1 PM: ONLY AN ORDERLY STATE CAN DELIVER ECONOMIC GROWTH TO CITIZENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/16      2 JAPAN GRANT TO SUPPORT POWER GRID RELIABILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/16      3 MONGOLIA TO DEEPEN COOPERATION WITH CHINA IN THE FIELD OF RESPONSIBLE MINERAL EXTRACTION WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/16      4 SPRING AIRLINES PLANS DIRECT SHANGHAI–ULAANBAATAR FLIGHTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/16      5 DRIVING FINANCIAL INCLUSION IN MONGOLIA: INVESTMENT IN INVESCORE WWW.TRIODOS-IM.COM PUBLISHED:2026/01/15      6 ‘ERDENES TAVANTOLGOI’ JSC SETS ALL-TIME DAILY RECORD FOR COAL EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/15      7 SOUTH KOREA JOINS CHINA, JAPAN, GERMANY, RUSSIA AND KAZAKHSTAN IN ACCELERATING MONGOLIA TOURISM BOOM WITH RECORD-BREAKING VISITOR SPEND, STRONG WINTER DEMAND AND RISING FOUR-SEASON TRAVEL APPEAL WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/15      8 US PAUSES IMMIGRANT VISA PROCESSING FOR 75 COUNTRIES, 13 IN ASIA-PACIFIC WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/01/15      9 MONGOLIA WELCOMES MORE THAN TWENTY ONE THOUSAND TOURISTS IN JANUARY 2026, HIGHLIGHTING ITS STRONG WINTER TOURISM GROWTH AND ESTABLISHING ITSELF AS A FOUR-SEASON DESTINATION WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/15      10 MONGOLIA, CHINA REAFFIRM COMMITMENT TO RAISE TRADE TURNOVER TO USD 20 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/15      ХЯТАДЫН ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ТОСНЫ КОРПОРАЦИТАЙ ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ УРТ ХУГАЦААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/16     "СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ" БҮСЭД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/16     2025 ОНД МОНГОЛ УЛС НИЙТ 90.2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ РЕКОРД ЭВДСЭН Ч ҮНЭ УНАСААР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/16     МОНГОЛ УЛС ХЯТАД УЛСТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ НОГООН УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     “ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД ВИЗИЙН МЭДҮҮЛГЭЭ БӨГЛӨН, ТОВЛОСОН ЦАГТАА ЯРИЛЦЛАГАДАА ОРНО” WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     БНХАУ-ТАЙ ХАМТРАН ХИЛ ОРЧМЫН БҮСЭД ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     SPRING AIRLINE КОМПАНИ ШАНХАЙ-УЛААНБААТАР-ШАНХАЙ ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     О.ЦОГТГЭРЭЛ: АН АНХАН, ДУНД ШАТНААСАА 100 ХУВЬ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА МОНГОЛ ЗЭРЭГ 75 УЛСЫН ИРГЭДЭД ЦАГААЧЛАЛЫН ВИЗ ОЛГОХЫГ ЗОГСООЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/15    

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо www.montsame.mn

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы энэ сарын 12-ны үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 17 минутад эхэлж, Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан юм. Тэрбээр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг энэ сарын 10-нд Ерөнхийлөгчид ирүүлсэн. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна гэв.
Г.Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. Г.Занданшатар нь ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер,  Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд ХААН банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,  2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч,  2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Г.Занданшатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай иргэд, олон нийтийн итгэл, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай хэмээн үзэж Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгож байна гэлээ.
Ерөнхий сайдыг томилохтой холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өдөр хуралдаж, гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ байнгын хорооны санал дүгнэлтдээ дурдав. Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж, УИХ-ын 68 гишүүн асуулт асууж, хариулт авсан юм. Үүний дараа 28 гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд үг хэлсний дараа “Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилох саналыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжлээ. 
Ингэснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” УИХ-ын тогтоол батлагдаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулж, үг хэллээ.  Дараа нь Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Ерөнхий сайдаар тохоон томилсонд талархал илэрхийлээд, эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүссэнийг дурдав. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын үндсэн зорилт байх болно гэдгийг мэдэгдэв.
Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ. Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



Нийтэлсэн огноо2025-06-13