1 MONGOLIA’S FIRST LARGE-SCALE WASTEWATER RECYCLING PLANT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      2 ULAANBAATAR READY TO ACCEPT PRIVATE INITIATIVES TO REDUCE AIR POLLUTION AND TRAFFIC CONGESTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/17      3 ‘WE ARE BEING SILENCED’: MONGOLIAN POLITICIANS FACE JAIL AFTER VOTE CALLING FOR PM TO RESIGN WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2026/03/17      4 KOREA COMPLETES PRE-FEASIBILITY STUDY FOR MONGOLIA RAIL PROJECT WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/17      5 ULAANBAATAR TO EXPAND COOPERATION WITH FRANCE IN URBAN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      6 SPRING SESSION TO TACKLE ECONOMIC CHALLENGES, TAX REFORM, GOVERNANCE ISSUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      7 MONGOLIAN MINING CORPORATION ANNOUNCES 2025 ANNUAL RESULTS WWW.STOCKTITAN.NET PUBLISHED:2026/03/17      8 SOLAR POWER PLANT TO BE BUILT IN THE WESTERN REGION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      9 ECONOMIC GROWTH REMAINS STRONG AS FOREIGN INVESTMENT DECLINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      10 HILTON ENTERS MONGOLIA WITH THE SIGNING OF CONRAD ULAANBAATAR, MARKING A NEW CHAPTER FOR LUXURY HOSPITALITY IN THE CAPITAL WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/03/17      “ОЮУТОЛГОЙН ШИНЭ ХЭЛЭЛЦЭЭ: МОНГОЛЫН ТАЛ ЭНЭ УДАА БУЦАХГҮЙ” WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     Х.ГАНХУЯГ: "ШИНЭ ХОРШОО"-ГООР 894 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОСОН. ЦААШИД ЗЭЭЛИЙГ ТҮР ЗОГСООНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ₮2.8 САЯ, ГОЛЧ ЦАЛИН 2.4 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     МОНГОЛ, АНУ-ЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БҮХИЙ Л САЛБАРТ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦ МОНГОЛД ДАХИН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ҮҮ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     БАРУУН БҮСЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     ТРАССТ ӨРТӨЖ БУЙ ГАЗАР АШИГЛАГЧДЫН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ХЭСЭГЧЛЭН ЦУЦАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     "УЛААНБААТАР МЕТРО"-НЫ БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ 07.03-НД НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ЖУУЛЧДЫН ТОО ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 38,6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16     ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй” www.eagle.mn

Монголын эдийн засгийн хамгийн том төслийн нэг нь Оюутолгой. Үүнийг тойрсон маргаан тасралтгүй үргэлжилсээр өдийг хүрсэн. Энэ удаа ч мөн л шинэ хэлэлцээ эхэлж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар тустөслийн эдийн засгийн үр өгөөж, санхүүгийн нөхцөлийг дахин хэлэлцэх асуудлыг идэвхтэй хөндөж эхэллээ. Энэ удаа Монгол Улсын Засгийн газар илүү тодорхой шаардлага, илүү хатуу байр суурь илэрхийлж эхэлсэн нь анхаарал татаж байна.

“АЛТ” НЬ РИОГИЙНХ, “АВДАР” НЬ МОНГОЛЫНХ БАЙХ УУ?

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн нэгдүгээр сард “Оюу толгой” компани болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээсэн. Ингээд “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй төлөөлөгчид Засгийн газартай уулзалт хийсэн хэрэг.

Тэд менежментийн төлбөр болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүтэй холбоотой тодорхой санал танилцуулсан ч Монголын талын тавьж буй шаардлагыг бүрэн хангах хэмжээнд хүрээгүйг Ерөнхий сайд уулзалтын үеэрээ онцлон хүлээж авахгүй гэдгээ хэлэв. Тэрээр “2009 онд хэлж байсан байр суурин дээрээ одоо ч баттай зогсож байгаа. Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дахь заалт, УИХ-аас 2025 оны арванхоёрдугаар сард Оюутолгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд тавьсан шаардлагаасаа буцахгүй” гэдгээ хатуу сануулав.

Ямартай ч Ерөнхий сайд “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдгийг эгц өөдөөс нь харж суугаад шулуухан хэлсэнд нь Браво гэж хэлэх хүн олон байна. Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй гэдгийг ч тэрээр анхааруулж байгаа харагдсан. Мэдээж хоёр тал харилцан ашигтай байх нь бизнесийн зарчим л даа.

ТЭНЦВЭРГҮЙ ӨГӨӨЖ

Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг ч бодит үр өгөөжийн асуудал үргэлж маргаан дагуулж ирсэн.Онолын хувьд хувь эзэмшил өндөр мэт боловч бодит байдал дээр Монголын тал зээлийн өндөр хүүтэй өр хуримтлуулж, ногдол ашиг хүртэх хугацаа 20-30 жилээр хойшилсон бүтэц бий болсон. Энэ нь “хувь эзэмшил байгаа ч ашиг байхгүй” гэсэн шүүмжлэлийг олон нийтийн дунд төрүүлдэг.

Ерөнхий сайд ч энэ асуудлыг хөндөж, “34 хувь Монголд ямар бодит ашиг авчирч байна вэ” гэсэн асуулт нийгэмд тавигдаж байгааг онцолсон. Монголын тал төслийн үйл ажиллагаанд бодит хяналт тавих боломж хязгаарлагдмал. Мэдээллийн хүртээмж хангалтгүй байгаа талаар олон нийт сануулсаар ирснийг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлээд “Монголчууд төслийн санхүүгийн бүтцэд шүүмжлэлтэй хандаж ирсэн” гэдгийг дахин сануулав.

НЭГ ШУГАМ ДЭЭР ОГТЛОЛЦОХ УУ?

Хэдийгээр Оюутолгой төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтад тооцогддог ч зарчмын шаардлагыг хатуухан тавихаас аргагүй байгаа аж. Магадгүй өнгөрсөн жилүүдэд улсын төсөв, экспорт, валютын урсгалд шийдвэрлэх нөлөө үзүүлж стратегийн ач холбогдолтой байсан хэдий ч бизнесийн зарчмыг алдагдуулж болохгүй юм. Иймээс төслийн эдийн засгийн өгөөж, санхүүгийн нөхцөлийг Монгол Улсад ашигтай байдлаар өөрчлөх асуудал нь зөвхөн нэг компанийн хэлэлцээ бус, улс орны эдийн засгийн бодлогын томоохон асуудал болж байгааг эдийн засагч, судлаачид сануулсаар байна.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон уулзалтын үеэр “Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Ийнхүү хоёр тал “шат ахисан” хэлэлцээ хийж эхлүүлбэл Монголын тал байгалийн баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэх учиртай. Нэгэнт талууд нэг шугаман дээр огтлолцохоо илэрхийлсэн бол эцсийн дүндээ ард түмэн байгалийн баялгийн өгөөжөө хүртэх гарц нь болох юм.

Эх сурвалж: Өдрийн сонин



Нийтэлсэн огноо2026-03-17