1 MAJOR STRATEGIC SECTOR PROJECTS TO BE IMPLEMENTED IN COOPERATION WITH WORLD BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      2 GOVERNMENT APPROVES NEW ADMINISTRATIVE BUILDING AT ULAANBAATAR INTERNATIONAL AIRPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      3 MONGOLIA’S CRISIS IS AN OPPORTUNITY TO TRANSFORM ITS SYSTEM WWW.JACOBIN.COM PUBLISHED:2026/02/06      4 MONGOLIA'S CENTRAL BANK BUYS 1.9 TONNES OF GOLD IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/06      5 TEAM MONGOLIA IS GEARING UP TO BE THE MOST FASHIONABLY WARM AT THE 2026 WINTER OLYMPICS. HERE'S WHY WWW.CREATORS.YAHOO.COM PUBLISHED:2026/02/06      6 ERDENE RAISES $28.7 MILLION TO ACCELERATE MONGOLIAN COPPER-GOLD EXPANSION WWW.TIPRANKS.COM  PUBLISHED:2026/02/06      7 HUNGARIAN OTP BANK EXPRESSES INTEREST IN OPERATING IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      8 OYU TOLGOI: MONGOLIA’S HIGH-STAKES CLASH WITH RIO TINTO WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/02/05      9 MONGOLIA PREPARES INTERNATIONAL TENDER TO BUILD STEEL PLANT WWW.AZERTAG.AZ  PUBLISHED:2026/02/05      10 RUSSIAN DEPUTY PM EXPECTS AGREEMENTS ON FREE TRADE AREAS WITH UAE, MONGOLIA, INDONESIA TO TAKE EFFECT IN 2026 WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/02/05      СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАРУУН САЛААНЫ ГОЛЫН АЙ САВД ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     СТРАТЕГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ГЭР БҮЛ 4.7 САЯ РИНГГИТИЙГ МАЛАЙЗАД БУЦААН ОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 4113 ТЕЛЕ КАМЕРЫГ НЭГДСЭН БОЛОН ДЭД ТӨВД ХОЛБОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ 21.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     НИЙСЛЭЛИЙН УСНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ ИРЭХ САРД ХЭРЭГЖИЖ ДУУСНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     МАЛ ХУЛГАЙЛЖ, БЭЛЧЭЭРТ НЬ НЯДАЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2026/02/06     УНГАРЫН ОТП БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     Г.ЗАНДАНШАТАР: ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН ОРДУУДЫН ӨГӨӨЖИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭХ НЬ ЗҮЙ ЁСНЫ АСУУДАЛ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05    

Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой www.zindaa.mn

Төрийн албан хаагчдын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр, төрт ёсны түүх хоёр мянганы тэртээгээс нааш Их Монголын Эзэнт гүрнээр өртөөлөн, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчилсан төрийн түүхийг бүтээсэн он жилүүдийн товчоонд нэгэн цоо шинэ хуудас бичигдсэн нь өдгөөгөөс гурван арваны тэртээ Монгол Улс Төрийн албаны тухай тусгайлсан хуультай болж, төрийн албаны төв байгууллага Төрийн захиргааны албаны зөвлөл байгуулагдсан үйл явдал мөн хэмээн онцлоод өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэддээ чин шударгаар үйлчилдэг шинэ төрийн, шинэ тогтолцоог төлөвшүүлэх, төрийн алба хаагчийн үйл ажиллагааг эрх зүйгээр дархлан баталгаажуулахад Төрийн албаны зөвлөл томоохон үүрэг гүйцэтгэсэн. Цаашдаа ч эрхэм журамт энэ үүргээ Төрийн албаны зөвлөл нэр төртэй гүйцэтгэсээр байна гэдэгт огт эргэлзэхгүй байна гэв.
Мөн төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдлын шинэтгэл өчигдрөөр биш, өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Засгийн газар БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийг төлөвшүүлэх шинэтгэлийг эхлүүлэхээ зарласан гээд БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийн албан хаагчдад  тавигдах шаардлагуудыг сануулсан юм. Нэгдүгээрт, төрийн албан хаагчид аливаа асуудлыг тогтолцооны түвшинд буюу том зургаар хардаг байх ёстой. “Гал унтраах” байдлаар асуудалд хандах биш, уг шалтгаан, үр дагавар, орчин, хамаарлыг нэгтгэн дүгнэх аналитик сэтгэлгээ төрийн алба хаагчийн бусдаас ялгарах үндсэн шинж мөн. Хоёрдугаарт, хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой. Иргэдийн санал, хүсэлт, хандлага, зан үйл, сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг байвал Та иргэддээ хүлээн зөвшөөрөгдөнө. Төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг хүнд зориулан “урлах” нь чухал. 
Гуравдугаарт, төрийн албан хаагч цахим орчинд ажиллах мэдлэгтэй, өгөгдөлд суурилан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагатай. 
Дөрөвдүгээрт, асуудлыг иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил, бусад оролцогч талуудтай бодлогын түвшинд, нэг зүгт харж, нэгдмэл зүтгэлээр шийдвэрлэх ур чадвар төрийн алба, алба хаагчид амин чухал болж байна. Төрийн бодлого зөвхөн хууль тогтоомж, бичиг цаасаар хязгаарлагдахгүй, эдгээр шаардлагыг хангахуйц чадвар, мэдлэг, хандлагаар үр дүнд хүрнэ гэдгийг ямагт санаж, сахиж явахыг Та бүхэндээ хандан уриалъя гэв. 
Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд, Монгол Улсын Засгийн газар төрийн албаны бүтээмж, үр ашгийг эрхэмлэж, шударга, тогтвортой, иргэн төвтэй, ёс зүйтэй, итгэл даах төрийн албаны тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө Та бүхэнтэй тууштай хамтран ажиллаж, аливаа сайн санаачилга, үр дүнтэй оролцоог дэмжин ажиллах болно хэмээв.



Нийтэлсэн огноо2025-07-03