1 CONSOLIDATING PARLIAMENTARY DEMOCRACY IN MONGOLIA WWW.VERFASSUNGSBLOG.DE  PUBLISHED:2025/07/29      2 MONGOLIA’S NEW CHALLENGE: ILLEGAL DRUGS WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/07/29      3 PRESIDENT OF MONGOLIA PARTIALLY VETOES PARLIAMENTARY RESOLUTION ON THE IMPLEMENTATION OF “GOLD-3” NATIONAL CAMPAIGN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/29      4 BUS RAPID TRANSIT PROJECT TO ACCELERATE TRAFFIC BY 10-20 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/29      5 NEW CHOIR-MANDALGOBI-ARVAIKHEER HIGHWAY TO SHORTEN CARGO ROUTES BY UP TO 400 KM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/29      6 BATTUSHIG BATBOLD ON MONGOLIA’S OLYMPIC RISE AND GLOBAL AMBITIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/29      7 A CENTURY OF PROGRESS: MONGOLIA’S ROAD TRANSPORT SECTOR TURNS 100 WWW.IRU.ORG PUBLISHED:2025/07/29      8 KRISTIE BATTEN: ASIAN BATTERY METALS EYES SCALE-UP OF COPPER-NICKEL DISCOVERY WWW.THEMERCURY.COM.AU PUBLISHED:2025/07/28      9 SPECIAL INVESTIGATION TEAM PROBES MILITARY INTELLIGENCE FOR NORTH KOREA COUP COLLUSION WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2025/07/28      10 TMK STARTS DRILLING SEVENTH GAS PRODUCTION WELL IN MONGOLIA WWW.SMH.COM.AU  PUBLISHED:2025/07/28      МӨРӨН НИСЭХ БУУДАЛ АНХ УДАА ОЛОН УЛСЫН НИСЛЭГ ХҮЛЭЭН АВЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/29     ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР БЭЭЖИН ХОТЫН ДАРГА ИН ЮНТАЙ УУЛЗАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/29     ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХӨРӨНГӨ АВАХААР БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/29     БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС НАС БАРАХ ТОХИОЛДОЛ 60 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/29     АГРО ОЙН АЖ АХУЙН ТАЛБАЙД ТӨРӨЛ БҮРИЙН НАРИЙН НОГООГ СОЛОНГОС ҮРСЭЛГЭЭГЭЭР ТУРШИЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/29     “НОГООН ХЭРЭМ” МОД ҮРЖҮҮЛГИЙН ТАЛБАЙД ШИЛМҮҮСТ МОДНЫ ХҮЛЭМЖИЙН ҮРЖҮҮЛГИЙН ТЕХНОЛОГИЙГ ТУРШИЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/29     СУРВАЛЖЛАГА: УРТ ЦАГААНЫ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ 44 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/29     ОХУ БЕНЗИНИЙ ЭКСПОРТОД ХОЁР САРЫН ХУГАЦААТАЙ ХОРИГ ТАВИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСНААС ҮҮДЭЖ ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 5.4 ИХ НАЯД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ЕРӨНХИЙЛӨГЧ “АЛТ-3” АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УИХ-ЫН ТОГТООЛД ХЭСЭГЧИЛСЭН ХОРИГ ТАВИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28    

Сурвалжлага: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг 44 тэрбумаар тохижуулж байна www.news.mn

"Урт цагаан" худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж тухайн оны есдүгээр сард цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг эхлүүлсэн. Тэгвэл цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дуусч энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийх байсан ч ажил нь бүрэн дуусаагүй байгаа ажээ. Бид бүтээн байгуулалтын нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.
Иргэдийн хэлж заншсанаар Урт цагааны үйлчилгээний барилгыг нурааж, оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байв. Тохижилтын ажил бүрэн дуусаагүй ч, 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа ажээ. Тухайлбал, дугуйн зам, зүлэгжүүлэлт зэргийг тохижуулжээ. Граж, усан оргилуур, задгай театр гэх мэт зарим ажлууд дуусаагүй байсан юм. Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг энэ сарын 7-нд нээнэ гэх яриа гарсан сургаар иргэд үзэхээр ирсэн байв. Тэдний нэг Т.Ананд. Т.Ананд хүү ээжтэйгээ Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнд тоглохоор ирсэн ч нээгдээгүй байсан учир сэтгэл гонсгор зогсоно. Урт цагааны цэцэрлэг хүрээлэнг энэ сарын 7-ны өдөр нээнэ гэх яриаг сонсоод хичээл сургууль эхлэхээс өмнө очиж үзье гэж ирсэн нь энэ байв. Энэ мэтчилэн тус цэцэрлэгт хүрээлэнг үзэхээр ирсэн олон хүмүүс нээгдээгүй учир буцаж байлаа.
Тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор дөрвөн блок бүхий 196 машины далд граж нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй байх гэнэ. Мөн нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлэх аж. Барилгын хувьд дотроо худалдаа эрхлэх талбай, жуулчдад зориулсан мэдээллийн төв байна гэж албаныхан мэдээлж байсан юм.
Уг тохижилтод нийт 44 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн.
Нийслэлчүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хуруу дарам цөөн. Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэг хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс өөр олон хүн очих газар хомс. Шинэ зүйлийг хуруу даран хүлээж буй иргэдийн хувьд Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн олны анхаарлын төвд байна.
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн нь 1.3 га талбайг хамрах аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас долдугаар сарын 5-ны өдөр цэцэрлэгт хүрээлэнг бүрэн нээнэ гэж мэдэгдсэн боловч тохижилтын ажил үргэлжилсээр байгаа юм. Харин ирэх наймдугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг гүйцэтгэгч байгууллагын инженер хэллээ.
Нийслэлийн өмчийн гуравдугаар байр байсан буюу олны нэрлэн заншсанаар Урт цагаан нь 1958 онд хоршоологчдын хөрөнгөөр баригдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн ахуй үйлчилгээний төв байсан. Тус төв нийт 8000 м2 талбайд 30 иргэн нийслэлтэй гэрээ байгуулан 200 гаруй иргэнд дамнан түрээсэлдэг байв. Урт цагаан нийслэлийн өмчит гуравдугаар байрыг 1958 оноос хойш засвар хийгээгүй аж. Энэ нь нэг талаараа хотын өнгө үзэмжид шууд нөлөөлж байсан учир иргэд буулгаж цэцэрлэгт хүрээлэн барихыг олноор дэмжсэн юм.
Урт цагааны суурин дээр одоо баригдаж буй үйлчилгээний төв нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх аж. Нэгдсэн гараашны нийт талбай 7484 метр квадрат байхаар төлөвлөсөн байна.
"Бодь пропертийз" ХХК инженер: Энхтөр 
-“Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил үргэлжилж байна. Уг нь аравдугаар сард хүлээлгэж өгөх гэрээтэй. Гэхдээ наймдугаар сарын 1 гэхэд цэцэрлэгт хүрээлэнг нээх зорилготойгоор амрах чөлөөгүй ажиллаж байна.
Одоогийн байдлаар 400 гаруй бутлаг мод,  цэцэг, дөрвөн улирлын зүлэг, өвөл зуны улиралд гулгадаггүй зам хийсэн.
Иргэд олон нийтийг хашлага давж хүрээлэн рүү оруулахгүй байх үүднээс арга хэмжээ авч байгаа. Зарим иргэд нээгдсэн гэх ойлголтоор удаа дараагийн нэвтрэх үйлдэл хийсэн.  Ажилчид шаардлага тавьж гаргаж байгаа. Энэ нь нэг талаараа асуудал үүсгэх болсон” гэлээ.
Харин Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэн С.Дулам ажилдаа явах замдаа Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг ажлыг "шалгалдаг" гэнэ.
“Хэзээ мөдгүй нурах гэж байгаа хуучны байшин эвгүй байсан. Урсгал засвар хийж болдоггүй юм болов уу гэж боддог байлаа. Хуучин байшин харагдаж байснаас цэцэрлэгт хүрээлэн барьж амрах газартай болгохыг би иргэн хүнийхээ хувьд дэмжсэн. Нээлтээ хийлээ гэж гадуур яриад байсан ч нээгдээгүй л байна. Хэдэн залуучууд ажиллаж байх шиг харагддаг. Энэ цэцэрлэгт хүрээлэнг 44 тэрбум төгрөгөөр барьж байгаа юм билээ.
Манай энэ хавьд иргэд чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй болохоор өндөр өртгөөр бүтэж байгаа учир иргэдэд зориулсан цогц бүтээн байгуулалт болох байх гэсэн  хүлээлттэй байна.
Урт цагааны бүтээн байгуулалтад зарцуулж байгаа төсвөөр жижиг үйлдвэр барих боломжтой. Тиймээс хүртээмжтэй иргэдийн тав тухыг хангасан гоё бүтээн байгуулалт хийгээсэй. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил явагдаж байна гээд явган хүн явах зайгүй болсон. Автомашинд дайруулахгүйн тулд замын нөгөө талаар алхаж байна. Хурдан  ашиглалтад орвол энэ цэцэрлэгт хүрээлэнд олон гэр бүл  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ” гэлээ.
А.ТАМИР



Нийтэлсэн огноо2025-07-29