1 PRESIDENT OF MONGOLIA ARRIVES IN THE KYRGYZ REPUBLIC FOR A STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/21      2 MONGOLIAN ROAD NETWORK REACHES 112,000 KILOMETERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/21      3 ANCIENT TOMB UNEARTHED IN SELENGE PROVINCE WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/21      4 NEW TRANSPORT AND LOGISTICS ROUTE TO BE ESTABLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/21      5 THE WORLD’S FIRST NATIONAL PARK ISN’T IN THE US. IT’S IN MONGOLIA WWW.CNN.COM PUBLISHED:2025/07/21      6 MONGOLIAN TEAM WINS SIX MEDALS AT INTERNATIONAL MATHEMATICAL OLYMPIAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/21      7 THE GROUP VVUP (NON-UP) HEATED UP THE NIGHT IN MONGOLIA WWW.MK.CO.KR PUBLISHED:2025/07/21      8 MONGOLIAN PRESIDENT TO PAY STATE VISIT TO KYRGYZSTAN WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/07/18      9 MONGOLIA AND SINGAPORE MARK 55 YEARS OF DIPLOMATIC RELATIONS WITH RECEPTION IN SINGAPORE WWW.INDIPLOMACY.COM  PUBLISHED:2025/07/18      10 PRIME MINISTER ORDERS TO ACCELERATE THERMAL POWER PLANT REPAIRS AND RENOVATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/18      "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БАЙГУУЛСАН ГЭРЭЭ БҮРИЙГ ШАЛГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21     ОРОН СУУЦНЫ ҮНЭ 15.4 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21     МОНГОЛ УЛС КИРГИЗ УЛСТАЙ ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 10 ТӨГРӨГӨӨР ӨСӨЖ 3,615 БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21     БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРЖ, СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН ТУЛ БАТАТГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТ ЭХЛЭХТЭЙ ЗЭРЭГЦЭН "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Г ЦЭГЦЭЛНЭ ГЭХ ЕРӨНХИЙ САЙДЫН МЕССЕЖ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21     ИРАН ГАРАЛТАЙ ШВЕДИЙН АЛДАРТ ДУУЧИН АРАШ МОНГОЛД ИРНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21     ЖИЛ БҮР 41.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭХИЙН ТУЛД 29 ХОРОО, ЗӨВЛӨЛИЙГ ТАТАН БУУЛГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     СУДАЛГАА: МОНГОЛД ГУРВАН ӨРХ ТУТМЫН ХОЁР НЬ ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД АМЬДАРЧ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     ТАНИЛЦ: УИХ-ЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18    

Иран гаралтай Шведийн алдарт дуучин Араш Монголд ирнэ www.montsame.mn

Одоогоос 10 гаруй жилийн өмнө “Broken Angel”, “Pure love”, “Boro Boro”, “Temptation” зэрэг олон хит дуугаараа дэлхийн залуусыг байлдан дагуулж байсан иран гаралтай Шведийн алдарт дуучин Араш Монголд ирэх гэж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж буй “Сонос” хөгжмийн фестивалийн зочин уран бүтээлчээр оролцох юм байна. БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан, Иран, Монголын шилдэг 25 артист ирэх сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаас монгол залууст уран бүтээлээ толилуулах аж.
Фестивалийн гол зочин болох азербайжан үндэстэй, иран гаралт, Шведийн дуучин, бүжигчин, жүжигчин, найруулагч Араш Лабафаже 1977 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ираны Тегеран хотноо мэндэлсэн байдаг. Түүний өвөг эцэг азербайжан үндэстэн байсан бөгөөд Араш ч төрөлх үндсээ байнга мэдэрдгээ онцлох дуртай. Тэрбээр 10 нас хүртлээ эцэг, эхийн хамт Тегеран хотод амьдарч, дараа нь гэр бүлээрээ Европруу цагаачилсан байна. 1980-аад оны сүүлээр тэдний гэр бүл Шведэд шилжин ирж, Араш Лабафаже овгоо Лабаф болгон өөрчилсөн юм.
14 настайдаа урлагийн ертөнцөд хөл тавьсан түүний хувьд энэтхэг болон швед кинонд зориулан хөгжим зохиож, найруулдаг аж. Түүний “Воrо borо” сингл 2004 онд Швед төдийгүй дэлхий дахинаа хамгийн урт хугацааны туршид хит болсон юм. Энэхүү амжилтын дараа түүнийг дэлхийг тойрох аялан тоглолт, Америкийн томоохон хотуудад төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох урилга, Болливудын кино зураг авалт зэрэг тоолж баршгүй ажил угтжээ. 2005 оны гуравдугаар сард Араш анхны бие даасан “Аrash” цомгоо гаргав. Эл цомогт нь Шведийн нэрт реппэр Тимбуктутай болон Ираны дуучин Эби  нартай хамтран дуулсан дуунууд багтсан байна.
Тэрбээр зөвхөн Иран, Шведэд уран бүтээлээ туурвисангүй, Оросын алдартнуудтай хамтарч хэд хэдэн дуу гаргасан юм. Араш цомгийн хуулбараа хэдэн сая ширхгээр хуулбарлан борлуулсан гэдэг. Дуугаа зөвхөн англи хэлээр ч бус дийлэнх шүтэн бишрэгчдээ зориулан фарси /орчин үеийн иранчуудын дийлэнхийн хэл/ хэлээр дуулж чадсан нь жинхэнэ од болоход нь багагүй нөлөө үзүүлжээ. Араш чадварлаг хөгжмийн зохиолч гэдгээрээ мөн алдартай. Тэрбээр 2008 онд Европын хөгжмийн хамгийн том наадам “Евровидение”-д англиар бичсэн “Always” дуугаа сойсон нь гуравт жагсаж байсан юм.



Нийтэлсэн огноо2025-07-21