1 MONGOLIA’S FIRST LARGE-SCALE WASTEWATER RECYCLING PLANT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      2 ULAANBAATAR READY TO ACCEPT PRIVATE INITIATIVES TO REDUCE AIR POLLUTION AND TRAFFIC CONGESTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/17      3 ‘WE ARE BEING SILENCED’: MONGOLIAN POLITICIANS FACE JAIL AFTER VOTE CALLING FOR PM TO RESIGN WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2026/03/17      4 KOREA COMPLETES PRE-FEASIBILITY STUDY FOR MONGOLIA RAIL PROJECT WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/17      5 ULAANBAATAR TO EXPAND COOPERATION WITH FRANCE IN URBAN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      6 SPRING SESSION TO TACKLE ECONOMIC CHALLENGES, TAX REFORM, GOVERNANCE ISSUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      7 MONGOLIAN MINING CORPORATION ANNOUNCES 2025 ANNUAL RESULTS WWW.STOCKTITAN.NET PUBLISHED:2026/03/17      8 SOLAR POWER PLANT TO BE BUILT IN THE WESTERN REGION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      9 ECONOMIC GROWTH REMAINS STRONG AS FOREIGN INVESTMENT DECLINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      10 HILTON ENTERS MONGOLIA WITH THE SIGNING OF CONRAD ULAANBAATAR, MARKING A NEW CHAPTER FOR LUXURY HOSPITALITY IN THE CAPITAL WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/03/17      "ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ" ХХК ATR 72-600 ЗАГВАРЫН АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ МОРОККОГООС ХҮЛЭЭН АВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     С.ШААРИЙБУУГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАТАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 54 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     “ОЮУТОЛГОЙН ШИНЭ ХЭЛЭЛЦЭЭ: МОНГОЛЫН ТАЛ ЭНЭ УДАА БУЦАХГҮЙ” WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     Х.ГАНХУЯГ: "ШИНЭ ХОРШОО"-ГООР 894 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОСОН. ЦААШИД ЗЭЭЛИЙГ ТҮР ЗОГСООНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ₮2.8 САЯ, ГОЛЧ ЦАЛИН 2.4 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     МОНГОЛ, АНУ-ЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БҮХИЙ Л САЛБАРТ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦ МОНГОЛД ДАХИН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ҮҮ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     БАРУУН БҮСЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     ТРАССТ ӨРТӨЖ БУЙ ГАЗАР АШИГЛАГЧДЫН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ХЭСЭГЧЛЭН ЦУЦАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Чингис Аэрлайнс Юнити" ХХК ATR 72-600 загварын анхны агаарын хөлгөө Мороккогоос хүлээн авлаа www.gogo.mn

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт шинэ тээвэрлэгч нэмэгдэж, "Чингис Аэрлайнс Юнити" ХХК өнөөдөр ATR 72-600 загварын анхны агаарын хөлгөө Мороккогоос амжилттай хүлээн авлаа.

"Номин Холдинг" ХХК-ийн хөрөнгө оруулалттай тус компани нь орон нутгийн нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах томоохон зорилго тавин ажиллаж буйгаа онцлов. 

"Номин Холдинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, худалдааны гавьяат ажилтан  Ш.Баярсайхан энэ үйл явдлыг Монголын иргэний нисэхийн салбарт шинэ түүхийн эхлэл хэмээн тодорхойлж, дотоодын нислэгийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор эл төслийг эхлүүлснээ дурдлаа.

Тэрээр хэлэхдээ, "Шинэ агаарын хөлөг хүлээн авч байгаадаа маш их баяртай байна. Олон зочид хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Бид Монгол Улсын дотоодын нислэгийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Энэ зорилгод хамгийн тохиромжтой онгоц бол бүс нутгийн нислэгт өргөн ашиглагддаг ATR 72-600 загвар гэж үзэж, эхний ээлжид 70 орчим хүний суудалтай ийм онгоцыг авчирлаа. Энэ онгоц нь орон нутгийн нислэгт эдийн засгийн хувьд үр ашигтай, ард иргэдэд билетийн үнэ харьцангуй хямд тусах боломжтой.

Социализмын үед Монголд 300 гаруй сум, аймаг руу онгоц нисдэг байсан, байнгын маршрутаар 140 гаруй чиглэлд нислэг үйлддэг байжээ. Харин өнөөдөр найм, есөн аймаг руу л нисэж байна. Тиймээс өмнө нь нислэг явж байсан олон чиглэлийг сэргээх боломж бий гэж харж байгаа. Ихэнх аймаг, сумдад нисэх зурвас одоо ч байж байгаа бөгөөд цаашид тэдгээрийг сэргээх шаардлагатай.

Онгоцоор зорчих нь ард иргэдийн цаг хугацааг хэмнэхээс гадна автомашинтай харьцуулахад аюулгүй байдал маш өндөр. Номин Холдинг компанийн хувьд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн ялгааг багасгах чиглэлд ажиллаж ирсэн. Аймгийн төвүүдэд үйлчилгээний төвүүд байгуулсан. Үүнтэй адил агаарын тээврийн энэ төсөл нь хот, хөдөөгийн ялгааг багасгахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Ийм төрлийн онгоцыг ихэвчлэн түрээсийн хэлбэрээр ашигладаг. Тиймээс манайх ч мөн адил түрээсийн системээр ашиглаж байна. Харин Номин Холдинг компани нисэхийн салбарт өөр чиглэлээр ч ажиллаж, нисдэг тэрэг болон жижиг онгоцны зарим брэндийн албан ёсны дистрибьютороор ажиллаж эхэлсэн.

Монгол Улс газар нутгийн хувьд том, хүн амын нягтаршил бага учраас агаарын тээвэр хөгжих боломж их байдаг. Австрали зэрэг оронд жижиг онгоц, нисдэг тэрэг өргөн ашигладаг. Монголд ч уул уурхай болон алслагдсан бүс нутгуудад ийм төрлийн тээврийн хэрэгслийг илүү өргөн ашиглах боломж бий.

Шинэ онгоц орж ирснээр дотоодын нислэгийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж, билетийн үнэ тодорхой хэмжээнд буурах боломжтой. Учир нь өмнө ашиглагдаж байсан реактив хөдөлгүүртэй онгоцнуудтай харьцуулахад энэ онгоц харьцангуй бага шатахуун зарцуулдаг. Харин шатахууны үнэ нь дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас хамаардаг тул тухайн үеийн өртөг дээр үндэслэн тийзний үнийг тогтооно" гэв. 

Тэгвэл агаарын хөлгийн дарга Aurelien Merveilleau Мороккогоос Улаанбаатар хүртэлх 25 цагийн нислэгийн талаар мэдээлэл өгч, нислэгийн явц амжилттай болсныг онцоллоо. Тэрээр онгоцны техникийн үзүүлэлт, Монголын нөхцөлд тохирох байдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. 

"Хамгийн сүүлийн үеийн навигацийн төхөөрөмжөөр тоноглогдсон тул Монгол орны аль ч бүс нутагт буух бүрэн боломжтой. ATR 72-600 загвар нь Канад, Непал зэрэг цаг уурын хүнд нөхцөлтэй, өндөрлөг бүс нутагт нислэг үйлддэг туршлагатай тул Монголын эрс тэс уур амьсгалд хамгийн тохиромжтой.

Ялангуяа алслагдсан бүс нутгуудыг холбоход энэ онгоц техникийн давуу талаа бүрэн харуулна гэдэгт итгэлтэй байна". 

Мөн Монголын багийг мэргэжлийн гэж үнэлж, цаашид хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлсэн юм. 

Харин үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар, "Чингис Аэрлайнс Юнити" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд хэлэхдээ, "Анхны онгоцоо хүлээн авснаар компанийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. 

Бид Иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын тээвэрлэгчийн гэрчилгээгээ авах төгсгөлийн шатандаа орсон. Төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын эхээр нислэгүүд маань жигдэрнэ.

Бид Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Эрдэнэт зэрэг одоо нислэггүй байгаа чиглэлүүдийг нээхээр ажиллаж байна.

Манай онгоц сэнстэй гэдгээрээ давуу талтай бөгөөд шороон зурваст буух чадвартай нь орон нутгийн нислэгийн хүрээг тэлэх гол түлхүүр юм. Мөн энэ оны зургадугаар сард хоёр дахь онгоцоо оруулж ирэхээр төлөвлөсөн.

Энэхүү шинэ үйл ажиллагаа нь дотоодын нислэгийн зах зээлийг идэвхжүүлж, иргэдэд илүү олон сонголт, хямд үнээр зорчих боломжийг бүрдүүлэхийг зорьж байна" гэлээ. 

Энэ оны хоёрдугаар улирлаас дараах чиглэлүүдэд буюу,

Даланзадгад
Ховд
Мөрөн рүү нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна.
Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын чиглэлд нислэг үйлдэх, бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэр хүндтэй авиа компани болох зорилт тавьжээ. 



Нийтэлсэн огноо2026-03-18