1 PRESIDENT OF MONGOLIA U. KHURELSUKH RECEIVED BY PRESIDENT OF CHINA XI JINPING WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2025/09/01      2 TSOGTGEREL ODON ELECTED CHAIRMAN OF DEMOCRATIC PARTY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/01      3 FAMILY MEMBERS OF JAPANESE WHO DIED IN MONGOLIA AFTER WWII APPEAL FOR PEACE WWW.NHK.OR.JP PUBLISHED:2025/09/01      4 PRESIDENT U.KHURELSUKH TO ATTEND SCO HEADS OF STATE MEETING AS OBSERVER WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/31      5 MINING SECTOR REQUESTS EXTENSION ON NEW ROYALTY CALCULATION METHOD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/31      6 MONGOLIA TO SUPPLY MORE TEXTILES, CASHMERE, AND MEAT TO EAEU COUNTRIES WWW.AKCHABAR.KG  PUBLISHED:2025/08/31      7 I PLAN TRIPS TO MONGOLIA FOR A LIVING—AND THIS IS THE CULTURAL EVENT YOU CAN'T MISS WWW.YAHOO.COM PUBLISHED:2025/08/31      8 GOVERNOR-GENERAL OF THE COMMONWEALTH OF AUSTRALIA THE HONOURABLE SAMANTHA MOSTYN TO PAY A STATE VISIT TO MONGOLIA WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2025/08/29      9 MONGOLIA, SOUTH KOREA TO OPEN JOINT RARE METALS RESEARCH CENTER WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/29      10 MONGOLIAN MINING CORPORATION ANNOUNCES 2025 INTERIM RESULTS WWW.STOCKTITAN.NET  PUBLISHED:2025/08/29      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН УГТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/01     АРДЧИЛСАН НАМЫН ДАРГААР О.ЦОГТГЭРЭЛИЙГ СОНГОЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/01     THE DIPLOMAT: МОНГОЛ УЛС ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДТАЙ ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/01     ЯПОНЫ ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС УДАА ДАРАА ХУЛГАЙ ХИЙСЭН МОНГОЛ ЗАЛУУГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/01     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД АЖИГЛАГЧААР ОРОЛЦОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/31     Ш.АЛТАНТУЯАГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ДАХИН МӨРДӨН ШАЛГАЛТ ЯВУУЛАХ ХҮСЭЛТИЙГ МАЛАЙЗЫН ШҮҮХЭД ГАРГАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/31     ТАВАНТОЛГОЙ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИГДВАЛ ОЮУ ТОЛГОЙ 2028 ОНООС ДОТООДООС ЭРЧИМ ХҮЧ ХУДАЛДАН АВНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/31     АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН АМБАН ЗАХИРАГЧ МОНГОЛД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/29     ЗАСГИЙН ГАЗРААС 13 ХӨГЖЛИЙН ТӨСӨЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/29     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЯПОНЫ ТҮРЭМГИЙЛЛИЙГ ЯЛСНЫ 80 ЖИЛИЙН ОЙД ОРОЛЦОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/29    

The Diplomat: Монгол Улс Зүүн Өмнөд Азийн орнуудтай гуравдагч хөршийн харилцаагаа өргөжүүлж байна www.itoim.mn

Монгол Улс АСЕАН болон түүний гишүүн орнуудтай харилцаагаа идэвхжүүлж, худалдаагаа төрөлжүүлэх зорилт тавьж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын Зүүн Өмнөд Азийн бүс нутаг руу чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа тогтмол нэмэгдэж ирсэн. Монгол УлсТайланд, Вьетнам, Лаос, Сингапур зэрэг улсыг эдийн засгийн шинэ боломжийн чиглэл хэмээн харж байгаа юм. Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн өсөлтийн төлөв болон хоёр талын сайн харилцаа нь Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж чадна.
Тайланд, Вьетнам, Сингапур зэрэг орнууд бүс нутгийн томоохон эдийн засаг, санхүүгийн төвүүд юм. McKinsey & Company-ийн мэдээлснээр хэдий тарифын хүндрэл байсан ч Тайланд сүүлийн 13 улиралд хамгийн өндөр экспортын өсөлтөө үзүүлжээ. Монголын Засгийн газар экспорт-импортын шинэ боломж бий болгохын тулд “гуравдагч хөршийн” дипломат бодлогын хүрээнд эдгээр улсуудтай идэвхтэй хамтран ажиллаж, салбар төвтэй хамтын ажиллагаа зэрэг уламжлалт бус механизмыг ашиглаж байна.
Монгол Улсын Зүүн Өмнөд Азийн эдийн засгуудтай харилцаагаа өргөжүүлэх зорилт шинэ зүйл байгаагүй. Учир нь 2005 онд Монгол Улс АСЕАН-ы Энх тайван, хамтын ажиллагааны гэрээнд нэгдсэн билээ.
2025 оны гуравдугаар сард Д.Энхтайван Монгол Улсаас АСЕАН-д суух Элчин сайдаар томилогдсон. Энэ албан тушаал өмнөх Элчин сайд 2017 онд ажлаа өгснөөс хойш хоосон байсаар иржээ. Тэрээр Монгол Улс АСЕАН-ы эдийн засгийн хамтын нийгэмлэгийг дэмжиж, АСЕАН болон түүний гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр эрмэлзэж буйгаа илэрхийлж, Монгол Улс “АСЕАН-ы салбарын яриа хэлэлцээний түнш” болох зорилго тавьж буйгаа мэдэгдсэн.
Монгол Улс “гуравдагч хөршийн” гадаад бодлогын зарчмын дагуу хөрш орнуудаас цаашхи бүс нутгуудтай худалдаа тогтоох нь онцгой ач холбогдолтой. Тарифын хүндрэлтэй үед энэ нь бүр ч чухалд тооцогдоно. АСЕАН-тай салбарын түнш болох нь хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж өгөх бөгөөд уул уурхайгаас хэт хамааралтай Монголын эдийн засагт Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх нь ашигтай.
2025 оны тавдугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонезид айлчлах үеэрээ АСЕАН-ы төв байрнаа зочилж, Монгол Улс АСЕАН, Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Као Ким Хөрн “АСЕАН Монгол Улстай хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд хамтарсан судалгаа, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн” гэж байв.
Монгол Улс зөвхөн АСЕАН-ы хүрээнд бус Тайланд, Вьетнам, Лаос, Сингапур зэрэг улстай хоёр талын эдийн засгийн харилцаагаа ч бэхжүүлж байна.
2024 онд Монгол, Тайланд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо тэмдэглэж, хоёр улсын тодорхой салбарын худалдааг шууд дэмжих механизм бий болгохоор тохиролцсон.
Монгол-Тайландын худалдаа тогтмол өсөж байгаа бөгөөд 2024 оны 1–9-р сарын хооронд хоёр талын худалдаа 355.43 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 45.22 хувиар өссөн байна. Хоёр улсын хамтын ажиллагааны 2022–2027 оны таван жилийн төлөвлөгөөнд худалдааг 2027 он гэхэд 100 сая ам.долларт хүргэхээр тусгажээ.
2024 он мөн Монгол, Вьетнамын харилцаанд чухал жил болж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэсэн. Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам төрийн айлчлалаар Улаанбаатарт хүрэлцэн ирсэн нь хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргасан.
Түүхэн талаасаа Вьетнам бол Монголтой дипломат харилцаа тогтоосон анхны Зүүн Өмнөд Азийн улс юм. Улаанбаатар, Ханой хоёрын эдийн засгийн харилцаа тогтмол өсөж, хоёр талын худалдааны эргэлт 2017 онд 41.5 сая ам.доллар байснаас 2023 онд 132 сая ам.долларт хүрч, гурав дахин нэмэгджээ. Энэ тоо цаашид ч өсөх төлөвтэй байна.
2025 оны наймдугаар сард Лаосын Гадаад харилцааны сайд Тхонгсаванг Фомвихан Монголд албан ёсны айлчлал хийж, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн солилцооны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон. Энэ айлчлалын ач холбогдол хоёр талын хүрээнээс давсан. Учир нь Лаос энэ жил Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга (FEALAC)-ыг даргалж байгаа билээ.
Мөн нэгэн том ололт бол 2025 оны арваннэгдүгээр сараас эхлэн Сингапур–Монголын хооронд шууд нислэг үйлдэхээр болсон явдал юм. Сингапур нь Монголын уул уурхайн салбарт чухал хөрөнгө оруулагч хэвээр байна.
Монгол Улс Зүүн Өмнөд Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлж буй нь “гуравдагч хөршийн” бодлогынх нь чухал алхам юм. Нэг цул болгон авч үзвэл АСЕАН нь 4.1 их наяд ам.долларын ДНБ-тэй дэлхийн хамгийн том эдийн засгийн блокуудын нэг. Зүүн Өмнөд Азийн хүчирхэг түншүүдтэй болох нь Монгол Улсын хөгжилд бүхэлд нь эергээр нөлөөлнө.
Монгол Улс Зүүн Өмнөд Азийн эдийн засгуудтай хамтын ажиллагааны олон талт механизм эрэлхийлж байна. Тайланд, Вьетнам, Лаос, Сингапур зэрэг улстай холбоогоо өргөжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, дижитал шилжилт зэрэг уламжлалт бус асуудлыг шийдвэрлэх боломжийг нээж өгч байгаа бөгөөд Монгол Улс АСЕАН-тай илүү гүнзгий түншлэл тогтоох зорилтоо үргэлжлүүлсээр байна.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-09-01