Гадаадын иргэнийг хүлээн авах иргэн, байгууллага дараах баримт бичгийг бүрдүүлнэ www.gogo.mn
Гадаадын иргэнд виз болон визийн зөвшөөрөл олгохтой холбогдуулан тухайн иргэний Монгол Улсад байрлах хаягийг нотлох баримтыг дараах хэлбэрээр бүрдүүлж холбогдох байгууллагад ирүүлэхийг албаны эх сурвалж анхаарууллаа. Үүнд:
Зочид буудал, амралт, кемп, дэн буудалд байрлах бол захиалгын баталгаажуулалтын хуудас болон төлбөр төлсөн баримт;
Хувь иргэн байрлах орон байраар хангаж буй тохиолдолд хаягийн баталгаажуулалтын захидал, иргэний үнэмлэхийн хуулбар /гадаадын иргэний паспортын хуулбар/, мөн тухайн хаягийн нотлох баримт бичиг (үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түрээсийн гэрээ гэх мэт);
Аялал жуулчлалын байгууллагаар дамжин ирж буй тохиолдолд аяллын маршрут, буудаллах болон отоглох цэгийн хаяг, байршлын мэдээллийг албан бичгээр;
Хөдөө орон нутагт ажиллах гадаадын иргэдийн хувьд уригч байгууллага байрлах газрын дэлгэрэнгүй мэдээлэл (ажилчдын байр, кемпийн байршил, гэр, контейнерын дугаар гэх мэт)-ийг албан бичгээр тусган ирүүлэх.
Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй хүсэлт ирүүлсэн, эсвэл хуурамч хаягийн бүртгэл ашигласан тохиолдолд виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзах, цуцлах аж.
Нийтэлсэн огноо2025-07-25