1 CHINESE PRESIDENT XI JINPING EXPECTED TO VISIT MONGOLIA IN 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/18      2 JOINT STATEMENT ON THE U.S.-MONGOLIA ANNUAL BILATERAL CONSULTATION WWW.STATE.GOV PUBLISHED:2026/03/18      3 PRESIDENT KHURELSUKH CALLS FOR GREATER RESPONSIBILITY, LEADERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      4 MONGOLIA, US TO EXPAND ALL-ROUND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      5 CHINGIS AIRLINES UNITY LLC RECEIVES FIRST AIRCRAFT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      6 MONGOLIA’S FIRST LARGE-SCALE WASTEWATER RECYCLING PLANT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      7 ULAANBAATAR READY TO ACCEPT PRIVATE INITIATIVES TO REDUCE AIR POLLUTION AND TRAFFIC CONGESTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/17      8 ‘WE ARE BEING SILENCED’: MONGOLIAN POLITICIANS FACE JAIL AFTER VOTE CALLING FOR PM TO RESIGN WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2026/03/17      9 KOREA COMPLETES PRE-FEASIBILITY STUDY FOR MONGOLIA RAIL PROJECT WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/17      10 ULAANBAATAR TO EXPAND COOPERATION WITH FRANCE IN URBAN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭХ ГАДААД ХУДАЛДААНЫ АЧААГ ӨСГӨХӨӨР ТОХИРОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     "ЭРЧИСТ МОНГОЛ" КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     COP-17 БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     Л.ЭНХ-АМГАЛАН, Б.НАЙДАЛАА НАРЫГ САЙДААР ТОМИЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     "ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ" ХХК ATR 72-600 ЗАГВАРЫН АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ МОРОККОГООС ХҮЛЭЭН АВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     С.ШААРИЙБУУГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАТАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 54 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     “ОЮУТОЛГОЙН ШИНЭ ХЭЛЭЛЦЭЭ: МОНГОЛЫН ТАЛ ЭНЭ УДАА БУЦАХГҮЙ” WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     Х.ГАНХУЯГ: "ШИНЭ ХОРШОО"-ГООР 894 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОСОН. ЦААШИД ЗЭЭЛИЙГ ТҮР ЗОГСООНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ₮2.8 САЯ, ГОЛЧ ЦАЛИН 2.4 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарыг сайдаар томилно www.news.mn

ЗГХЭГ-ийн дарга С.Бямбацогт: -2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар иргэн бүр хуримтлалын сантай болж, хүн бүрийн нэр дээр данс нээн байршуулсан. Өнөөдрийн байдлаар уг дансанд 175 мянган төгрөг хуримтлагдаад байна. Цаашид энэ хуримтлалыг богино хугацаанд хэрхэн өсгөх, мөн иргэд уг мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг амьдралын чухал хэрэгцээндээ хэрхэн үр ашигтай зарцуулах талаар санал, шийдлийг хамтдаа тодорхойлох нь “Баялагтаа эзэн монгол” санал асуулгын гол зорилго юм.

Энэ асуудлыг Засгийн газар дангаар шийдэх бус, орон даяар иргэдийн дунд хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор санал асуулгыг зохион байгуулах зөвлөлийг Засгийн газрын хуралдаанаар байгууллаа.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орох иргэдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн бөгөөд нийт 43 хүн материалаа ирүүлснээс 9 гишүүнтэй зөвлөлийг байгуулах Ерөнхий сайдын захирамж гарсан. Тус зөвлөлд УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Хотын дарга асан Э.Бат-Үүл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Н.Батнасан, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хамба лам асан Д.Чойжамц, МҮХААҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, хуульч Л.Төр-Од, Р.Хатансайхан, Н.Жанцан нар багтсан.

Тус зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, санал асуулгын хамрах хүрээ, чиглэлийг тодорхойлон асуумжийг боловсруулна. Үүний дараа орон даяар зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.

Ингэснээр олон жил яригдсан байгалийн баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрт тэгш, шударгаар хүртээх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.

Уг мэдэгдлийн дараагаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авав.

-Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ олсонгүй гэдэг шүүмжлэлд тайлбар өгөхгүй юу? 

-2025 оны зургадугаар сард 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөний хүрээнд төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар цомхотгох Засгийн газрын тогтоол гарч, хэрэгжүүлэх чиглэл өгсөн.

Гэвч уг шийдвэрийг хэрэгжүүлэх явцад зарим агентлаг, аймаг, орон нутагт алдаа, зөрчил гарсан тохиолдлууд бий. Үүнтэй холбоотойгоор холбогдох төрийн албан хаагчид гомдол гаргаж, асуудлыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон шүүхийн байгууллагуудаар шат дараатайгаар шийдвэрлүүлж байна.

Түүнчлэн дэд сайд нарын асуудал хөндөгдөж байна. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа юм. Энэ нь зөвхөн дэд сайд нарын хүрээнд хязгаарлагдахгүй, харин яамдын бүтэц, зохион байгуулалтыг бүхэлд нь шинэчлэх, чиг үүргийг илүү оновчтой болгох асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг харуулж байна.

-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, сайд нарыг чөлөөлөх, томилох асуудал ямар шатанд явж байна вэ?

-Хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний дагуу Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилхоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргасан гэлээ.

ГБХНХ-ын сайд Т.Аубакир:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг дэмжин баталлаа. Энэ нь Монгол Улсад удаан хугацаанд хүлээгдэж байсан чухал хуулийн нэг юм.

Одоогийн байдлаар хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тодорхой эрх зүйн орчин бүрдээгүй хэдий ч зарим байгууллагуудтай гэрээ байгуулсан 130 гаруй мянган иргэний 70 гаруй тэрбум төгрөгийг тэтгэврийн хэлбэрээр хуримтлуулан, тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдлууд бий.

Иймд Засгийн газрын хуралдаанаар эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх зорилтын хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн санг албан ёсоор бий болгох шийдвэрт хүрлээ.



Нийтэлсэн огноо2026-03-18