1 KRISTIE BATTEN: ASIAN BATTERY METALS EYES SCALE-UP OF COPPER-NICKEL DISCOVERY WWW.THEMERCURY.COM.AU PUBLISHED:2025/07/28      2 SPECIAL INVESTIGATION TEAM PROBES MILITARY INTELLIGENCE FOR NORTH KOREA COUP COLLUSION WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2025/07/28      3 TMK STARTS DRILLING SEVENTH GAS PRODUCTION WELL IN MONGOLIA WWW.SMH.COM.AU  PUBLISHED:2025/07/28      4 MEDALS SEIZED AT 55TH IPHO WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/28      5 MONGOLIA'S ANTHEM CLOSES THEIR HOME GRAND SLAM WWW.IJF.ORG PUBLISHED:2025/07/28      6 MONGOLIA REPLACES SINGAPORE AS FIBA 3X3 ASIA HOST WWW.INSIDETHEGAMES.BIZ PUBLISHED:2025/07/28      7 AI WARNING SYSTEM GIFTED TO DJIBOUTI AND MONGOLIA WWW.CITYNEWSSERVICE.CN PUBLISHED:2025/07/28      8 SPECIALIZED HOUSING FINANCE BANK TO BE ESTABLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      9 179 PATENTS GRANTED IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      10 TURNING MORTGAGE BORROWERS INTO CAPTIVE MARKET FOR ONLY 2 COMPANIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/25      ОХУ БЕНЗИНИЙ ЭКСПОРТОД ХОЁР САРЫН ХУГАЦААТАЙ ХОРИГ ТАВИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСНААС ҮҮДЭЖ ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 5.4 ИХ НАЯД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ЕРӨНХИЙЛӨГЧ “АЛТ-3” АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УИХ-ЫН ТОГТООЛД ХЭСЭГЧИЛСЭН ХОРИГ ТАВИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     АРХАНГАЙ, ХӨВСГӨЛ АЙМАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     СЭРГЭЭН ЗАСАХ БОЛОН СУВИЛЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЗАРДЛЫГ НЭМЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     НИЙСЛЭЛИЙН 2025-2026 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 53.7 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ГАДААДЫН ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВАХ ИРГЭН, БАЙГУУЛЛАГА ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     БУРХАД ДАЙТАХ ЦАГААР: ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД WWW.UNREAD.TODAY НИЙТЭЛСЭН:2025/07/25    

ОХУ бензиний экспортод хоёр сарын хугацаатай хориг тавина www.itoim.mn

ОХУ шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулахын тулд бензиний экспортод хоёр сарын турш хязгаарлалт тавихаар төлөвлөж байна хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Одоогоор бензиний экспортод тавьсан хязгаарлалт нь зуучлагчдын маш бага хэсэгт л үйлчилж байгаа бөгөөд томоохон газрын тосны компаниуд гадаадад түлшээ худалдах зөвшөөрөлтэй байгаа. Харин шинэчлэгдсэн хоригоор илүү өргөтгөн хязгаарлах төлөвтэй байна.
“Хоригтой холбоотой бүхий л асуудал шийдэгдсэн бөгөөд найм, есдүгээр сард хэрэгжинэ” гэж нэгэн эх сурвалж ярьжээ. Харин өөр нэг эх сурвалж хоригийг албан ёсоор долоодугаар сарын 28-аас хэрэгжинэ гэж мэдээлжээ.
Энэ удаагийн төлөвлөж буй хориг нь ОХУ-ын тэргүүлдэг Евразийн эдийн засгийн холбооны (Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Орос) орнууд руу нийлүүлж буй түлшинд хамаарахгүй аж. Түүнчлэн, Оростой түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан Монгол зэрэг улсууд ч хоригийн гадна үлдэнэ гэдгийг эх сурвалжууд онцолжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Орос улс дотоодын түлшний хомсдол, үнийн өсөлтийг зохицуулахын тулд бензиний түр хугацааны экспортын хоригийг хэд хэдэн удаа хэрэгжүүлсэн. Шадар сайд Александр Новак энэ сарын эхээр Засгийн газар түлшний зах зээлийг нарийвчлан судалж байгаа бөгөөд нэмэлт арга хэмжээ шаардлагатай эсэхийг тогтоохоор ажиллаж буйг мэдэгдэж байв.
Санкт-Петербургийн түүхий эдийн бирж дээр бензиний бөөний үнэ өнгөрсөн долоо хоногийн эхнээс хойш тасралтгүй өсч байгаа бөгөөд өргөн хэрэглэгддэг АИ 95 төрлийн бензиний үнэ түүхэн дээд хэмжээ буюу тонн тутамд 76,293 рубль (ойролцоогоор 962.69 ам.доллар) хүрээд байна.
Орос улс жилд 40 сая тонноос дээш хэмжээний бензин үйлдвэрлэдэг. 2025 оны эхний таван сард Оросын бензиний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 25 хувиар өсч, 2.51 сая тоннд хүрсэн байна.
BY Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-07-28