED:2025/07/07      2 KFAED SUPPORTS MONGOLIA AIRPORT EXPANSION WWW.KUWAITTIMES.COM PUBLISHED:2025/07/07      3 DIPLOMATIC TIES ESTABLISHED WITH ALL UN MEMBER STATES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/07      4 MONGOLIA TRANSPORTS COAL TO CHINA BY RAIL AND ROAD UNTIL CROSS-BORDER RAILWAY COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/07      5 MININGWEEK & MINEPRO 2025: “MINING MOMENTUM IN MONGOLIA: DRIVING PROGRESS AND RESPONSIBILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/07      6 DALAI LAMA CELEBRATES 90TH BIRTHDAY WITH FOLLOWERS IN NORTH INDIAN TOWN WWW.ALJAZEERA.COM PUBLISHED:2025/07/07      7 HOW TRUMP'S TARIFF CHAOS COULD RESHAPE ASIA'S BUSINESSES WWW.BBC.COM PUBLISHED:2025/07/07      8 MONGOLIA’S “TOP-100” BUSINESSES OF 2024 RECOGNIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/04      9 MONGOLIA’S WWII LEGACY: ASSET OR LIABILITY IN 2025? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/07/04      10 UNDP LAUNCHES GRANTS TO STRENGTHEN CIVIC PARTICIPATION AND PUBLIC SERVICE INTEGRITY IN MONGOLIA WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/07/04      ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАР МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     МОНГОЛ УЛС НҮБ-ЫН БҮХ ГИШҮҮН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ЗОРИЛТОО БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЦУЦЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ДАЛАЙ ЛАМЫН ХОЙД ДҮРИЙН АСУУДЛЫГ ГАДНЫН ТОМ ХЭВЛЭЛҮҮД ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     НААДМЫН НЭЭЛТИЙГ ОРОЙН 21:00 ЦАГТ ДАВТАН ТОГЛОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ОУВС: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ СЭРГЭЛТИЙН ДАРААХ ЭРСДЭЛҮҮД НЭМЭГДЭЖ, БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ШААРДЛАГАТАЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ МУУ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/07     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХУРЛААР БУС, ХУУЛИАР УРЬДАГ ЮМ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     НҮҮРС ТЭЭВРИЙГ ХОЛИМОГ ТЭЭВРЭЭР ГҮЙЦЭТГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04     ВАЛЮТЫН НӨӨЦ 5.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/04    

34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар хэрхэн ажиллана гэж амлав? www.eguur.mn

УИХ-ын 68 гишүүн асуулт асууж, 28 гишүүн үг хэлсний эцэст урд шөнө Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томиллоо.
Одоо тэрбээр Засгийн газрын бүтцийн тухай хуулиа өргөн барина. Улмаар хэдэн яамтай ажиллахаа зурж, УИХ-аар батлуулна. Чингээд тухайн яамдаа удирдуулах сайд нараа хамтад нь танилцуулах юм. Энэ бүхэн бол Ерөнхий сайдын бүрэн эрх билээ.
Хаврын чуулган хаахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн, жил талдаа орчихсон энэ нөхцөлд хоног хугацаа алдах утгагүй. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн УИХ-ын чуулганаар өөрийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг оруулж ирэх хүлээлттэй байна.
УИХ-ын гишүүдийн асуултад хариулах үедээ тэр зарим анхаарал татсан сэдвүүдэд байр сууриа илэрхийлж амжсан. Тэдгээрээс түүвэрлэж сонирхуулъя.
Ерөнхийлөгчийн хүн үү? Үндсэн хуулийг өөрчлөх үү?: Энэ асуулт хэд хэдэн удаа давтагдахад Г.Занданшатар онолын дагуу хариулсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэг өөрчилсөн заалтаа найман жилийн дотор хөндөж болохгүй. Тусдаа журмын тухай хуулиар зохицуулагддаг. Журам зөрчвөл төрийн эсрэг гэмт хэрэг болдог. Нөгөө талаас засаглалын хэлбэр солих, Ерөнхийлөгчийн засаглалтай болох боломжгүй. Үүний тулд Үндсэн хуулийг шинээр бичих болдог. Өөрөө ч УИХ-ын даргаар ажиллаж байхдаа парламентын тогтолцоог бэхжүүлэх бүхий л чиглэлд санаачилсан.
Нөгөө талаас хэдийгээр ЕТГ-ын дарга ч гэлээ хэн нэг хүний, институтийн биш намын нөхдийн даалгавар тул айж, хаацайлж хойш суух эрх байгаагүй. Цаг үеийн амаргүй нөхцөлд нөхдийн даалгавар, итгэлийг хүндэтгэлтэй хүлээн авч урагш зүтгэхээр шийдсэн зэргээр хариуллаа.
Засгийн газарт бусад намуудыг урих уу?: Г.Занданшатар МАН-ын Бага хурлын үеэр дангаар засаг байгуулна гэж хэлсэн гэгдсэн. Харин өчигдөр байнгын хороо, чуулганы хуралдаанд ямар нэг тодорхой зүйл хэлсэнгүй. Ганцхан Н.Номтойбаяр төдийгүй л үг хэлж, асуулт асуусан гишүүдэд "Хамтран ажиллахад бэлэн байна", "Яг энэ чиглэлд та өөрөө ч бас дэмжиж, хамтарч ажиллаарай" гэх зэргээр хариулж байсан. Ерөнхийдөө бол одоогоор томилогдоогүй байгаа тул хэлэх эрт байна, томилогдсоны дараа бүтцээ харж байж болно гэж хариулсан. "Засгийн газрыг дангаар байгуулна" гээд хэлчихээгүй л гэсэн үг. Тийм учраас бусад намуудыг урих нь бараг л тодорхой харагдаж байна.
Г.Занданшатар бүтэц цөөлөх үү?: Цөөн биш зохистой харьцааг эрхэмлэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл цөөн байхад биш зохистой хэмжээнд байх чухал. Яамдын нэр солигдохоор бичиг цаас болж, ширээ зандал зөөхөөс эхлээд зардал их гардаг зэргээр хариулсан. Тэгэхээр нэг их илүү орон тоонуудыг цөөлж, дарга сайд нарыг цомхотгоно гэсэн бодит хүлээлт бол тавиад хэрэггүй болж таарлаа. Энэ ч утгаар Г.Занданшатар кабинетдаа бусад намуудыг урих нь илүү тодорхой болж байх шиг.
Хуучин кабинетын сайд нарыг багтаах уу?: Энэ тал дээр бас тодорхой мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ уур амьсгалын хувьд хуучнаас багтаах сонирхол парламентад ч бас алга байна. Танхим нь огцорсон л бол огцорсон гэдэг зарчим өөрөө улс төрийн соёл. Энэ үүднээс Г.Занданшатар бол өөр Сангийн сайдтай ажиллахаас эхлээд хуучин кабинетаас аль болох л сайд улираахгүй чиглэлд ажиллахаар харагдлаа.
Эдийн засгийн хямралыг нэн тэргүүнд яах вэ?: "Засгийн газрын ажил гал унтраахад хамгийн түрүүнд чиглэх гээд байна" гэж шинэ Ерөнхий сайд хэлсэн. Энэ нь валютын ханш, инфляц, үнийн өсөлтийг бууруулах явдал. Ийм учир ирэх долоо хоногт шуудхан төсвийн тодотгол өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр мөнгөний нийлүүлэлтийг хумьж, эдийн засгийг тогтворжуулж авах юм байна. Гэхдээ тэр бас "Өнөөдөр алга ташуулдаг биш урт хугацаанд үр дүнгээ өгдөг, өнөөдөр шүүмжлүүлж, хараалгасан ч хамаагүй маргааш хэрэг нь гардаг ажил л хийнэ" гэж хэлсэн.
Г.Занданшатар Үндэсний баялгийн санг үргэлжлүүлэх үү?: Үргэлжлүүлнэ гэсэн. Өөрөө ч хуулийг нь батлалцаж, УИХ-ыг даргалж явсан хүн. Гэхдээ гишүүд мэдээж MCS, MAK тэргүүтэй стратегийн ордын хэлцэл хийх гээд хийж чадахгүй байгаа томоохон групп компаниудыг дайруулж асуусан. Г.Занданшатар тэднийг дайрсангүй, тойров. Хуулиа хэрэгжүүлнэ, баялгийн сангаа мөнгөжүүлнэ, энэ бол зорилго төдийгүй мөрөөдөл гэснээс биш Ухаа худаг тэргүүтэй улс төрийн сэдвүүдэд огтхон ч байр сууриа илэрхийлсэнгүй.
"Онтрэ", Оюу толгой дээр хэрхэн ажиллах вэ?: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг Оюу толгойн хэлэлцээ хийсэн он жилүүдэд Г.Занданшатар УИХ-ын дарга байсан. Тэр ч утгаар бүгдийг мэднэ, хууль эрх зүйн хувьд ч дэмжиж явсан. Иймд хариултаас нь ажиглахад Оюу толгой дээр ихээхэн зарчимч ажиллаж мэдэх хандлага үнэртлээ. Тухайлбал "Онтрэ"-тэй тусдаа гэрээ байгуулах учиртай гэхчлэн, татварын маргаан дээр ч цоо шинэ мэдээллүүдтэй байгаа нь анзаарагдлаа. Гэхдээ юуны өмнө хөзрөө дэлгээд байхгүй хэмээсэн нь "Рио Тинто" группийн шинэ Гүйцэтгэх захирал хараахан томилогдоогүй байгаатай холбоотой ч болов уу.
Дээрх байдлаар Ерөнхий сайд ерөнхий байр сууриудаа илэрхийлчихлээ. Асуулт бүрд тодорхой хариулт өгч байсан нь нийгмийн сүлжээнд ч таалагдаж байх шиг байна. 1970 онд төрж, 30 жилийн турш монгол төрийн түүх болтлоо явчихсан Г.Занданшатараас зангараг харагдахгүй бол болохгүй л. Найман жил УИХ-ын даргаар ажиллахдаа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн өнгөтэй, өөдтэй бүхий л бодлого дээр нь суусан харагддаг. Түүнчлэн ҮАБЗ-ийн эв нэгдлийг ихээхэн хангаж, дундын тоглогч болж явсан.
Дундын тоглогчийн үүрэг роль асар чухал. Тэр У.Хүрэлсүхийг ч мэднэ, Л.Оюун-Эрдэнийг ч ойлгоно. Тийм учир одоохондоо намын хагарал талцлыг эвлэрүүлэн тогтоох болов уу гэсэн улс төрийн хүлээлт байна. Өөрөө манлайлагчийн хувьд засаглалын хэлбэр дээр чигч, онолын байр суурь хэлсэн. Харин өөрөө 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших хамгийн өндөр магадлалтайгаа дурдсангүй, мэдээж гишүүд асуусангүй болохоор тэр.
Бусдаар бол илтэд шүүмжилсэн гишүүн ч гарч ирсэнгүй. АН-ын бүлэг бас л бүлгээрээ дэмжихгүй гэсэн шийдвэр зэргийг гаргах гэж хуралдаж үзсэн. Тэдэнд дахин Засгийн газарт хамтрах мэтийн өөр зорилго, өөр бойкот яваад байх шиг. Ж.Баярмаа хүртэл асуултаа мартаж, Ч.Лодойсамбуу түүнд амжилт хүсэв.
Төгрөг нуурын ордыг заавал төрд буцаан авч, хуулийн дагуу шийдвэрлэнэ гээд Г.Занданшатар хэлчихсэн. Энэ бол Халтмаагийн Баттулга гэдэг энэ 126 гишүүнтэй парламентын хамгийн жигтэй хүнийг онилно гэдгээ мэдэгдэж байгаа явдал. Атал Ухаа худаг гэж ганц удаа дуугараагүй нь бүх зүйлийн ард нюанс явагдаж байгааг баталлаа.
Ийнхүү шинэ Ерөнхий сайд хэрхэн танхимаа бүрдүүлэхийг өнөөдрийн өрнөлөөс анзаарцгаая.
Г.САНСАРМАА

 



Нийтэлсэн огноо2025-06-13