Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна www.montsame.mn
Ерөнхий сайд Г.Занданшатар Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцав.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй тус төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн. Төслийн хүрээнд нийт 54.18 км урттай зам тавьж ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барих бөгөөд 27 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг зам ашиглалтад орсноор Шаргалжуут рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин өснө гэх тооцоолол гарсан. Төслийн үр дүнд орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлэх аж.
Төслийн гүйцэтгэгчээр Бридж бюлдинг ХХК, Их богд зам ХХК, Их харгуйн зам ХХК тус тус ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-08-08