1 ZANDANSHATAR GOMBOJAV APPOINTED AS PRIME MINISTER OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/13      2 WHAT MONGOLIA’S NEW PRIME MINISTER MEANS FOR ITS DEMOCRACY WWW.TIME.COM PUBLISHED:2025/06/13      3 ULAANBAATAR DIALOGUE SHOWS MONGOLIA’S FOREIGN POLICY CONTINUITY AMID POLITICAL UNREST WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/06/13      4 THE UNITED NATIONS CHILDREN’S FUND (UNICEF) IN MONGOLIA, THE NATIONAL FOUNDATION FOR SUPPORTING THE BILLION TREES MOVEMENT, AND CREDITECH STM NBFI LLC HAVE JOINTLY LAUNCHED THE “ONE CHILD – ONE TREE” INITIATIVE WWW.BILLIONTREE.MN PUBLISHED:2025/06/13      5 NEW MONGOLIAN PM TAKES OFFICE AFTER CORRUPTION PROTESTS WWW.AFP.MN PUBLISHED:2025/06/13      6 GOLD, MINED BY ARTISANAL AND SMALL-SCALE MINERS OF MONGOLIA TO BE SUPPLIED TO INTERNATIONAL JEWELRY COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/13      7 AUSTRIA PUBLISHES SYNTHESIZED TEXTS OF TAX TREATIES WITH ICELAND, KAZAKHSTAN AND MONGOLIA AS IMPACTED BY BEPS MLI WWW.ORBITAX.COM  PUBLISHED:2025/06/13      8 THE UNITED STATES AND MONGOLIA OPEN THE CENTER OF EXCELLENCE FOR ENGLISH LANGUAGE TEACHING IN ULAANBAATAR WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/06/12      9 MONGOLIA'S 'DRAGON PRINCE' DINOSAUR WAS FORERUNNER OF T. REX WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/12      10 MONGOLIA’S PIVOT TO CENTRAL ASIA AND THE CAUCASUS: STRATEGIC REALIGNMENTS AND REGIONAL IMPLICATIONS WWW.CACIANALYST.ORG  PUBLISHED:2025/06/12      МОНГОЛ УЛСЫН 34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДААР Г.ЗАНДАНШАТАРЫГ ТОМИЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     SXCOAL: МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНДРЭЛИЙН СҮҮДЭРТ ХУМИГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     МОНГОЛ БАНК: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВИХ ӨР ОРЛОГЫН ХАРЬЦААГ 50:50 БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН, ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САН, КРЕДИТЕХ СТМ ББСБ ХХК “ХҮҮХЭД БҮРД – НЭГ МОД” САНААЧИЛГЫГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР А.ҮЙЛСТӨГӨЛДӨР АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХЭРХЭН АЖИЛЛАНА ГЭЖ АМЛАВ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     “АНГЛИ ХЭЛНИЙ МЭРГЭШЛИЙН ТӨВ”-ИЙГ МУИС-Д НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     Г.ЗАНДАНШАТАР БАЯЛГИЙН САНГИЙН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ АМЛАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     МОНГОЛООС ОЛДСОН “KHANKHUULUU” НЭРТ ҮЛЭГ ГҮРВЭЛ Т-REX-ИЙН ӨВӨГ БАЙСНЫГ ТОГТООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     ИНФЛЯЦИ ЖОЛООДЛОГОГҮЙ БОЛЖ, ЦААШИД Ч ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12    

Sxcoal: Монголын нүүрсний экспорт зах зээлийн хүндрэлийн сүүдэрт хумигдаж байна www.itoim.mn

Монголын коксжих нүүрсний экспортын зах зээл Цагаан сарын дараагаас уналтад орж эхэлсэн.
Хятадын дотоодын гангийн хэрэглээ улирлын хувьд удааширч, гангийн үйлдвэрүүдийн хайлмал төмрийн үйлдвэрлэл буурч, түүхий эдийн зах зээлийн өөдрөг төлөвт сөргөөр нөлөөлөв. Коксжих нүүрсний дотоодын гурав дахь удаагийн үнийн бууралт ч бас зах зээлд дарамт үзүүлсэн. Үүний үр дүнд Монголоос авах нүүрсний эцсийн хэрэглэгчдийн эрэлт багасаж, үнэ нь баталгаагүй, үргэлжлэн суларсан хэвээр байна.
Ганцмод боомт
Зах зээлийн сулралтай холбоотойгоор Хятадын ган үйлдвэрлэгчдийн Ганцмод боомтоор дамжуулан нүүрс худалдан авах сонирхол бууруулж, үнэ байнгын бууралттай байна. Боомтын худалдаачид ч эрэлт сул, татан авалтын нөөц их, ашиг багатай нөхцөлд тээвэрлэлт хийхээс татгалзаж байгаа тул Ганцмодоор нэвтрэх хэмжээ буурчээ. Зургаадугаар сарын 2-5-ны хооронд тус боомтоор өдөрт дунджаар 755 нүүрс тээвэрлэсэн машин нэвтэрсэн нь тавдугаар сарын 26-30-ны үетэй харьцуулахад 11.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мандал боомт
Мандал боомт дээр нүүрсний гаалийн нэвтрэлт мөн бага түвшинд хадгалагдсаар байна. Зах зээлийн уур амьсгал тааруу, худалдан авагчид хүлээлтийн байр суурь баримталж, үүний улмаас худалдаачид үнээ бага зэрэг бууруулжээ.
Зургаадугаар сарын 6-ны байдлаар, угаасан үндсэн нүүрсний үнэ 745 юань/тонн, 1/3 түүхий коксжих нүүрс 570 юань/тонн байсан бөгөөд аль аль нь долоо хоногийн өмнөхөөс өөрчлөгдөөгүй байна. Гаалийн бүрдүүлэлтийн хувьд Мандал боомт дээр бага зэргийн өсөлт ажиглагджээ. Зургаадугаар сарын 2-5-ны хооронд Мандал боомт дээр өдөрт 133 машин нэвтэрсэн нь 7.3 хувийн өсөлт болжээ.
Монгол Улс 2025 оны нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл нийт 31.78 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.35 хувиар буурсан үзүүлэлт гэж Гаалийн Ерөнхий газрын (ГЕГ) хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд дурджээ.
Энэ хугацаанд нүүрсний экспортын нийт үнийн дүн 2.28 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 40.77 хувиар буурсан байна. Экспортын дундаж үнэ нэг тонн тутамд 71.86 ам.доллар болж, өнгөрсөн оноос 46.61 ам.доллараар буурчээ.
ГЕГ тавдугаар сарын нарийвчилсан тоог мэдээлээгүй боловч, Sxcoal сайтын тооцоогоор тухайн сард 6.81 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 9.34 хувиар, өмнөх сараас 8.33 хувиар буурсан бөгөөд өмнөх хоёр сарын дараалсан өсөлтийг тасалсан үзүүлэлт болжээ.
Тавдугаар сард нүүрсний экспортын орлого 447 сая ам.доллар байсан нь өмнөх оны мөн үеэс 46.87 хувиар, өмнөх сараас 9.58 хувиар буурсан байна. Дундаж үнэ 65.61/тн ам.доллар байсан нь жилийн өмнөхөөс 46.34 ам.доллароор, өмнөх сараас 0.91 ам.доллароор буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь 2021 оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн 366.19/тн ам.долларын дээд үнэтэй харьцуулахад ихээхэн унасан үзүүлэл болж байна.
Экспортын чиглэл ба нөлөөлөл
Монгол Улсын нүүрсний экспортын дийлэнх нь Хятад руу хийгдсэн бөгөөд тавдугаар сард ердөө 10 тонн нүүрсийг ОХУ руу экспортолсон байна.
Тавдугаар сард Хятадад коксжих нүүрс болон коксын үнэ сул байсан нь Монгол нүүрсний эрэлтийг бууруулсан. Мөн зах зээлийн уналт давамгайлсан уур амьсгалын улмаас эцсийн худалдан авагчид тээвэрлэлт, худалдан авалтад идэвхгүй байв. Үүний улмаас хилийн боомтуудад үйл ажиллагаа зогсонги, нөөц хуримтлагдаж, үнэ дарамттай хэвээр байжээ.
Логистик ба нийгмийн хүчин зүйлс
Тавдугаар сарын экспортын бууралтад логистикийн асуудлууд нэмэлт нөлөө үзүүлсэн. Олон улсын Хөдөлмөрчдийн баярын амралт болон Бөмбөгөр завины баяр (Хятадын уламжлалт баяр)-ын үеэр нүүрсний гол тээврийн боомтууд түр хугацаанд хаагдсан тул дөвөрдүгээр сарынхаас арилжааны өдрүүд багассан байна.
Нөөцийн татварын талаарх цуу яриа
Мөн зургаадугаар сарын 4-нд Монголын нүүрсэнд ашигт малтмалын нөөцийн татварыг 20 хувь болгоно гэх цуурхал тарсан нь коксжих нүүрсний фьючерс үнийг түр хугацаанд огцом өсгөсөн ч, энэ мэдээлэл үндэслэлгүй болох нь дараа нь тодорхой болсон.
Ийм төрлийн татварын нэмэгдэл ойрын хугацаанд хэрэгжих магадлал бага гэж үзэж байна. Учир нь:
Монгол Улсын эдийн засаг нүүрсний орлогод ихээхэн хамааралтай.
Нүүрсний бараг бүх экспорт Хятад руу чиглэж байгаа тул татвар нэмэгдсэн тохиолдолд Монгол нүүрсийн өрсөлдөх чадвар унах бөгөөд экспорт эрс буурч, улсын төсөвт сөрөг нөлөө үзүүлнэ.
Хятадын үнийн мэдрэмж өндөртэй хэрэглэгчид татвар нэмэгдсэн тохиолдолд сэрэмжилж, худалдан авалт бууруулах магадлалтай.
Нэмж дурдахад, ашигт малтмалын нөөцийн татварын өөрчлөлт нь хууль эрх зүйн журмаар УИХ-аар батлагдах ёстой, харин Сангийн яам болон Татварын ерөнхий газар албан ёсны мэдэгдэл хийгээгүй гэж Голомт Капитал ХХК Sxcoal-д мэдээлжээ.
Экспортын тээвэрт хязгаарлалт тавигдсан талаарх өөр нэг цуурхал мөн худал болох нь батлагдсан. Хилийн боомтын эх сурвалжуудын мэдээлснээр, Монголын тээврийн байгууллагууд зөвхөн дотоодын ачаа тээврийн хэт ачааллыг хянаж байгаа бөгөөд экспортын тээвэрт ямар нэг хориг тавиагүй байна.
Мөн Хятадын гангийн зах зээл улирлын сул үедээ байгаа тул, худалдан авагчид шинэ захиалга өгөхөөс зайлсхийж байгаа нь Монголын коксжих нүүрсний үнэ хилийн боомтуудад богино хугацаанд дарамттай хэвээр байх төлөвтэй байна.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-06-13