1 TMK ENERGY STRIKES THICK COAL IN LATEST MONGOLIA GAS PILOT WELL WWW.SMH.COM.AU PUBLISHED:2025/08/08      2 MONGOLIA AND WLGA DISCUSS CURRENT STATE OF GAS FUEL SECTOR IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/08      3 102 KM OF FLOOD PROTECTION EMBANKMENTS AND FOUR RESERVOIRS TO BE BUILT IN 22 LOCATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/08      4 FEASIBILITY STUDY COMPLETED FOR SLUDGE PROCESSING PLANT PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/08      5 TOURISM IN ULAANBAATAR SET TO FLOURISH WITH NEW TRAMWAY FOR EASIER ACCESS WWW. PUBLISHED:2025/08/08      6 TOP CHINESE MINER'S PRICE RISE FUELS MINE-MOUTH THERMAL COAL SENTIMENT WWW.SXCOAL.COM PUBLISHED:2025/08/08      7 CHALLENGES FACED BY THE LEATHER INDUSTRY IN MONGOLIA, CA WWW.UNDP.ORG PUBLISHED:2025/08/08      8 OVER 60% OF CITIZENS DISSATISFIED WITH PUBLIC SERVICES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/07      9 MONGOLIA EXPORTS GOODS TO 68 COUNTRIES WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/07      10 CHINA-AIDED PROJECTS BRING BENEFITS TO PEOPLE IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/07      БАЯНХОНГОР-ШАРГАЛЖУУТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/08     УЛААНБААТАРЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ САЛБАР ТӨМӨР ЗАМЫГ ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ТАВЬЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/08     ОХУ-ЫН ТАЛААС МАНАЙД ТОГТМОЛ НИСЛЭГЭЭ СЭРГЭЭХ САНАЛЫГ ДАХИН ТАВЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/08     Г.АМАРТҮВШИН: ТӨК-УУДЫН ЗАРДЛЫГ 5-7 ХУВИЙГ ТАНАХАД Л ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ӨГӨӨЖ БАРАГ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/08     ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГСӨН ИРГЭДИЙН ТОО 128,867 БОЛЛОО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/08/08     НИЙСЛЭЛИЙН 22 БАЙРШИЛД 102 КМ УРТ ДАЛАН, ДӨРВӨН БАЙРШИЛД ХӨВ ЦӨӨРӨМ ШИНЭЭР БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/08     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ МОНГОЛООС АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/08     Н.ТАВИНБЭХ: ЭНЭ ӨВӨЛ НИЙСЛЭЛИЙН ДУЛААН, ЦАХИЛГААН ТАСАЛДАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/07     “УРТ ЦАГААН” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАЛД ЗОГСООЛ БАРИХ АЖЛЫН ЯВЦ 90 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/07     ДЦС-5 ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТЫН БОГИНО ЖАГСААЛТАД ОРСОН 2 ОРОЛЦОГЧ ТӨСЛИЙН САНАЛАА ИРҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/06    

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна www.eagle.mn

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил өнгөрсөн 04 дүгээр сарын 25-нд эхэлж, өнөөдрийн байдлаар далангийн ажил 58, гүүрийн бүтээц 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар замын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төмөр замчидтай уулзлаа.
Замын бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд оролцож, 400 гаруй ажлын байр бий болгожээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 87.2, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 км үргэлжилнэ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэл орчмын томоохон ачааны терминалууд руу жилд тээвэрлэх 20 сая тн хүртэлх ачааг шинээр барих Тээвэр логистикийн төв рүү шилжүүлэх төлөвлөлттэй. Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр хоногт 144 минут замын хөдөлгөөн хаадгийг багасган 20-30 минут болгож, түгжрэлийг бууруулах боломжтой.
Төмөр замыг ашиглалтад оруулсан эхний жилээс 3.5 сая, цаашлаад жилд 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцсон. Энгийнээр илэрхийлбэл, хоногт дунджаар 316-1800 орчим том оврын автомашин Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцохгүй, хотын дундуур аюултай ачаа дамжин өнгөрдөггүй болох юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар салбар төмөр замын ажилд тулгарч буй зарим бэрхшээлийг шинээр барихаар төлөвлөсөн нийслэлийн дагуул хотуудын төлөвлөлттэй уяж, цогцоор нь хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.
Ийм замтай болсноор аюултай ачааг Улаанбаатар хотын дундуур тээвэрлэхээ болино. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замыг төлөвлөсний дагуу энэ оны 10-р сард, ажил саатахгүй бол хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа төмөр замчид хэллээ.



Нийтэлсэн огноо2025-08-08