1 MONGOLIA SOLAR PROJECT TENDER LAUNCHED FOR 19.8 MW MYANGAD INITIATIVE WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/06/26      2 “GOLD-3” CAMPAIGN TO BE LAUNCHED NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/26      3 MONGOLIA RATED “VERY HIGH” IN THE UNITED NATIONS E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/26      4 INCREASED DISASTER READINESS DECLARED IN SELENGE PROVINCE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/26      5 MONGOLIA FORUM EXPLORES NEW PATHS TO PEACE AND DEVELOPMENT IN N.E. ASIA WWW.UPI.COM PUBLISHED:2025/06/26      6 AFTER DECADES OF NEGLECT, CENTRAL ASIA AWAKENING TO TRADE POSSIBILITIES WITH MONGOLIA WWW.EURASIANET.ORG  PUBLISHED:2025/06/26      7 CAN MONGOLIA’S OLDEST TRADITIONS SURVIVE A CHANGING CLIMATE? WWW.CONSERVATION.ORG PUBLISHED:2025/06/26      8 ILO’S SCORE PROGRAMME LAUNCHES IN MONGOLIA’S CASHMERE SECTOR WWW.ILO.ORG PUBLISHED:2025/06/25      9 PUBLIC URGED TO TAKE CAUTION AMIDST INTENSE HEAT WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/06/25      10 PRIME MINISTER TASKS AMBASSADORS WITH ATTRACTING FOREIGN INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/25      ЭХНИЙ ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛЛӨӨ: 16 ЖИЛД 247 САЯ ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ХӨДӨЛШГҮЙ ГЭРЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     МОНГОЛ ИРГЭД ОХУ РУУ ЗОРЧИХДОО БАГАДАА 3 ХОНОГИЙН ӨМНӨ МЭДЭГДЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     Ж.ЭНХБАЯРЫН ЯАРАЛТАЙ ГОРИМООР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ГУРИЛЫН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ СЭРГЭЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     2025 ОНД НИЙТ 8702 ИРГЭНД 961.6 ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРИМ КОМПАНИЙГ НЭГТГЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     АЯЛЛЫН ХӨЛӨГ ОНГОЦНООС ОЛСООР БУУЖ, ЯПОНД ОРОГНОСОН ХОЁР МОНГОЛ ЗАЛУУГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     С.БЯМБАЦОГТ: ЯАМДЫН ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН ТОО 270 БАЙСНЫГ 186 БОЛГОЖ ЦӨӨЛЛӨӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/25     БАРУУН -УРТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/25     МОНГОЛ, УЗБЕКИСТАН УЛС ХАРИЛЦААНЫ ТҮВШНИЙГ АХИУЛЖ, “ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛ”-Д ХҮРГЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/25    

Ерөнхий сайд гадаадад суугаа Элчин сайд нарт үүрэг чиглэл өглөө www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургадугаар сарын 24-ны өдөр Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийв. Уулзалтад нийт 34 Элчин сайд болон Ерөнхий консул, Консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлага оролцлоо.  
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон улсын харилцааны нөхцөл байдлаас үүдсэн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд санал санаачилгатай ажиллахыг нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болгов. 
Түүнчлэн олон улсын харилцаанд үүссэн ээдрээтэй нөхцөл байдалд “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” суурь зарчмыг тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөрш улс орнуудад ойлгуулах, тэнцвэртэй харилцах, байр сууриа хадгалах, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа. 
Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, төрийн бүтцийг цомхон, зохистой, уялдаа холбоотой, илүү хариуцлагатай болгохыг зорьж байгааг, энэ нь зөвхөн хэмнэх алхам биш, харин бодлого, хэрэгжилт, хариуцлагын гүйцэтгэлийг нэг цонхонд төвлөрүүлж, институт хоорондын давхардлыг арилгах стратегийн өөрчлөлт гэдгийг, төр өөрөө бүсээ чангалах “Хэмнэлтийн тодотгол”-ыг УИХ-д өргөн барихаар Засгийн газар хэлэлцэж буйг тэмдэглэлээ.Улс орны оршин тогтнох үндсийг бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай гадаад орчныг бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарч, гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгч эн тэргүүнд, ээлжинд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай Ерөнхий сайд уулзсан байна.
Төрийн гадаад бодлогын залгамжийг хангаж ажиллахын зэрэгцээ экспортыг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн гадаад таатай орчныг бүрдүүлэх шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд дипломат төлөөлөгчийн газрууд онцгой анхаарч, санаачилгатай, үр дүн гарган ажиллахыг үүрэг болголоо. Тэдний тавьсан санал, санаачилгыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.
Мөн гадаад бодлого, үйл ажиллагааг эмх цэгцтэй, үр дүнтэй явуулахад гадаад бодлогын нэгдмэл байдал чухал гэдгийг онцлоод тус салбарт нэг цонхны зарчмыг баримталж, Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл заалт, бодлогын баримт бичиг, зөвлөмжүүдийг чанд мөрдөхийг даалгалаа. Гадаад арга хэмжээ, уулзалт хийхдээ салбарын яамтай заавал зөвшилцөж байхыг  Засгийн газрын гишүүдэд Ерөнхий сайд мөн үүрэг болгожээ. 
Уулзалтын үеэр дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тэр дундаа ОХУ болон БНХАУ-д суугаа Элчин сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаар заавар, чиглэл авлаа.



Нийтэлсэн огноо2025-06-25