1 STATE GREAT KHURAL ENDORSES CREDIT RATINGS TO IMPROVE CITIZENS’ FINANCIAL PLANNING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/13      2 MNT 14.1 BILLION TO BE SPENT ON MILK SUPPLY INCENTIVES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/13      3 ICFG LIMITED EXPANDS INTO MONGOLIAN LIFE INSURANCE MARKET WITH STRATEGIC PARTNERSHIP WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2025/08/13      4 JADE GAS ACHIEVES FIRST GAS FLOW AT RED LAKE PRODUCTION WELL IN MONGOLIA WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/08/13      5 NAJIB COMEBACK WOULD BE ‘INSANE’, MURDERED MONGOLIAN’S FATHER SAYS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2025/08/13      6 STATE GREAT KHURAL BANS ALL PAID PREDICTION, BETTING, AND ONLINE GAMBLING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/13      7 MONGOLIA'S FOREIGN TRADE FALLS 9.2 PCT IN SEVEN MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/13      8 DIVORCE AND DEPRESSION: MONGOLIA’S NEW SOCIAL DILEMMA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/08/12      9 URBAN TRANSFORMATION: 3,157 LAND UNITS CLEARED CITYWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/12      10 TOTAL FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 14.2 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/12      ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛД ӨГСӨН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САНАЛЫГ ДАХИН НЯГТЛАХЫГ ДААЛГАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО 68.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     "TMK ENERGY" БОЛОН БЭЭЖИНД ТӨВТЭЙ "J-ENERGY" КОМПАНИУД ХАМТРАН МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН ХИЙН ТӨСЛИЙГ ЯАРАВЧЛУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ 102623 ИРГЭН САНАЛАА ӨГЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТУЛГУУР БАГАНУУДЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС СУУРИЛУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 16.4 ХУВИАР БУУРСАН БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     ФРЭЙНЧАЙС БОЛОМЖ (FRANCHISE OPPORTUNITIES) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/08/12     ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 14.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12     МОНГОЛД НУУЦ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БНСУ-ЫН ХОЁР ТАГНУУЛЫГ "ЭХ ОРНООСОО УРВАСАН" ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛЛАХААР ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/12    

Нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсжээ www.eagle.mn

Улаанбаатар хот нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлт хийсний үр дүнд нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөөр байна. 2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 81.9 сая, нийтийн тээврийн нийт орлого 18.1 тэрбум төгрөг байсан. 2025 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 91.2 сая, нийтийн тээврийн нийт орлого 30.3 тэрбум төгрөг болж өслөө.
Энэхүү 2025 оны эхний долоон сарын байдлыг 2024 оны эхний долоон сартай харьцуулахад нийтийн тээврээр зорчих хүмүүсийн тоо 9.2 саяар буюу 11.3 хувиар, нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өссөн нь нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлттэй салшгүй холбоотой.
Улаанбаатар хотоос нийтийн тээврийн салбарт 600 автобусыг шинээр оруулж ирж парк шинэчлэлтийг эхлүүлж байсан бол үүнээс хойш жолоочийн цалинг 1000 ам.долларт хүргэсэн. Автобусанд ухаалаг дэлгэц, үнэгүй интернэт суурилуулж, мэдээ мэдээллийг нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд түгээдэг болсон. Нийтийн тээврийн салбарт олон төрөлт төлбөрийн системийг нэвтрүүлж, иргэд банкны картаараа ч нийтийн тээвэрт үйлчлүүлэх хялбар хэрэглээг бий болгосон. Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт борлуулах болон цэнэглэгч киоск төхөөрөмж байршуулсан. Мөн хууль, эрх зүйн хувьд нийтийн тээврийн салбарт үе шаттай шинэчлэлтүүдийг хийсэн. Тухайлбал, өнгөрсөн хавар нийслэл хот “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн.
Түүнчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг анх удаа тусгаж өгсөн. Ингэснээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, 2024 онд гэхэд 31 угсраа автобус, 2025 онд 10 том оврын автобусыг сангийн хөрөнгөөр худалдан авч, үйлчилгээнд явуулж байгаа юм. Энэ мэтчилэн нийтийн тээврийн салбарт үе шаттай шинэчлэлт хийж, үйлчилгээг сайжруулснаар нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо, нийтийн тээврийн орлого нэмэгджээ

 



Нийтэлсэн огноо2025-08-13