1 MONGOLIA SOLAR PROJECT TENDER LAUNCHED FOR 19.8 MW MYANGAD INITIATIVE WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/06/26      2 “GOLD-3” CAMPAIGN TO BE LAUNCHED NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/26      3 MONGOLIA RATED “VERY HIGH” IN THE UNITED NATIONS E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/26      4 INCREASED DISASTER READINESS DECLARED IN SELENGE PROVINCE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/26      5 MONGOLIA FORUM EXPLORES NEW PATHS TO PEACE AND DEVELOPMENT IN N.E. ASIA WWW.UPI.COM PUBLISHED:2025/06/26      6 AFTER DECADES OF NEGLECT, CENTRAL ASIA AWAKENING TO TRADE POSSIBILITIES WITH MONGOLIA WWW.EURASIANET.ORG  PUBLISHED:2025/06/26      7 CAN MONGOLIA’S OLDEST TRADITIONS SURVIVE A CHANGING CLIMATE? WWW.CONSERVATION.ORG PUBLISHED:2025/06/26      8 ILO’S SCORE PROGRAMME LAUNCHES IN MONGOLIA’S CASHMERE SECTOR WWW.ILO.ORG PUBLISHED:2025/06/25      9 PUBLIC URGED TO TAKE CAUTION AMIDST INTENSE HEAT WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/06/25      10 PRIME MINISTER TASKS AMBASSADORS WITH ATTRACTING FOREIGN INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/25      ЭХНИЙ ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛЛӨӨ: 16 ЖИЛД 247 САЯ ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ХӨДӨЛШГҮЙ ГЭРЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     МОНГОЛ ИРГЭД ОХУ РУУ ЗОРЧИХДОО БАГАДАА 3 ХОНОГИЙН ӨМНӨ МЭДЭГДЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     Ж.ЭНХБАЯРЫН ЯАРАЛТАЙ ГОРИМООР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ГУРИЛЫН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ СЭРГЭЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     2025 ОНД НИЙТ 8702 ИРГЭНД 961.6 ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРИМ КОМПАНИЙГ НЭГТГЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     АЯЛЛЫН ХӨЛӨГ ОНГОЦНООС ОЛСООР БУУЖ, ЯПОНД ОРОГНОСОН ХОЁР МОНГОЛ ЗАЛУУГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     С.БЯМБАЦОГТ: ЯАМДЫН ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН ТОО 270 БАЙСНЫГ 186 БОЛГОЖ ЦӨӨЛЛӨӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/25     БАРУУН -УРТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/25     МОНГОЛ, УЗБЕКИСТАН УЛС ХАРИЛЦААНЫ ТҮВШНИЙГ АХИУЛЖ, “ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛ”-Д ХҮРГЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/25    

Эхний галт тэрэг хөдөллөө: 16 жилд 247 сая тонн нүүрс тээвэрлэх хөдөлшгүй гэрээ хэрэгжиж эхлэв www.eguur.mn

Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хүрээнд БНХАУ-ын талтай хэд хэдэн тохиролцоонд хүрсэн. Тэдний нэг бол "Чайна энержи"-гийн худалдан авсан нүүрсийг 16 жилийн турш, тогтмол хэмжээгээр тээвэрлэх гэрээ юм. Нүүрсний үнэ унаж байгаа энэ цаг үед экспортын биет хэмжээг тогтмол хэмжээнд барих агуулгаар ч, уг гэрээ эдийн засгийн ач холбогдол өндөр байна.
Тэгвэл энэ хүрээн дэх анхны галт тэрэг зургадугаар сарын 24-ний өдөр нүүрсээ тээж, БНХАУ руу хөдөлсөн байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны 02 дугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотноо байгуулсан. Үүнээс гурван сарын дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 14-нд төслийн нээлтийг хамтран хийж, бүтээн байгуулалтын ажлыг хоёр талаас албан ёсоор эхлүүлээд байгаа.
Түүх сөхвөл, энэ бол бүр 1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдож байснаас хойш 70 жилийн дараа биеллээ олж буй бүтээн байгуулалт. Үүнийг дэлхийд тэргүүлэгч “China Railway Construction Corporation“ (CRCC)-ийн охин компани болох БНХАУ-ын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК гүйцэтгэхээр болоод байгаа юм.
Харин Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан.
Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна Энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны “түүхэн” гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор  (2025.06.24) эхлүүлж “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн эхний галт тэрэг хөдөлж байна.
Ийнхүү Монгол Улсад зам тээврийн салбарт тэр дундаа төмөр замын салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байнгын ачаа тээвэртэй байх нөхцөл бүрдлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК  энэхүү “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-гээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах юм. Тиймээс энэхүү үйл явдал нь Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал төдийгүй Монгол, Хятад хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг талууд онцолж байна.
Төмөр замаар хийгдэх “түүхэн гэрээ” байгуулагдсан үйл явдлын дарааллыг сонирхуулбал:
2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр
Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.
2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Монгол Улсын Их Хурал хэлэлцэж, соёрхон баталсан. 
2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Артур, Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар албаны хүмүүсийн хамт “Чайна энержи” группийн удирдлагатай Бээжин хотноо уулзав. Уг уулзалтын үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-аас худалдан авах “Чайна энержи” группийн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх нөхцөлийн талаар хэлэлцсэн.
2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун “Чайна энержи” группийн Шэн Жиэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан “Чайна энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авах нүүрсийг төмөр замаар тээвэрлэх гэрээний нөхцөлийн талаар хэлэлцлээ.
2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг (16 жил) “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК нар байгуулсан. Уг гэрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар гарын үсэг зурав.
2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд нүүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн анхны галт тэрэг хөдөллөө.
Г.САНСАРМАА


Нийтэлсэн огноо2025-06-26