Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөрөө Б.Даваадалайг томилжээ www.itoim.mn
Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрдээд хоёр сар болох гэж байна. Ерөнхий сайд тодорхой асуудал хариуцсан бодлогын зөвлөхүүдтэй ажилладаг бөгөөд ахлах зөвлөхөөрөө Б.Даваадалайг томилсон байна.
Б.Даваадалай өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн 2024 оны УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшиж байсан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатартай нэг нутаг аж.
Б.Даваадалай гэж хэн бэ
Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантурт суралцаж байгаа.
Ажилласан байдал:
2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
2012 онд Олон улсын валютын сангийн “Макро эдийн засгийн төсөөлөл” сургалтад тус тус хамрагдсан.
Онцлох судалгааны ажлууд:
“Төсөв, мөнгөний бодлогын уялдаа: Динамик ерөнхий тэнцвэрийн загвар”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2011
“Валютын захын дарамтын индекс”. Монголбанкын судалгааны ажил товхимол. 2011
“Инфляцийн төсөөллийн тодорхой бус байдал: Fan-Chart”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2009
“Бодит хүүг тооцох”. Монголбанкын судалгааны ажил товхимол. 2010
“Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө”. Монголбанкын судалгааны ажил товхимол. 2009
“Инфляцийн богино хугацааны төсөөлөл: ARIMA загвар”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2007
“Инфляцийн богино хугацааны төсөөлөл: Bayesian VAR загвар”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2011
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-07-30