Ж.Энхбаярын яаралтай горимоор өргөн мэдүүлсэн гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийн төсөл батлагдав www.eguur.mn
Монгол Улсын Их Хурал өнгөрсөн 2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор шуурхай шийдвэр гаргаж, Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуулийг баталсан билээ. Ингэснээр импортын гурил, улаанбуудай, малын тэжээлийг татваргүй оруулж ирэх нөхцөл бүрдсэн юм.
Гэтэл гурилын үнэ өссөн асуудлууд үүссэн.
Иймд, Монгол Улсын Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барьсан байдаг. УИХ ирцээр бойкотолж, хуулийн төслийг буцаасан.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яаралтай горимоор хэлэлцүүлэхээр дахин өргөн мэдүүлсэн юм. Гурилын гаалийн албан татварыг сэргээх буюу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгиыг өнөөдрийн /2025.06.25/ УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Улмаар гишүүдийн олонх дэмжиж, батлагдлаа.
BY
П. Урнаа
Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-06-26