1 BORDER GUARDS ACTIVELY PARTICIPATING IN CONSERVATION WWW.MONGOLIA.PANDA.ORG PUBLISHED:2025/08/14      2 “CHINGGIS KHAN MISSION”: THAI CORPORATIONS FORGE NEW PARTNERSHIPS IN MONGOLIA WWW.NATIONTHAILAND.COM  PUBLISHED:2025/08/14      3 EARLY CHILDHOOD DEVELOPMENT CENTER TO BE OPENED IN MONGOLIA WITH SUPPORT OF UNICEF AND UK EMBASSY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/14      4 CABINET CONSIDERS LOAN AGREEMENT DRAFT FOR NATIONAL CARDIOVASCULAR CENTER PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/14      5 MONGOLIA CHANGES DIRECTION TO BAN ALL FORMS OF GAMBLING WWW.SBCNEWS.CO.UK  PUBLISHED:2025/08/14      6 STATE GREAT KHURAL ENDORSES CREDIT RATINGS TO IMPROVE CITIZENS’ FINANCIAL PLANNING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/13      7 MNT 14.1 BILLION TO BE SPENT ON MILK SUPPLY INCENTIVES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/13      8 ICFG LIMITED EXPANDS INTO MONGOLIAN LIFE INSURANCE MARKET WITH STRATEGIC PARTNERSHIP WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2025/08/13      9 JADE GAS ACHIEVES FIRST GAS FLOW AT RED LAKE PRODUCTION WELL IN MONGOLIA WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/08/13      10 NAJIB COMEBACK WOULD BE ‘INSANE’, MURDERED MONGOLIAN’S FATHER SAYS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2025/08/13      УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ЭМДС-Д 240 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ҮҮССЭНИЙГ ХЯНАН ШАЛГАЖ, ЗАРЦУУЛАЛТЫГ ИЛ ТОД БОЛГОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     "ГОЛОМТ"-ЫН Д.БАЯСГАЛАНГИЙН БАРЬСАН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭВДРЭЛТЭЙ БАЙГАА ТУЛ НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ АТГ-Т ӨГЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК САРЫН ХУГАЦААНД 1.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     Б.ЖАВХЛАН: ДАЛАНЗАДГАД ХОТОД 50 МВТ ДЦС БАРИГДСАНААР ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БИЙ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ОЮУТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫН АШИГЛАЛТЫН ТАЛААР ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГААР О.БАТНАЙРАМДАЛЫГ СОНГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛД ӨГСӨН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САНАЛЫГ ДАХИН НЯГТЛАХЫГ ДААЛГАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО 68.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     "TMK ENERGY" БОЛОН БЭЭЖИНД ТӨВТЭЙ "J-ENERGY" КОМПАНИУД ХАМТРАН МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН ХИЙН ТӨСЛИЙГ ЯАРАВЧЛУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13    

“Эрдэнэс Тавантолгой” ХК сарын хугацаанд 1.4 сая тонн нүүрс борлуулжээ www.eagle.mn

Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д энэ сарын 9-нд гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж байна. Тус баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан, ажиллаж буй юм.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн энэ хугацаанд авч хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар ээлжит хуралдааны үеэр танилцуулав.
Тэрбээр мэдээлэлдээ, “Энэ оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийнх нь амжилтгүй болж,  20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс зарсан. Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ долоодугаар сарын эхээр өсөж тонн нь 700 юаниас 1000 юань болж өссөн. Биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар долоодугаар сараас наймдугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд 23 удаагийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс борлуулаад байна. Нүүрсний экспорт оны эхнээс буурсаар зургаадугаар сард 132.8 мянган тоннд хүрсэн бол өнгөрсөн долоодугаар сард 268.7 мянган тонн болж хоёр дахин нэмэгдсэн. Түүнчлэн энэ оны зургаадугаар сард “Эрдэнэс Тавантолгой”-н дансанд 90 сая ам.доллар орсон бол долоо болон наймдугаар сарын эхний 10 хоногт нийт 210 сая ам.доллар орж, валютын нөөцийг нэмсэн” гэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж буй тус баг нүүрс тээвэр болон зарим төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлж, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг, техникийн ажлын хэсэг ажиллаж байна. Мөн компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах, үр ашгийг нэмэх зорилгоор эхний ээлжид худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргийн давхардлыг арилгаж, бусдыг нь арилгах бэлтгэл ажлыг хангаад байна. Түүнчлэн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаа аж.



Нийтэлсэн огноо2025-08-14