Ам.долларын ханш 10 төгрөгөөр өсөж 3,615 боллоо www.eagle.mn
Он гарснаас хойш ам.долларын ханш илт чангарсаар энэ сарын эхэн гэхэд 3,605 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 3,584 төгрөгт хүрчээ.
Харин арилжааны банкуудад 3,590 - 3,604 төгрөгийн ханштай байна. Валют арилжааны төвүүдэд 3,605 - 3,615 төгрөгөөр арилжаалагдаж байгаа нь ам.долларын ханш сүүлийн нэг жилийн дотор хамгийн өндөр дүндээ хүрээд байгааг илтгэнэ.
Нийтэлсэн огноо2025-07-21