1 39 MONGOLIAN STUDENTS TO STUDY IN GERMANY UNDER “PRESIDENT'S SCHOLAR - 2100” PROGRAM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/30      2 MONGOLIAN FLAG CARRIER TO START NON-STOP FLIGHTS BETWEEN SINGAPORE AND ULAANBAATAR FROM NOV 4 WWW.STRAITSTIMES.COM PUBLISHED:2025/07/30      3 WHEN CHINA SNEEZES, MONGOLIA CATCHES A COLD WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2025/07/30      4 MONGOLIA–JAPAN INTERNATIONAL BUSINESS INNOVATION FORUM TO BE HELD ON AUGUST 18 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/30      5 GREENHOUSE PROPAGATION TECHNOLOGY FOR CONIFEROUS TREES UNDER TESTING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/30      6 DIRECT FLIGHTS FROM KOREA TO MONGOLIA'S KHUVSGUL LAUNCHED WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/07/30      7 8 KILLED, 41 INJURED IN ROAD ACCIDENTS IN MONGOLIA OVER NAADAM FESTIVAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/30      8 CONSOLIDATING PARLIAMENTARY DEMOCRACY IN MONGOLIA WWW.VERFASSUNGSBLOG.DE  PUBLISHED:2025/07/29      9 MONGOLIA’S NEW CHALLENGE: ILLEGAL DRUGS WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/07/29      10 PRESIDENT OF MONGOLIA PARTIALLY VETOES PARLIAMENTARY RESOLUTION ON THE IMPLEMENTATION OF “GOLD-3” NATIONAL CAMPAIGN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/29      ГАНГИЙН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ТАВАН АЙМАГ ЭРСДЭЛ ИХТЭЙ ГАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ХЯТАДЫН БООМТУУДАД ДАХИН ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МЕГА ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     ОХУ-ЫН ШАТАХУУН ЭКСПОРТЫН ХОРИГ МОНГОЛ УЛСАД ҮЙЛЧЛЭХГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХӨӨРӨӨ Б.ДАВААДАЛАЙГ ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 50 БАЙРШИЛД ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ, ТОХИЖИЛТ ХИЙГДЭЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     “MONGOLZ” БАГ УКРАИНЫ “NATUS VINCERE” БАГТАЙ БААСАН ГАРАГТ ТОГЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     МӨРӨН НИСЭХ БУУДАЛ АНХ УДАА ОЛОН УЛСЫН НИСЛЭГ ХҮЛЭЭН АВЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/29     ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР БЭЭЖИН ХОТЫН ДАРГА ИН ЮНТАЙ УУЛЗАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/29     ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХӨРӨНГӨ АВАХААР БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/29    

Монголын коксжих нүүрсний үнэ Хятадын боомтуудад дахин өслөө www.itoim.mn

Хятадын фьючерсийн зах зээл дээр үнийн өсөлт, дотоодын коксны үнэ хурдацтай нэмэгдсэн болон нийлүүлэлт хомс байгаа зэргээс шалтгаалж Монголын коксжих нүүрсний үнэ долоодугаар сарын 21-25-ны хооронд Хятадын гол хилийн боомтуудад энэ оны дээд түвшинд хүрлээ. Зах зээлийн уур амьсгал өөдрөг хэвээр байгаа ба боомтууд дээр арилжаа идэвхтэй өрнөж байна.
Ганцмод боомт
Хятадын фьючерсийн үнэ огцом өсөж, коксны үнийн өсөлт хурдассан нь Ганцмод боомт дээрх Монголын нүүрсний зах зээлд эерэг нөлөө үзүүлж, худалдаачдын итгэлийг нэмэгдүүлэн, үнэ өсөж, импорт нэмэгдэхэд хүргэв.
Долоодугаар сарын 25-нд Ганцмод боомт дээрх Монголын 5-р ангиллын коксжих нүүрс тонн нь НӨАТ-тэйгээр 1,038 юань болж, өмнөх долоо хоногоос 243 юаниар өсөж, энэ оны хамгийн өндөр түвшинд хүрчээ. Харин Жинцюань компанийн угаасан нүүрс 250 юаниар нэмэгдэж 1,200 юаньд хүрч, мөн оны дээд үзүүлэлтээ шинэчилсэн байна.
Хяналтын агуулах дахь нөөц багасч, үнийн өсөлтөд итгэх хандлага нэмэгдсэнээр нүүрсний ачааны машинуудын гаалийн бүрдүүлэлт эрчимжжээ. Долоодугаар сарын 21-26-ны хооронд боомтоор өдөрт дунджаар 1,036 машин нүүрс нэвтэрсэн нь долоодугаар сарын 16-19-ний дундажтай харьцуулахад 19.35%-иар өссөн үзүүлэлт юм.
Идэвхтэй худалдаа явуулснаар боомт орчим нүүрсний их хэмжээний хуримтлал үүсэхээс сэргийлжээ. Долоодугаар сарын 27-ны байдлаар Ганцмод боомтын хяналтын агуулахуудад нийт 2.79 сая тонн нүүрс байршиж байсан нь өмнөх долоо хоногоос 0.7 хувиар өссөн ч 2025 оны хэмжээнд харьцангуй бага түвшинд байгаа юм.
Сэхэ болон Мандал боомт дахь нөхцөл байдал
Сэхэ боомт дээр худалдаачид идэвхтэй байлаа. Наадмын амралт дууссанаар гаалийн үйл ажиллагаа хурдасч, нүүрс тээвэрлэлтийн урсгал эргэн сэргэжээ. Зарим төрлийн нүүрсний нийлүүлэлт хангалтгүй байсан нь үнийн өсөлтөд нөлөөлсөн.
Долоодугаар сарын 25-ны байдлаар:
MAK компанийн "А" ангиллын угаагаагүй нүүрс – 510 юань (10 юаниар өссөн),
Өмнөд говийн "А" ангилал – 460 юань (10 юаниар өссөн),
MAK Баруун бүсийн угаагаагүй нүүрс – 545 юань (15 юаниар өссөн),бүгд НӨАТ-тай, Ceke боомтын агуулах дээрх үнэ юм.
Өнгөрсөн долоо хоногт фьючерсийн үнийн огцом өсөлт нүүрсний үнийг бүх боомтуудад өсгөсөн. Мандал боомтод худалдаачдын зах зээлийн итгэл сэргэж, нүүрсний үнийг нэмэгдүүлсэн байна. Гэвч зарим худалдан авагч өртгийн өсөлтөөс болгоомжилж, худалдан авалтаа хойшлуулжээ.
Мандал боомт дээр:
Угаасан нүүрс – 900 юань (долоо хоногт 165 юаниар өссөн),
Угаагаагүй 1/3 коксжих нүүрс – 570 юань (өөрчлөлтгүй),байв.
Гаалийн бүрдүүлэлтийн статистик:
Сэхэ боомтоор долоодугаар сарын 21-26-ны хооронд өдөрт дунджаар 853 машин нүүрс гарсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 19.97 хувиар өссөн.
Мандал боомтод энэ үзүүлэлт 160 машин буюу 26.98 хувиар өссөн байна.
Гэхдээ долоодугаар сарын 25-ны оройноос фьючерсийн үнэ буурч эхэлснээр зах зээлийн өөдрөг хандлага суларч байгаа тул ойрын хугацаанд Монголын коксжих нүүрсний экспортын үнэ өсөх хандлага саарах магадлалтай байна.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-07-30