1 INVESTMENT WEEK DISCUSSES BUSINESS, LEGAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/12      2 MONGOLIA’S TRADE SURPLUS WIDENS AS EXPORTS SURGE WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/03/12      3 MONGOLIA DEMANDS RIO TINTO CHANGE “UNFAIR” TERMS OF DEAL ON GIANT OYU TOLGOI COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/12      4 MONGOLIA RIO TINTO COPPER PARTNERSHIP RENEGOTIATION DEVELOPMENTS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/11      5 91 CITIZENS RETURNED TO MONGOLIA ON SPECIAL MISSION FLIGHT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/11      6 MONGOLIAN FOREIGN MINISTER ATTENDS NUCLEAR ENERGY SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      7 PUBLIC SERVICE REFERENCE DOCUMENTS NOW AVAILABLE IN SIX LANGUAGES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      8 MAJOR GENERAL ERDENEBAT PRAISED FOR STRENGTHENING MONGOLIA’S GLOBAL REPUTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      9 RIO TINTO SHARES HOLD SUPPORT: RENEGOTIATING COPPER MINE DEAL WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/03/11      10 OVER 5,000 HOUSEHOLDS AT RISK FROM SNOWMELT FLOODS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.0 ХУВИАР ӨСӨВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     16 БАЙРШЛЫН 19 КМ АВТО ЗАМД БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА БҮХИЙ 3 САНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     “ХҮННҮ ЭЙР”-ИЙН ЗАХИРАЛ П.МӨНХЖАРГАЛ: ХОЁР ШИНЭ ОНГОЦ АВСАН Ч ЯАМ НИСЭХ БОЛОМЖ ӨГДӨГГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН 2 ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН ГАРЦ БАРИХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ӨДӨРТ ДУНДЖААР 330,000 ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗУРГААДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТЕНДЕР ЗАРЛАХГҮЙ БОЛ САНХҮҮЖИЛТИЙГ БУЦААН ТАТНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ХЭРГИЙН МӨРӨӨР: Д.АМАРБАЯСГАЛАН "ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ" ЗҮЙЛ АНГИА ХАСУУЛЖ, ЭЦА, АТГ-Т 4 ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ҮСХ: Экспорт өмнөх оны мөн үеэс 52.0 хувиар өсөв www.eguur.mn

Монгол Улс 2026 оны эхний хоёрдугаар сард нийт 124 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3.0 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Улмаар нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 915.5 сая ам.доллар, экспорт 1.0 тэрбум ам.доллар, тэнцэл 1.2 тэрбум ам.доллароор тус тус өсөж, импорт 126.2 сая ам.доллароор буурсан байна. 

Экспорт 2026 оны эхний хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 850.6 сая ам.доллар, нүүрс 150.8 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 59.2 сая ам.доллар, хартугалганы хүдэр, баяжмал 14.8 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин боловсруулаагүй газрын тос 15.9 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 10.4 сая ам.доллар, молибдений хүдэр, баяжмал 4.8 сая ам.доллароор, адууны мах 3.8 сая ам.доллараар тус тус буурсан байна. 

Харин импорт өмнөх оны мөн үеэс 126.2 сая ам.доллароор буурахад суудлын автомашин 93.8 сая ам.доллар, ачааны автомашин 37.9 сая ам.доллар, дизелийн түлш 29.3 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 16.3 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 10.9 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин автобензин 49.7 сая ам.доллар, хар төмөр, бүтэц, эд анги 14.7 сая ам.доллар, улаанбуудай 11.0 сая ам.доллароор тус тус өссөн байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлээ.  



Нийтэлсэн огноо2026-03-12