"TMK Energy" болон Бээжинд төвтэй "J-Energy" компаниуд хамтран Монголын нүүрсний давхаргын хийн төслийг яаравчлуулна www.eguur.mn
Өмнөговьд зургаан цооногоос байгалийн хий олборлож буй “TMK Energy” компани энэ оны нэгдүгээр сард хийн нийт үйлдвэрлэлээ сарын дотор 300 хувиар нэмэгдүүлсэн. Монголын өмнөд хэсэгт орших Гурвантэс XXXV нүүрсний давхаргын метан (CSG) хийн төсөл өмнөх бүх амжилтаа эвдэн, түүхэн дээд хэмжээний хийг олборлосон талаараа ийн зарлаж байсан юм.
TMK Energy Limited компани нь Бээжинд төвтэй эрчим хүчний зөвлөх үйлчилгээ үзүүлэгч J-Energy компанитай стратегийн түншлэл байгуулж, Монголын Гурвантэс нүүрсний давхаргын хийн төслийг түргэсгэхээр болжээ.
Энэхүү гэрээний хүрээнд J-Energy нь геологи, инженерчлэл, төсөл хөгжүүлэлтэд мэргэжлийн туслалцаа үзүүлэхээс гадна үйл ажиллагаа болон логистикийн дэмжлэг, ялангуяа Хятадаас тоног төхөөрөмж худалдан авах тал дээр дэмжлэг үзүүлэх аж. Тэд мөн санхүүгийн болон төслийн түншүүдийг холбох, хөрөнгө оруулалт татах ажилд оролцоно.
"J-Energy" компанийг өмнө нь "Shell China" компанид ажиллаж байсан мэргэжилтнүүд байгуулсан бөгөөд ASX-д бүртгэлтэй Sino Gas & Energy Holdings, "ROC Oil Company" зэрэг компанитай хамтарч байсан туршлагатай аж.
Түншлэлд мөн үйл ажиллагааны болон логистикийн дэмжлэг багтана. Энэ хүрээнд J-Energy нь өөрийн харилцаа холбоог ашиглан Хятадаас тоног төхөөрөмж болон үйлчилгээг худалдан авах боломжийг бүрдүүлнэ гэжээ. Төслийн талбай нь Шивээ Хүрэнгийн хилийн боомтоос 50 км хүрэхгүй зайтай юм.
"TMK Energy" компанийн гүйцэтгэх захирал Дугал Фергюсон хэлэхдээ,
Стратегийн чухал байршил дахь энэ төсөлд тоног төхөөрөмжийг хурдан ханган нийлүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Мөн J-Energy нь санхүүгийн болон төслийн боломжит түншүүдийг олж, холбох үүрэгтэй. Хөрөнгө оруулалт амжилттай татагдвал тэд бэлнээр эсвэл хувьцаагаар урамшуулал авна. Ингэснээр Гурвантис XXXV төслийг ахиулах арилжааны боломжууд нээгдэнэ. “J-Energy"-тэй байгуулсан энэ хэлцэл бол бид үнэлгээний шатнаас талбайн судалгаа руу шилжиж, төслийн түншүүдийг татах үйл явцыг эхлүүлэх үед чухал түншлэл. J-Energy-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Жяо Бо болон түүний баг нь TMK-д Хятадын өргөн зах зээлд нэвтрэхэд туслах туршлага, нэр хүндтэй бөгөөд төслийг хэрэгжүүлэх явцад техникийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чадвартай" хэмээн хэлжээ.
J-Energy-ийн багт 30 гаруй бүтэн цагийн ажилтан болон 60 орчим хагас цагийн техникийн мэргэжилтнүүд багтдаг бөгөөд тэд CNPC, Sinopec, CNOOC зэрэг Хятадын томоохон эрчим хүчний компаниуд багтдаг байна.
Энэ стратегийн хамтын ажиллагаа нь Монголын нүүрсний давхаргын хийн салбарт чухал байр суурь эзэлж буй Гурвантэс XXXV төслийг бүрэн ашиглах, хөгжүүлэлтийг эрчимжүүлэхэд TMK-ийн хувьд чухал, шийдвэрлэх шат болно гэж үзэж буй.
Эх сурвалж: Sydney Morning Herald
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-08-13