1 CHINESE PRESIDENT XI JINPING EXPECTED TO VISIT MONGOLIA IN 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/18      2 JOINT STATEMENT ON THE U.S.-MONGOLIA ANNUAL BILATERAL CONSULTATION WWW.STATE.GOV PUBLISHED:2026/03/18      3 PRESIDENT KHURELSUKH CALLS FOR GREATER RESPONSIBILITY, LEADERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      4 MONGOLIA, US TO EXPAND ALL-ROUND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      5 CHINGIS AIRLINES UNITY LLC RECEIVES FIRST AIRCRAFT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      6 MONGOLIA’S FIRST LARGE-SCALE WASTEWATER RECYCLING PLANT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      7 ULAANBAATAR READY TO ACCEPT PRIVATE INITIATIVES TO REDUCE AIR POLLUTION AND TRAFFIC CONGESTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/17      8 ‘WE ARE BEING SILENCED’: MONGOLIAN POLITICIANS FACE JAIL AFTER VOTE CALLING FOR PM TO RESIGN WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2026/03/17      9 KOREA COMPLETES PRE-FEASIBILITY STUDY FOR MONGOLIA RAIL PROJECT WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/17      10 ULAANBAATAR TO EXPAND COOPERATION WITH FRANCE IN URBAN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      ХЭТ ХОТЖИЖ, СОЁЛЖСОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ӨӨРИЙГ ЭРЭЛХИЙЛДЭГ ЗАЛУУ АЯЛАГЧДЫГ МОНГОЛ УЛС ХҮЧТЭЙ ТАТАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭХ ГАДААД ХУДАЛДААНЫ АЧААГ ӨСГӨХӨӨР ТОХИРОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     "ЭРЧИСТ МОНГОЛ" КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     COP-17 БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ АЛБАН ЁСООР ТАНИЛЦУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     Л.ЭНХ-АМГАЛАН, Б.НАЙДАЛАА НАРЫГ САЙДААР ТОМИЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     "ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ" ХХК ATR 72-600 ЗАГВАРЫН АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ МОРОККОГООС ХҮЛЭЭН АВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     С.ШААРИЙБУУГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАТАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 54 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     “ОЮУТОЛГОЙН ШИНЭ ХЭЛЭЛЦЭЭ: МОНГОЛЫН ТАЛ ЭНЭ УДАА БУЦАХГҮЙ” WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     Х.ГАНХУЯГ: "ШИНЭ ХОРШОО"-ГООР 894 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОСОН. ЦААШИД ЗЭЭЛИЙГ ТҮР ЗОГСООНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нүүрс тээврийг холимог тээврээр гүйцэтгэнэ www.montsame.mn

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын “Чайна Энержи” группийн төв байранд өчигдөр зочилж, удирдах албан тушаалтнуудтай уулзлаа.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллаагааны тухай Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэгч байгууллага болох “Монголын төмөр зам” ТӨХК “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин”) компанитай “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.
Энэхүү гэрээг Гашуунсухайт-Ганцмод боомтын Монгол, Хятадын хилийн зурваст 2025 оны 5 дугаар сарын 14-нд албан ёсоор баталгаажуулж, нүүрс тээврийн үйл ажиллагааг өнгөрсөн сард албан ёсоор эхлүүлсэн.
Уг уулзалтаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг хэрэгжүүлэх ажлын тухай хэлэлцэж, нүүрс тээврийг төлөвлөгөө ёсоор цаг хугацаанд нь тээвэрлэх талаар харилцан санал солилцжээ.
Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээгээр манай улс 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, өнөөгийн үнэ цэнээр 3.7 тэрбум ам.долларын орлого олох эдийн засгийн өндөр үр ашигтай тооцооллыг гаргасан байна. 
Зам, тээврийн яам Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 700 хоногт багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж, энэ хугацаанд нүүрс тээврийг төмөр зам, авто тээвэр болон холимог тээврээр гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээгээр тээвэрлэгч компани болох “Монголын төмөр зам” энэ онд таван сая тонн ачаа тээвэрлэх үүргийг хүлээсний дагуу сард 800 мянга гаруй тонн ачаа тээвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд өдөрт 58 вагон бүхий есөн галт тэрэг, 260 тээврийн хэрэгсэл экспортын тээврийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажлаа эхлүүлээд байгаа аж.
Энэхүү уулзалтаар Цахим худалдааны компанийн ТУЗ-ын дарга Жан Яншэн, “Бид Тавантолгой өртөөн дээр одоогоор 30 мянган тонн нүүрс хүлээж аваад байна. Ажил дөнгөж эхэлж байгаа учраас хоёр талаас шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал бий. Тухайлбал, нүүрсний ачаа тээвэр 1-2 хоногоор саатах, уурхайн ам руу автомашин нэвтэрч орох боломжгүй байгаагаас үүдэн нүүрс тээвэрлэлтийн ажил явц дундаа хүлээх, саатах тохиолдол гарч байна. Энэ нь нүүрс тээвэрлэлт төлөвлөсөн хугацаанд амжихгүй байх магадлалтай байна” гэв.
Мөн “Чайна Энержи” интернэйшнл компани энэ онд ажиллах хүчний 30 хувийг илгээж, энэ сардаа багтааж Монгол Улсад компани байгуулах шаардлагатай байгаа аж.



Нийтэлсэн огноо2025-07-04